Машин дотроо хар тамхи хэрэглэж байсан эмэгтэйг барьжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 22

Машин дотроо хар тамхи хэрэглэж байсан эмэгтэйг үйлдэл дээр нь барьсан байна. Уг эмэгтэй нь 27 настай бөгөөд Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт машин дотроо хар тамхи хэрэглэсэн байдалтай байжээ. Цагдаагийн албаныхан түүний машинаас тунгалаг өнгийн талст хэлбэртэй жижиг гялгар ууттай бодис, хар хүрэн өнгийн тунгалаг бодис зэргийг хураан авсан бөгөөд СХД-ийн цагдаагийн хэлтэс уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Д.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top