Байнгын хороод хуралдана

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 23

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулга;

  • “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай” Хууль зүйн байнгын хорооны 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах Хууль зүйн байнгын хорооны тогтоол;

  • Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудал;

  • Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг томилох тухай асуудал;

  • Ажлын хэсгийн ахлагч томилох, ажлын хэсэг байгуулах тухай асуудал / Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай/.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;

  • Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудал;

  • Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;

  • Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцэх.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top