”Аль-Каида”-гийн шинэ толгойлогч

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Олон улсын террорист «Аль-Каида» байгууллагын удирдлагад дээрээсээ хоёрт ордог, Египетийн харьяат Айман аз-Завахири Бен Ладены халааг авч магадгүй гэж Өрнөдийн терроризмтэй тэмцэх асуудал хариуцсан шинжээчид үзэж байна.

Аз-Завахири нэг бус удаа дүрст мэдэгдэл хийж, АНУ, түүний холбоотнуудыг б5 фуу-шааж, Ливид ажиллагаа явуулж буйгаа НАТО болон Америкийн цэргүүдтэй тэмцэхийг уриалж байсан юм. Тэрбээр сүүлийн мэдэгдэлдээ, «Хэрвээ АНУ-ын цэрэг болон НАТО Ливи рүү халдвал Каддафийн дайснуудтай, НАТО-тай тэмцэхийг Ливи, Тунис, Алжир болон лалын шашинт бусад оронд байгаа лалын ахан дүүсдээ уриалж байна» гэжээ. Бен Ладены адилаар Аз-Завахири АНУ-ын эсрэг удаа дараа мэдэгдэл хийж байсан юм. Тухайлбал, 2009 оны есдүгээр сард Аз-Завахири дүрст мэдэгдэл хийж, АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Барак Обама бага Жорж Бушээс ямар ч ялгаагүй гэж ярьж байв. Айман аз-Завахири Каирын нэр хүндтэй дүүрэгт эрдэмтэн, эмч хоёрын гэр бүлд төржээ. Тэрбээр АНУ-ын Холбооны тагнан мөрдөх товчооноос гаргасан хамгийн их эрэн сурвалжилж байгаа террористуудын жагсаалтад хоёрдугаарт ордог юм. Мэргэжилтнүүд аз-Завахириг бен Ладены үзэл санааг тууштай дэмжигч гэдэг. Аз-Завахири, бен Ладен хоёр 1980-аад онд Пакистаны Пешавар хотод танилцаж, Афганистанд зөвлөлтийн цэргүүдтэй байлдахад нь можахедуудад тусалж байжээ. 2001 оны 12 дугаар сард Кандагарыг бөмбөгдөхөд Аз-Завахирийн эхнэр, гурван охин амь үрэгдсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top