Нийслэлийн 51 гудамжны уулзварт мэдээллийн тэмдэг байрлууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 25

Тохижолт, хог хаягдалын удирдлагын хэлтсээс нийслэлийн 54 гудамжны уулзварт 200 ширхэг гудамжны нэрс бүхий мэдээллийн тэмдгийг байрлуулжээ.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас Улаанбаатар хотын гудамж талбайн нэршлийг баталгаажуулж, MNS: 5283-2014 стандартын дагуу ногоон дэвсгэр дээр монгол, англи хэлээр цагаанаар бичиж байрлуулсан байна. Энэ нь хотын өнгө төрхийг сайжруулахаас гадна иргэдэд мэдээлэл өгөх, цаг хугацааг хэмнэх боломжийг олгож байгаа давуу талтай аж.Харин Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс нийслэлийн Авто замын газрын захиалгын дагуу автомашины дугаарын хязгаарлалтын бүс рүү нэвтрэх, гарах мэдээллийг агуулсан 60 тэмдэгийг үйлдвэрлэж БЗД, ХУД, СХД-т байршуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top