МҮОХ Д.Загдсүрэнг огцруулсангүй

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 24

Өнөөдөр Монголын Үндэсний олимпийн хорооны бүх гишүүдийн хурал болсон байна. Тус хурлаар 2014 оны тайлан болон Хяналтын зөвлөлийн тайлан, зарим холбоодыг МҮОХ гишүүнээр элсүүлэх тухай хэлэлцсэн байна. Мөн Асашёорюу Д.Дагвадорж болон олимпийн хүрэл медальт Н.Баярсайхан нарын МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон Удирдах зөвлөлийн гишүүдийг ажлаа өгөхийг шаардсан мэдээлэл хийсний дагуу уг асуудлыг авч хэлэлцэн Д.Загдсүрэнд итгэл үзүүлэх талаар санал хураасан байна. Санал хураалтад нийт 64 гишүүн оролцсоны хоёр нь эсэргүүцэж, 96,9 хувь нь түүнд итгэл хүлээлгэхийг дэмжжээ.

Д.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(89.82.89.190) 2014 оны 12 сарын 24

Ene baiguulga bur mafi boltson ene nuhue buhiin urguunii nymdorj geh metiin haan boltson chaaruudig solih estoi

0  |  0
Top