Төсвийн Байнгын хорооны даргаар Б.Болор ажиллана

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 25

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг чөлөөлөх болон шинэ даргыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс Төсвийн байнгын хорооны даргад  УИХ-ын  гишүүн Б.Болорыг нэр дэвшүүлэн хуралдаанд оролцсон гишүүд дэмжэн Байнгын хорооны даргаар Б.Болорыг сонгохыг дэмжсэн байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top