Хөххотод Монголын бяцхан иргэдийг танилцуулах өдөрлөг боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 24

Аав ээжтэйгээ Хөххотод амьдарч байгаа Монголын бяцхан иргэдэд зориулсан “Бийртэй найзууд” хэмээх арга хэмжээ өнгөрөгч амралтын өдөр Хятадын орчин үеийн урлагийн “Их зуу” галерейд боллоо.

ӨМӨЗО дахь Монгол Улсын иргэдийн нийгэмлэгээс зохион байуулж буй бяцхан найзуудын танилцах өдөрлөгийн үеэр дээрх галарейд урилгаар ажиллаж байгаа Монголын зураач нар хүүхдүүдтэй нэгэн өдрийг хамт өнгөрүүлж тэдэнд зургийн хичээл үнэ төлбөргүй зааж, уралдаан тэмцээн зохион явуулжээ. Энэ үеэр Жан захиралтай тус галарейн удирдлагууд хүүхдүүдэд бэлэг өгч, Хятадын эртний уламжлалт цайны ёслолыг биечлэн үзүүлж, бяцхан найзуудаа хүндэт зочны ёсоор хүлээн авсан юм. Мөн өдөр эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ нэгэн өдрийг хөгжил хөөртэй, дурсамж зугаатай өнгөрүүлэхийн хамт кофены ширээний ард нөхөрсөг дотноор танилцан, Өвөр Монголд ажиллаж буй зураач уран бүтээлчдийнхээ сүүлийн үеийн бүтээлүүдийг үзэж сонирхоцгоолоо. Цаашид тус уулзалтыг сар бүр уламжлал болгон зохион явуулахаар төлөвлөөд байгаа талаар ӨМӨЗО дахь Монгол Улсын иргэдийн нийгэмлэгийн тэргүүн, зураач Д.Гантөгс ярилаа.

Б.Занданхүү. Хөххот.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top