Улаанбаатарт 10 хэмийн хүйтэн

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 23

УЛААНБААТАР ХОТ:. Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 9-11градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Баян-Өлгийн өмнөд, Увс, Завханыхойд хэсгээр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, Говь-Алтай, Баянхонгорынөмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 18-23 градус, зүүн хэсгээр    14-19 градус, өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 16-21 градус, өмнөд хэсгээр 13-18 градус, өдөртөө хүйтэрч бүх нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top