Жое Кокер нас баржээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 24

Британийн Блюз-рок дуучин Жое Кокер уушгины хорт хавдарын улмаас өнгөрсөн даваа гарагт нас барсан байна.  Хахир хоолойгоор сэтгэл уяртал дуулдаг дуучин маань 70 настай байсан бөгөөд түүний  “You Are so Beautiful”, болон дуэт “Up Where We Belong” гэх дуунууд нь хит болж байсан юм. Кокер Англид дуучин болох гараагаа эхэлж байх үе нь “The Beatles”-тэй зэрэгцэж байсан.

Тэрээр  Женнифер Уарнэстэй хослон “An Officer and a Gentleman” киноны “Up Where We Belong” дуугаараа U.S-ийн хит, Мөн 1982 оны Биллбоардийн ганцаарчилсан жагсаалтад шилдэг хитээр шалгарч байжээ.

Кокерийн тайзан дээрх саажилттай мэт татганах гарынх нь хөдөлгөөнийг бүх нийтээрээ мэднэ. Энэхүү өвөрмөц хөдөлгөөнийхөө тухай тэр хэлэхдээ “ зүгээр л тохиолдлын зүйл” хэмээн тайлбарлаж  байсан юм.

Б.Энхзаяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top