Ч.Улаан: Тендерийн худал мэдээллийг нам дотроос гаргасан

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 22

УИХ-ын гишүүн Ч.Улааны эхнэр 12 тэрбумын тендер авсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодруулахад “Тэр бол цэвэр гүтгэлэг. Зориуд зохион байгуулсан ажил гэж би бодож байна.  Ямар ч үндэслэл, нотолгоо байхгүй.  Худлаа гэдгийг өгүүлбэр тус бүрээр нь баталж чадна.  Манай гэр бүлийн хүний нэр дээр тийм компани байхгүй.  Өөр хүний нэр дээр байдаг гэж албан ёсоор өөрсдөө зарласан байна билээ. Энэ бол миний, манай гэр бүлийн нэр төр, цаашлаад бизнесийн байгууллагын нэр төрд халдсан бүдүүлэг хэрэг. Энэ талаар албан ёсны тайлбар шаардана. Хаанаас ямар улбаатай явж байна гэдгийг би мэдэж байгаа. Энэ бол явцуу зорилгоор зохион байгуулсан явуургүй үйлдэл. Энэ мэдээлэл манай нам дотроос гарсан. Хариуцлагатай хурал дээр анх яригдсан. Гэрчтэй, протколтой, эзэн хаягтай ийм л үйл ажиллагаа.  Харин ямар зорилгоор ингэж дуулиан болгов гэдгийг нам дотор ул суурьтай ярих асуудал. Энэ бол зохион байгуулалтай хийсэн л ажил. Нам дотроос эхэлсэн шүү" гэсэн тайлбар өглөө.

Л.Од

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(76.16.174.6) 2014 оны 12 сарын 23

Ymar muuhai buduuleg humuus baidag boloo ve? Ter humuust hariutslaga tootsoh yostoi.Humuuig gujirdene gedeg mash tom aldaa, gutamshigt yvdal.Neriig ni ilt bolgoj ard tumneer shivshig bolgoh heregtei ter huniig

0  |  0
бид(150.129.142.161) 2014 оны 12 сарын 22

Яана даа энэ нам нэртэй тамуудыг??

0  |  0
bi(202.21.106.132) 2014 оны 12 сарын 22

zailaasai ene ulaan luivarchin

0  |  0
Top