Кино хуулбарладаг этгээдүүдийг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 23

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахимт гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид бусдыг бүтээлийг зөвшөөрөлгүй цахим ертөнцөд тавьдаг таван залууг илрүүлэн шалгаж эхэлсэн байна.  Тэд Монголын уран сайхны кинонуудыг хууль бусаар хуулбарлан цахим хуудсуудад байршуулан ашиг олдог аж. Тэдний гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сар хүртэлх хугацаагаар баривчлах болон гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top