М.Наранбаатарыг бусдыг үндэслэлгүй ажлаас халсан гэж үзжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 24

МҮОНРТ-ийн дэд захирал Ё.Батбаяр, МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа нарыг саяхан ажлаас нь халсан. Харин энэ нь үндэслэлгүй, хууль зөрчсөн гэж шүүхээс үзлээ. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёдугаар шүүхээс МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарт холбогдох хэргийг хэлэлцжээ. Тиймээс Ё.Батбаяр, Д.Энхтуяа нарыг эргүүлэн ажилд нь томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гаргажээ. Түүнчлэн үндэслэлгүй халагдсан дээрх хоёр захирлын орон тоон дээр хууль бусаар сонгон шалгаруулалт явуулахгүй байхыг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарт шүүхээс сануулсан байна.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(89.82.89.190) 2014 оны 12 сарын 24

Ene nuhuriig soliochee ene odoo haan ymuu haachaa ym be

0  |  0
sasadsddsdd(202.21.117.229) 2014 оны 12 сарын 24

Ali hediin uuriinhuu hvmvvsiig zahirlaar tomiltson bnlee. Ene nuhur t vnheer huuli uilchehgvi darhlagdsan noyonton ymda.

0  |  0
Top