Коммент:“Боловсрол”-ын залуурч Л.Гантөмөр гэж...

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 25

Одоогийн парламент дахь нэр сэвтээгүй цөөн улс төрчийн нэг нь Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр. Гурван удаа УИХ-д сонгогдсон залуу гишүүн. Эдийн засгийн байнгын хорооны дарга, бүлгийн орлогч дарга, Ёс зүйн дэд хорооны дарга гээд олон хариуцлагатай алба хашиж байсан тэрбээр хариуцсан салбартаа өөрчлөлт шинэчлэлийг зориглон хийж олны талархалыг хүлээгээд байгаа юм. Үүний томоохон баталгаа нь БСШУ-ны сайдаар улиран сонгогдсон явдал гэж болно.

Улс төрийн хов живээс холуур, ажлаа хийсээр явдаг түүнийг Ерөнхий сайд болоход тун ойр нэгэн гэгддэг. Үнэхээр ч цөөн хэрнээ хүчтэй үг дуугарчихдаг түүнийг салбарын сайд бүү хэл Ерөнхий сайд болно гэхэд гайхаж эсэргүүцэх хүн бараг үгүй. Тиймээс ч түүнийг “Next Stop” залуучуудын харшийн сүлд модны наадмаар “Оны залуу”-гаар тодруулжээ. Ингээд АН-ын шилдэг залуу лидер, "Боловсрол"-ын салбарыг залуурдаж буй Л.Гантөмөрийн тухай хэвлэлүүд хэрхэн бичсэнийг "Коммент” булан сөхөж байна.  

  • Зөв зүйтэй юм дуугардаг, өндөр хөгжилтэй улсын боловсрол эзэмшсэн, мэдлэг, ёс суртахуунтай Л.Гантөмөр Боловсролын салбарыг залуурдах нь.

News.mn 2012.08.20

  • Японд боловсорсон Л.Гантөмөр авлига, муу муухайд автсан боловсролын салбарыг ёстой нэг өөд нь татна.

Shuud.mn 2013.11.24

  • Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр бол одоогийн парламент дотор нэр нь сэвтээгүй цөөн улс төрчийн нэг.

Tsahim.mn 2014.11.06

  • Дараагийн дөрвөн жилд ч гэсэн Л.Гантөмөр сай­дыг Боловсролын сайдаар нь үлдээж, шинэчлэлийнх нь эц­сийг үзмээр л байна шүү дээ

Zone .mn 2014.09.02

  • Боловсролын салбарынхны хувьд хуучин сайдаа үлдсэнд дээр дооргүй баярлаж буй юм байх. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд тус салбарыг хариуцахдаа тоогдсон нь энэ бололтой.

News.mn 2014.12.08

  • Хүүхэдтэй ёс зүйгүй харилцсан багшийн багшлах эрхийг түдгэлзүүлж хариуцлага тооцдог болсон нь эцэг, эхчүүдийн зүгээс “коко” авсан.

Shuud.mn 2014.12.10

  • Л.Гантөмөр бүр 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө “Хэрэв Ардчилсан нам засаг байгуулбал би Боловсролын сайд болно” гэж хэлээд сонгуульд орсон, сайд ч болсон. Үр дүнд нь багшийн хөгжил, хүүхдийн хөгжил хоёрыг нэг цэгт аваачиж уулзуулснаараа боловсролын бодлогыг шал өөр түвшинд авааччихлаа.

Baabar.mn 2014.11.11

  • Хэний ч амбиц, ашиг сонирхлыг хөндөөгүй, бас хэнийг ч хоолноос нь салгаагүй, хэнтэй ч дайсан бололцоогүй учраас энэ салбарын шинэчлэл маш тайван хийгдэж байна.

Baabar.mn 2014.11.11

  • Лу.Гантөмөрийг Ерөнхий сайд болгочих, тэгвэл Ардчилсан нам гоё харагдана.

Baabar.mn 2014.11.11

  • Л.Гантөмөр сайд  үндэсний хэв шинжийг агуулсан, хүүхэд нэг бүрээ гэсэн ажлыг үндэсний хэмжээнд хийж багш бүрийнхээ сэтгэлд нийцсэн, тэднийхээ хөгжилд анхаарсан бодлого боловсруулсан.   

“Монголын багш нарын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Цэцгээ

  • Өмнө нь нэг ангийн 30 хүүхдээс сайн гэснийг нь л улам хөгжүүлээд явдаг байсан бол энэ засгийн шинэ бодлогоор хэний ч хүүхдийг орхилгүй хүүхэд бүрийг жигд хөгжүүлнэ. Авьяас, чадвар, сонирхол дээр нь тулгуурлан хөгжүүлнэ гэж байгаа. Энэ бол хамгийн чухал нь.

“Монголын багш нарын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Цэцгээ

  • Багш нартаа ажиллах эрх чөлөөг нь олгосон. Юм болгоныг яамнаас заадаг байсныг болиулсан. Энэ нь багшийн хүүхэддээ зарцуулах цагийг өсгөхөөс гадна маш их итгэл, урам өгч байгаа хэрэг юм.

Olloo.mn 2014.09.26

  • Одоогоос яг арван жилийн өмнө УИХ-д нэр дэвшигч нэг хүү гэр хорооллын сонгогчидтой уулзаад “гишүүнээр сонгогдвол энэ гэр хороололд чинь амьдарна” гэж ам бардам амлалт өгч байсан нь хэн бүхэнд их л содон үйл явдал байж билээ.

Agshin.mn 2014.11.12

  • Л.Гантөмөр үнэтэй жийп унадаг дарга, сайд нар түмний мөнгөөр тансаглаж байгааг таслан зогсоож, улсын төсвийг хэмнэх хэрэгтэй гэхчлэн их л шударга, зөв зүйтэй санаа, санаачлага гаргадаг байв.

Zone.mn 2014.11.12

  • Л.Гантөмөр гишүүний бусдаасаа онцгойрох нэг давуу зүйл нь түүний боловсрол.

Agshin.mn 2014.11.12

  • Тэр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, техник технологиороо тэргүүлэгч Япон улсад боловсрол эзэмшсэн хүн.

Agshin.mn 2014.11.12

  • Монгол төрийн залгамж халаа, шинэ залуу, өндөр боловсролтой улс төрчдийн нэг яах аргагүй мөн.

Chuhal.mn

  • Л.Гантөмөр сайдын хувьд Монгол Улсын нэн чухал салбарыг хариуцаж байгаа.

Mminfo.mn 2014.12.09

А.Алтаа

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
а(112.72.11.67) 2015 оны 01 сарын 06

Өнөөдөр боловсрол юу болж байгааг харж байна уу САЙДАА... Таны бодсон шиг биш үү...

0  |  0
Зочин(180.235.177.112) 2014 оны 12 сарын 26

Өөрөө боловсрол? гэдгээ сайн ойлгосон бол болох л хүн юм.Иргэн

0  |  0
зүрх судас лекц(202.179.22.230) 2014 оны 12 сарын 25

Тархи-Зүрх судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт, хуян эрүүлжүүлэх, холестрин бууруулах, цус шингэлэх, өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэлтэй бүтээгдэхүүн борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа бөгөөд ЭМЯ, Мэргэжлийн хяналтын зөвшөөрөлтэй. 12-сарын 27-ны Бямба гариг бүр АУ-ы доктор лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038

0  |  0
зүрх судас лекц(202.179.22.230) 2014 оны 12 сарын 25

Тархи-Зүрх судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт, хуян эрүүлжүүлэх, холестрин бууруулах, цус шингэлэх, өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэлтэй бүтээгдэхүүн борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа бөгөөд ЭМЯ, Мэргэжлийн хяналтын зөвшөөрөлтэй. 12-сарын 27-ны Бямба гариг бүр АУ-ы доктор лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038

0  |  0
Зочин(183.81.171.133) 2014 оны 12 сарын 25

Боловсролын талаар 2 жил хийсэн ажлыг дүгнэхэд тийч лут амьтан биш гэдгээ нэгэнт харуулчихсаныг хардаггүй сохор юм уу. Одоо их, дээд сургууль юу болчихоод байгааг олон нийт эрхбиш харж байгаа шүү!

0  |  0
Bileg ee(203.194.118.73) 2014 оны 12 сарын 25

Uruunduu poker toglood l suuj baidag suragtai unen bol arai ch dee yunii said bilee ene khun 0096

0  |  0
Ulzii(203.194.118.73) 2014 оны 12 сарын 25

Neg surguulid 3 deesh khuukhed surch baigaa bol tulburuus ni khunglult uzuulj boldogui yum uu tulburtei surguulid saidaa ail urkhud kheregtei nudend kharagdaj gart barigdakhaar yum khiigeech dee zaluu khun baij 82 minii muu aavaas ch dor yum

0  |  0
Top