Ч.Сугараад туслая

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 24
 Ч.Сугаржав гэгч залуу 2014.11.11-ний өдөр Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт автомашины осолд орж, тархи болон уушгиндаа хүнд гэмтэл авч, аймгийн нэгдсэн эмнэлэгт анхан шатны яаралтай тусламж авч хоёр хоноод, Улаанбаатар хотын Гэмтэл Согог Үндэсний Төвд яаралтай шилжин ирж сар эмчилгээ хийлгэсэн ч осолд орсноосоо хойш одоог хүртэл ухаан ороогүй гүн комын байдалтай байгаа аж. Тархины хэд хэдэн гүн хэсэгт цус харвалттай, 6 хавирга хугарч, уушиг 2 талдаа бяцарсан зэрэг хүнд гэмтлийг Монголд эмчлэх, хагалгаа хийх боломжгүй тул гадны улс орон руу яаралтай авч явах шаардлагатай болжээ.

Тиймээс түүний гэр бүл, найз, нөхөд, ойр дотныхон болон фэйсбүүкээр холбогдсон залуус нэгдэж, эрж хайсны эцэст БНСУ-руу явж эмчлүүлэхээр шийдсэн аж. Гэтэл тархи, уушгинд нь нарийн мэргэжлийн хагалгаа хийлгэж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх зардал ойролцоогоор 80-100 сая төгрөг болох гэнэ. Ингэснээр тэд хандивын аян өрнүүлж байгаа аж. Хандивын дансны тухайд Ч.Сугаржавын эхнэр Б.Хандсүрэн бөгөөд Хаан банк: 501 422 7238, Голомт банк: 181 510 0665 гэжээ.

Түүнчлэн залуус найзыгаа аврахын тулд олон үйл ажиллагаа хийж байгаагын нэг нь өнөө орой варьета төвийн хажууд байрлах “Old house”-д болох салса үэдшлэг аж. Уг үдэшлэгийн орлогоны 50-70 хувийг Ч.Сугаржавын эмчилгээнд зориулах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top