Хэмнэлтийг төрөөс эхэлье

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 24

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төрийн албан хаагчдыг 15 хувиар цомхотгож, эдийн засгийн хүнд үед хэмнэлт хийх хэрэгтэй гэж мэдэгдсэн. Энэ 15 хувь гэдэг нь 10 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд нэгдэнэ гэсэн үг. 10 мянган хүний цаана өдий хэмжээний гэр бүл амьдралаа залгуулж буй. Түүгээр ч барахгүй эдгээр хүмүүсийн ихэнхи нь машин, орон сууц, цалингийн зээлтэй. Ажилгүй болсон хүмүүс банкны зээлээ төлж чадахгүйд хүрч, тэр хэмжээгээр банкны үйл ажиллагаа доголдоход хүрнэ. Ингээд бодохоор аль болох олон хүнийг, яаж ийж байгаад ажилтай байлгах нь зүйтэй мэт.

Төсөв хүндэрлээ, Засгийн газрын бүтцийг цомотгож, төрийн албыг багасгах хэрэгтэй хэмээн хоёр жил гаруйн турш хоолой мэдэн хашгирч байсан МАН, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтарснаар, ярьж хэлж байсан бүхнээ умартан албан тушаалын төлөө “үхэлдэж” байна.  Түүгээр ч зогсохгүй, дэд сайдыг “ихэр”-лүүлээд авлаа. Парламентед суудалтай бүх намууд Засгийн газарт орсноор сандал суудлын төлөөх “дайн” дэгдэж, данхайгаад байгаа төрийн албаа бүүр л томруулчихлаа.

2012 сонгуулийн үр дүнд АН олонхи болж, Засгийн газар байгуулан ажиллахдаа төрийн албыг данхайлгаж, албан хаагчийн тоог 20 мянгаар нэмэгдүүлсэн байна. Өмнө нь 11 яаманд 978 төрийн албан хаагч ажиллаж байсан бол одоо 15 яаманд 1558 албан хаагч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, яамдын албан хаагчдын тоо 80 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Жишээлбэл, БОАЖЯ 78 албан хаагчтай байсан бол 133, Эрүүл мэндийн яам 66 ажилтантай байсан бол 132 хүнтэй болжээ. Энэ ч утгаараа төрийн албыг цомхотгох нь зүйтэй. Гэхдээ 10 мянган хүнийг зэрэг ажлаас нь халвал гэнэт халагдсаны тэтгэмжид 37 тэрбум төгрөг улсын төсвөөс гаргах шаардлагатай болно. Хүндрээд байгаа эдийн засагтай улсад 37 тэрбум гэдэг бага мөнгө биш. Тиймээс данхайгаад байгаа төрийн албаа жил бүр бага багаар нь цомхотгож, хэвийн хэмжээд аваачих нь зүйтэй. Ингэснээр улсын төсвөөс нэг дор 37 тэрбум төгрөг гаргах шаардлагагүй болж, нөгөө талаар эдийн засаг хүнд, олон аж ахуйн нэг хаалгаа барьж байгаа энэ цаг үед ажилгүйчүүдийн тоог 10 мянгаар нэмэхгүй байх давуу талтай. Гэхдээ хэмнэлт хийж, төрийн өмчийн байгууллагуудын орон тоог цомхотгох асуудал ганц доод тушаалын албан хаагчдад хамаатай байж болохгүй. Эх оронч сэтгэлтэй хэмээн өөрсдийгөө “цоллодог” АН, МАН-ын аль аль нь зоригтой шийдвэр гаргаж, улс төрийн албан тушаалыг хосоор үйлдвэрлэхээ болих хэрэгтэй байна.

                                                                                                                       Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ulzii(203.194.118.73) 2014 оны 12 сарын 25

1.darga nariin utasnii tulbutiig tur bish uurs duu tulie 2 . mun adil binzen shatakhuuniig mun uues duu 3. Khevlel zahialgiin mungiig mun adil 4. Orlogch darga ded said gedeg balai oron toog baikhgui bolgoe 5. Ikh khurald khuuli sanaachilaad mungu avdag aa bolio chee ta nar ajilaa l khiij baigaa biz dee sard tsalin avdag biz dee

0  |  0
unen(112.72.13.2) 2014 оны 12 сарын 24

Tegeh ni zov.said darga nar toogoo,avdag tsalin hangamjaasaa ehelj olniig urialdag yum.jiriin ajilchid yahav ee,tsalingaaraa l amidarch bga humuusiig Buu orold.

0  |  0
balt (112.72.11.67) 2014 оны 12 сарын 24

saixanbileg xemneltiig ooroosoo exlex xeregtei shvv de tegj bj l xemnelt sudrag bolox bx da

0  |  0
Top