Эмэгтэй гишүүд Ерөнхий сайдтай уулзана

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 24

Өнөөдөр УИХ дахь эмэгтэй гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзахаар болсон байна. Тус уулзалтаар эмч болон багш нарын 24-36 сарын тэтгэмжийн талаархи асуудлыг ярихаар болжээ. Учир нь Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаан дээр төсөв хэрхэн хэмнэх талаар танилцуулсан. Үүнд Төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжинд салбар бүр харилцан адилгүй 12-36 сартай тэнцэх хэмжээний тусламж олгодог асуудлыг цэгцлэн салбар харгалзахгүй 12 сараар тогтоох шаардлагатай гэж мэдэгдсэн нь ийнхүү эмэгтэй гишүүдийн анхаарлыг татсан байна.

Д.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ulzii(203.194.118.73) 2014 оны 12 сарын 25

Amidaral medekhgui mangar zaluu urgelj said baikh yum shig chi ikh lolon eejuudiin haraal idne ekhleed darga naraas bukh jeeb nuudiig khuraa utasaa binzenee khevlelee uurs duu tul alba aminii mashinii nomeriig uur uur ungutui bolgo said nariin nomer iin useg ulaan baij baig khaana yu khiij bna ard tumend il

0  |  0
Top