“Шударга ёс” эвслийнхэн парламентын Шинэ жилд оролцохгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 22

“Шударга ёс” эвслийн бүлгийн хурлаар гурван хуулийн талаар хэлэлцжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьж байгаа Нийтийн сонсголын тухай хууль. Энэхүү хуульд мөрдөн шалгах түр хороо байгуулах тухай заасан байна. УИХ-ын гишүүн Г.Уянгаас өргөн барьсан Барьцаалан зээлдүүлэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцжээ. Энэ хуулийн зорилго нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг газруудыг цэгцлэхэд чиглэгдэж байгаа юм.  Өнөөдөр ломбардууд ямар ч зохицуулалтгүй үйл ажиллагаа явуулж байна. Иргэдийг чирэгдүүлж, үнэт эдлэлийг маш хямдаар үнэлэн авч, ямар ч хяналтгүйгээр худалдаалж байгааг зохицуулахын тулд хуулийн төсөл боловсруулсан аж. Энэ асуудлыг санхүүгийн зохицуулалтаар шийдэх үү, аж ахуйн зохицуулалтаар зохицуулах уу гэдгийг ярилцаад дэмжихээр болсон байна.  

Мөн шинэ жилийн уур амьсгал орж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүдэд энд тэндэхийн баяр, цэнгүүний урилга ирж байна. Эдийн засгийн хүндрэлтэй үед төсвийн мөнгөөр тансаг шинэ жилд орох хэрэггүй гэж тус бүлгээс үзжээ. Хэмнэлтийн зарчмаар ажиллахыг дэмжиж байгаа учир “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд шинэ жилийн цэнгүүнд оролцохгүй байх нь зүйтэй гэсэн санал дээр нэгдэж, уриалга гаргахаар болжээ.  

 Л.Од

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
миний үг(202.179.11.42) 2014 оны 12 сарын 22

болдог юм болдогоороо

0  |  0
Top