Ц.Даваасүрэн: Малчдаас татвар аваад эхэлбэл хөдөө амьдрах хүнгүй болно

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 22

УИХ дахь Бие даагчдын зөвлөл өнгөрсөн баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хийсэн мэдээлэлийн талаар байр сууриа илэрхийллээ.

 УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Ерөнхий сайдын мэдээллийг харахад хумьж танах юм яриад эхэллээ. Уг нь МАН-тай хамтраад улс орноо хөгжүүлнэ гэсэн. Гэтэл яамдын тоогоо нэмээд, дэд сайд нараа нэмээд явчих юм. Тэгсэн мөртлөө ард түмний халаас руу ороод эхэллээ. Одоо бүр хүүхдийн мөнгөнөөс эхлээд эхчүүдийн мөнгө рүү орж байна. Үүнийг бид дэмжихгүй. Энэ шийдлийн Засгийн газар мөн үү. Шийдлийн гэж нэр зүүчихээд хэлсэн ярьснаасаа буцаад байгааг нь эртхэн хэлье” хэмээн шүүмжилсэн юм.

Мөн малчдын урамшууллыг өгөхгүй байхыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Хот руу нүүдэллэж байгаа шилжилт хөдөлгөөнийг барьж буй нэг хүчин зүйл нь малчдад олгодог урамшуулал. Гэтэл үүнийг олгохоо больчихвол хөдөөд мал маллах хүнгүй болж, хот руу шилжиж ирэх ажилгүй иргэдийн тоо улам нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж.  

Түүнчлэн “Ойн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг бол маш чухал баримт бичиг. Ойтой сумын иргэд энэ дээр гол анхаарлаа хандуулж өгөөч гэдэг зүйлийг ярьж байна. Говийн бүсийнхэн, хотод төрж өссөн хүмүүс ойлгохгүй байх. Хуучин бид модны унанги хаягдлыг хүнээс асуухгүйгээр өөрсдөө ороод цэвэрлээд түлдэг байсан. Одоо эрх мэдэлтэй хүмүүс нь хоршоо нөхөрлөл байгуулаад малчин, уулын мухарт байгаа хүмүүст зардаг болж эхэлсэн. Тэгэхээр хөдөө яаж хүн тогтох юм бэ. Ер нь шинэ Засгийн газрын бас нэг муу тал нь малчдын эсрэг бодлого явуулж эхэлж байна. Энэ Засгийн газар ярьсныхаа эсрэг яваад байна. Давхар дээл өмсөхгүй гэчихээд өмссөн, яамдын тоо, дэд сайдыг нэмсэн, өрийн таацыг нэмэгдүүлсэн, одоо малын хөлийн татвар тавьж эхэллээ. Итгэхийн аргагүй болж эхэлж байна. Хасна, танана гэдгийг дэмжихгүй” гэлээ.

Л.Од

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
санал 3(202.170.84.21) 2014 оны 12 сарын 23

Иимд төр засаг минь малчдаа татвар мэтийн нэмэгдэл ачааллаас чөлөөлж өгөөч гэж гуйхын ялдамд малчдын зовлонг ойлгодоггүй төвийнхөн минь бидэнтэй битгий барьцалдаач гэж гуймаар байна.Ерөнхий сайд байсан Бямбасүрэн гуай ойлгохгүй байхад бусад нь яаж ч ойлгохов доо Уншигчид бага бачимдаж их бодоорой. Ум амгалан болтугай

0  |  0
санал 2(202.170.84.21) 2014 оны 12 сарын 23

Төвөөс нэг нөхөр нэг талх , хэдэн чихэр аваад очиход нь баярлаад сүү цагаан идээг үнэгүй өгнө бүр цаашилбал хонио ч барьж өгнө. Хот суурин газар байгаа ах дүү , үр хүүхэд төрөл төрөгсөддөө идэш хоолыг нь бэлдэж өгнө. Бас мах сүү, ноос, ноолуур, арьс ширийг нь ченжүүд хямд авч их хэмжээний ашиг олно. Сумын баяр наадамд хандив нэртэй барагийг нь даана. Өөрсдөө хир буртаг, өвчин зовлондоо баригдсан хэдэн малаа дагаж хээр хонож , хэц дэрэлсэн хөөрхийлөлтэй амьтад малчид шүүдээ.

0  |  0
санал 1(202.170.84.21) 2014 оны 12 сарын 23

нэгэнт капиталист нийгэмд орж Англи, Америк гэж эцэгтэй болсноос хойш Монголчууд бид хоорондоо эвтэй яаж амьдрах аргаа бодоё л доо Сонгууль нэртэй хүүхдийн тоглоом шиг балай зүйлээр засгийн эрхэнд гарсан баячуудынхаа улыг долойгоод л дуугүй явахаас өөр зам алга , бие биеээ үгийн муугаар доромжлохоо болъё л доо. Баяжиж УИХ-д гарсан гишүүд дотор хөөрхий малчдыг өрөвдсөн Даваасүрэн шиг ганц нэг хүн байхыг үгүйсгэхгүй ээ. Бас сонгуульдаа бэлтгэж байгааг ч үгүйсгэхгүй, ямар ч гэсэн малчдын төлөө санаа тавьсанд нь баярлаж байнаа. Малчид хуульчилаагүй байнгын татвар төлдөг хүмүүс шүү дээ.

0  |  0
санал үргэлжлэл(202.170.84.21) 2014 оны 12 сарын 23

саналын үргэлжлэл хөөрхийлөлтэй амьтад малчид шүүдээ. Иимд төр засаг минь малчдаа татвар мэтийн нэмэгдэл ачааллаас чөлөөлж өгөөч гэж гуйхын ялдамд малчдын зовлонг ойлгодоггүй төвийнхөн минь бидэнтэй битгий барьцалдаач гэж гуймаар байна.Ерөнхий сайд байсан Бямбасүрэн гуай ойлгохгүй байхад бусад нь яаж ч ойлгохов доо Уншигчид бага бачимдаж их бодоорой. Ум амгалан болтугай

0  |  0
Даваасүрэнд(202.179.11.58) 2014 оны 12 сарын 22

Малчдаас өчүүхэн бага татвар авдаг болох ёстой гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байж ингэж жүжиг тоглох юмдаа улстөрөө гэж бодуул хэдэн малчдын саналыг авна гэж бодож байгаа юм байхдаа

0  |  0
хотын залу(202.55.180.155) 2014 оны 12 сарын 22

Тэнэгт Даваасүрэн гуай. Битгий хүн ардыг ялгаж үзээд байгаарай. Малчдаас татвар авдаггүй хотын иргэдээс татвар авдаг наад тэнэг хууль чинь үндсэн хууль зөрчөөд байгаа юм бишүү.

0  |  0
Nara(203.91.118.170) 2014 оны 12 сарын 22

Мөнгийг хавтгайруулан олгох нь буруу гэдгийг олон хүн ярьж байхад огт тоохгүй л байсан. Харин одоо болих тухай ярих нь эмзэг хэсгийнхэнд хэрхэн тусахыг тооцоогүй болтой. Цахим бүртгэл авах хэрэггүй гэр бүлүүдийг ялгаад гаргаж үзүүлэх болов уу. Малчдын тухайд бас л ялгавартай хандлага хэрэгтэй. Мал нь амжиргааг нь арай ядан залгуулахад нэмэр болдог өрх олон шүү.

0  |  0
Top