Хонконгод 4.5 сая доллараар “бороо” оров

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 25

Хонконгод мөнгө тээвэрлэдэг машин ачааны машинтай мөргөлдсөнөөс 5 сая хонконг доллар буюу 4.5 сая ам.доллар зам дээр асгарчээ. Мөнгөний машин зам дээр бүтэн хөрвөөж, хаалга үүд нь эвдрэн их хэмжээний мөнгө тарж эхлэхэд дэргэдүүр нь өнгөрч явсан хүмүүс мөнгийг цуглуулан авсан байна.

Мөнгөний машин нийтдээ 525 сая хонконг доллар тээвэрлэж явсан юм байна. Ослын үеэр ойр орчимд нь байсан хүмүүс 15 саяыг нь цуглуулж авч завшсан гэнэ. Цагдаагийнхан хүмүүс цуглуулж авсан мөнгөө эргүүлэн өгөхгүй бол ноцтой гэмт хэрэг гэж үзнэ гэдгээ зарлажээ. Одоо хуулийн байгууллага осол болсон шалтгааныг судлахын зэрэгцээ хэргийн газраас мөнгө цуглуулж авсан хүмүүсийг хайх ажил эхлүүлжээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top