Ц.Мөнхтөр:Төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхийг хориглолоо

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 23

Засгийн газрын  өчигдөрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. ТэрбээрЗасгийн газрын хуралдаанаар  эдийн засгийн ач холбогдолтй нэг асуудал хэлэлцсэн нь Зам  тээврийн сайд Н.Төмөрхүү “Богд хан төмөр зам”, “Улаанбаатар тээврийн холимог  логистикийн төв” төсөл хэрэгжүүлэх тухай танилцууллаа. Монгол Улсын   хүн амын талаас илүү хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотод, галт тэрэгний хөдөлгөөн үргэлжилж  байгаа нь   олон хүндрэл үүсгэж байгаа учир дээрх төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төмөр замын ачаа  тээвр хэрэглэгчдийн  олонх нь нийслэлд ажиллаж, амьдардаг,   галт тэрэгний хөдөлгөөн хотыг хоёр хувааж байгаа, аюултай ачаа, тэсэрч дэлбэрэх бодисыг хотын дундуур  тээвэрлэж эрсдэл үүсгэх,  агаарын бохирдол, дуу чимээ,  замын түгжрэл зэрэгт сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн. Өнөөдрийн байдлаар өдөрт 12 хос галт тэрэгний 40 хувь нь өдрийн цагаар 60 хувь нь  шөнийн цагаар зорчиж байна. Тиймээс –“Богдхан” төмөр зам  барих төсөл хэрэгжүүлэх ажлыг Зам тээврийн яамнаас эхлүүлэхээр боллоо.  Уг төслийг хэрэгжүүлэхийн тулд Төв аймгийн Батсүмбэрийн Раншаантын өртөөнөөс Улаанбаатарын урд зүгт баригдаж байгаа Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал дайруулаан Майнтын өртөөтэй холбох төмөр замыг барих нь зүйтэй гэж төсөлд тусгасан байгаа. Мөн "Улаанбаатар тээврийн холмиг Логистик"-ийн төв барихаар боллоо. Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал Улаанбаатар хоттой хурдны замаар холбогдоно. Олон улсын нисэх онгоцны буудал ачаа тээвэрлэх шаардлага бий болох учраас энэ бүхнийг нэгтгэхсэн томоохон төв байгуулахаар боллоо. Энэ төвийг байгуулснаар Улаанбаатар хотоос ихээхэн хэмжээний ачаалал гарахаар байгаа. Төмар замын терамналуудыг гаргаснаар ихээхэн хэмжээний газар чөлөөлөгдөнө. Энэ ажлыг яаравчлуулахыг Засгийн газрын хуралдаанаас Зам тээврийн сайдад үүрэг болголоо. Төмөр замын терамналыг шилжүүлэх, холмиог логистикийн төв, “Богдхан” төмөр зам явуулахын тулд Богд уулын урд хэсэгт 400 орчим га газар чөлөөлөгдөхөөр байгаа. Энэ асуудлыг Төв аймгийн Засаг даргатай ярилцахыг БОАЖНХ сайдад үүрэг болголоо. Энэ төсөл хэрэгжвэл Улаанбаатар хотын ачаалал ихээхэн хэмжээгээр буурна. Мөн эдийн засгийн ач холбогдолтой. 

Хотын авто замын ачаалалтай холбоотойгоор НИТХ-аас Ерөнхий сайдад хүсэлт ирүүлсэн. Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулахын тулд Улаанбаатар хотын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд арга хэмжээ аван хэрэгжүүлж байгаа боловч өдөр бүр нэмэгдэж байгаа авто машины тоо, хүн амын хэт төвлөрөлттэй холбоотойгоор авто замын ачаалал буурахгүй, түгжрэл их байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд төрийн болон төсвийн аж ахуйн нэгжүүдийн ажил эхлэх, тарах цагийг тогтоох эрхийг нийслэлийн Засаг даргад шилжүүлээч гэсэн хүсэлт ирүүлсэн. Загсийн газрын тухай хуульд тодорхой асуудлаар өөрийнхөө нутаг дэвсгэрийн хэмжээнд асуудлыг зохицуулах шаардлага гарвал нийслэлийн Засаг дарга болон  аймгийн дарга нарт эрхийг шилжүүлдэг журам байдгыг үндэслэн өглөөний ажил эхлэх, тарах цагийг зохицуулах эрхийг нийслэлийг засаг даргад шилжүүллээ.

Мөн шинэ жил болох гэж байгуутай холбогдуулан баяр ёслолын үеэр төсвийн хөрөнгө хэмнэх талаар төрийн болон төсвийн байгууллагуудад Засгийн газраас тодорхой чиглэл өгсний дүнд сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчид хувийнхаа зардлаар шинэ жилийн баяраа тэмдэглэдэг болсон. Энэ онд ч мөн шинэ жилийн баяраар төсвийн мөнгөөр ил захидал хэвлүүлэх, бэлэг солилцох, урлагийн тоглолт зохион байгуулах, өндөр үнэтэй эд зүйлсээр сугалаат тоглоом явуулах, согтууруулах ундаа худалдан авахаас татгалзахыг төсвийн ерөнхийлөн захирагчдад үүрэг болголоо" гэсэн юм.

 Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-“Богдхан” төмөр замын санхүүжилтийг ямар эх үүсвэрээс шийдэх вэ. Хэдий хэмжээний хөрөнгө шаардагдаж байгаа вэ?

-Одоогийн байдлаар эдийн засгийн үндэслэл, шаардагдах хөрөнгийн тооцоо, техник технолгийн асуудлыг шийдэх асуудлаар "Азийн хөгжлийн банк"-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд хичнээн хэмээний хөрөнгө шаардагдах, ямар тоног төхөөрөмж шаардагдах тооцоог гаргаад, дараа нь мөнгөний асуудал шийдэгдэнэ.

-Энэ төмөр зам баригдасны дараа хаана харьяалагдах бол?

-Энэ бол одоохондоо хоёр хувилбараар яригдаж байна. Нэг нь одоогийн байгаа хамтарсан төмөр зам, эс бол шинэ ажи ахуйн нэгж байгууллагад харьяалагдана.

-Төрийн нарийн бичиг нарийн томилгооны асуудал юу болсон бэ?

-Төрийн нарийн бичиг болох хүсэлтэй хүмүүс төрийн албаны зөвлөлд материалаа бүрдүүлж өгөөд өрсөлдөх эрх нь нээлттэй. Гэхдээ улс төрийн шийдвэр оролцох байх. Ер нь бол төрийн албаны дүгнэлт гарж байж хүмүүсээ томилно. Одоогийн байдлаар дөрвөн яамны төрийн нарийн бичгийн даргыг томилсон. 11 яам дутуу байгаа.

-Дөрвөн төрийн нарийн бичгийн даргыг томилсон нь хууль бус гэсэн маргаан үүсээд байгаа үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Үүнийг Засгийн газар дүгнэхгүй. Хэрвээ маргаан үүссэн бол хууль хяналтын байгууллага шийднэ. Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулаад дөрвөн яамны төрийн нарийн бичгийг улиран томилсон юм.

-Төрийн байгууллагууд шинэ жилээ хэдий хэмжээний хөрөнгөөр тэмдэглэдэг байсан юм. Төрийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй гэсэн шийдвэр гаргаснаар хэдий хэмжээний хэмнэлт хийх боломжтой вэ?

-Тийм тоцоо танилцуулаагүй.

-Ерөнхий сайд зарим халамжуудыг зогсооно гэж мэдэгдсэн. Ингэснээр хэдий хэмжээний хэмнэлт хийх вэ?

-Төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа. Түүнтэй холбоотой хэмнэлт болон гарч болох нэмэлт зардлуудын талаар яригдаж байна. Энэ бол маш чухал асуудал

-2015 оны төсвийн тодотголыг хэзээ өргөн барих вэ?

-Ойрын үед өргөн барина. Харин шинэ жилээс өмнө амжих болов уу.

Л.Од

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top