М.Энхсайхан: ”Тавантолгойн дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалт гадны банкинд байршина”

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 25

Монгол Улсын сайд М.Энхсайхан Тавантолгой нүүрсний ордод хөрөнгө оруулагчдыг тодруулсан талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Шинэ Засгийн газар байгуулагдаад томоохон төслүүдэд ач холбогдол өгч байгаагийн нэг жишээ бол Тавантолгой юм.  “Тавантолгой” бол мега төсөл. Дэлхийн жишигт нэг тэрбум ам.доллар болон түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалттай, нийгэм, эдийн засагт томоохон ач холбогдолтой төслүүдийг мега хэмээн нэрлэдэг. Энэ ч утгаараа олон нийтийн анхаарлыг татаж, улстөржилт, хардлага сэрдлэг дагуулж байдаг.

Тавантолгой төслийн хууль эрх зүйн орчин төгс болоогүй, олон оролцогчтой, ашиг сонирхолын зөрчил ихтэй. Тиймээс эхнээсээ алхам бүрээ мэдээлж байх шаардлагатай болж байгаа. Мэдээлэл ил тод байх ёстой. Тиймээс megaproject.mn гэсэн сайт нээсэн. Тус сайтад бүх талын мэдээллийг багтаахыг зорьж байгаа.

Таван толгойн хөрөнгө оруулагчийг тодруулах шалгаруулалт таван жилийн өмнөөс буюу 2010 оноос эхэлсэн. Тухайн үед нүүрсний үнэ тэнгэрт байсан. Ер нь мега төсөл шийдвэр гаргахдаа зах зээлийн суперцикл дээр гаргадаг. Тэр суперцикл дээр олон компаниуд “Тавантолгой”-д хөрөнгө оруулья гээд гүйлдэж байсан. Гэхдээ тэр боломжоо монголчууд ашиглаж чадаагүй. Түүнээс хойш нүүрсний үнэ унасан. Ийм нөхцөл байдал үүссэн учир УИХ-аас 34 дүгээр тогтоол гаргасан. Энэхүү тогтоолд олон зүйлийг тусгасан. Нэгдүгээрт нүүрсний экспортыг нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулж байх нь зүйтэй гэж УИХ-аас шийдсэн. Нүүрс гэдэг бизнес хэмжээнээсээ хамаардаг. Аль болох ихийг гаргах тусам олох ашиг нь их байдаг. Олон жижиг компаниуд үйл ажиллагаа явуулж, машинаар зөөгөөд улс орны эдийн засаг сайжирна гэж байхгүй. Тиймээс нэг цонхны бодлогын хүрээнд нүүрсээ борлуулах нь зүйтэй гэж үзсэн. Хоёрдугаарт “Тавантолгой”  “Гашуун сухайт”-ын төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулна гэж заасан. Нэгэнт нүүрсний борлуулалт хэмжээнээс хамаарах юм бол тээвэрлэлт хүчин чадалтай байх ёстой гэж үзсэн. Тиймээс нүүрсний борлуулалтаа тээвэрлэлттэй уялдуулж ярих хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан.

Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өмнөх Засгийн газар 268 дугаар тогтоолыг гаргасан. Тогтоолын гол санаа ч Тавантолгойн орд нь Монгол Улсын төрийн өмчид байна гэдгийг хатуу заасан. “Эрдэнэс Тавантолгой”-д учраад байгаа хүндрэл бэрхшээлүүдийг шийдэх, Тавантолгой- Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг хувийн хөрөнгө оруулалтаар бариулаад, 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх, энэ орд газрыг ашиглахад оператор компанийн 51 хувь нь Монголын үндэсний компани байх ёстой гэдгийг хатуу заасан. Мөн үндэсний компаниуд тэрэн дотроо “Эрдэнэс Таван толгой”-д учраад байгаа хүндрэл бэрхшээлүүдийг хамтран шийдэх гэх мэтчилэн маш хатуу шаардлага тавьсан. Өмнө нь явуулж байсан шалгаруулалтын үргэлжлэл болгож дээрх шалгууруудыг хөрөнгө оруулагчдад тавьсан.

2010 оноос хойш Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулья гэж гуйж байсан компаниудад дээрх шаардлага бүхий урилга явуулсан. Урилгын хариу энэ сарын 1-нд ирсэн. Хоёр компаниас санал ирсэн. Бусад нь урилга явуулсанд баярлалаа гэсэн хариу өгсөн. Хятадын "Шэнхуа энержи", Японы "Сумитомо" гэсэн компаниудын консерциум, "Пи боди энержи" хариу ирүүлсэн юм.

Эхлээд техникийн үнэлгээг үзээд дараа нь санхүүгийн саналыг нээх ажиллагаа явагдсан. Бүх саналуудыг авч дүгнэсний үндсэн дээр "Энержи ресурс", "Шэнхуа, Сумитомо" гэсэн хамтарсан консерциум “Тавантолгой”-н нүүрсний ордод хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулахаар шалгарууллаа.

АНУ-ын "Пибоди энержи" манай тавьсан саналд арай өөрөөр хандсан. Тэдний хувьд “Тавантолгой”-н нүүрсний орд ямар үнэтэй юм? Үнэ цэнээс шалтгаалж бид саналаа хэлье гэсэн байр суурьтай байсан. Өөрөөр хэлбэл "Пибоди Энержи" хөрөнгө оруулах хатуу үүрэг аваагүй байсан.

"Шэнхуа групп" нь 60 тэрбум ам.долларын үнэтэй компани. "Сумитомо"-гийн зах зээлийн үнэлгээ нь 13 тэрбумаар үнэлэгддэг.   

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

- "Шинхуа" компанитай манай улс 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл дахин хөрөнгө оруулагчаар ороод ирэхээр өөрөө өөртөө нүүрс худалдаад байх юм уу, эсвэл энэ гэрээнд өөрчлөлт орох уу?

- Бидэнд байгаа мэдээллийнхээ хүрээнд л хариулт өгье. Сүүлийн үед Монгол Хятадын харилцаа маш сайн явж байгаа. Энэ хүрээнд Хятад манайхаас ихээхэн хэмжээний нүүр авъя гэдэг амлалт өгсөн. Үүнийг улс төрөөр харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид Монголын том үйлдвэрлэгч болоод борлуулна гэвэл Хятадын зах зээл бэлэн байна шүү гэдгийг мэдэгдсэн. Харин бид үүнийг яаж зөв хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал байгаа. Тэр тухай л бид өнөөдөр ярьж байна.

- Баруун, зүүн цанх дээр гэрээт олборлогч үйл ажиллагаа явуулж байгаа. Баруун цанх дээр үндэсний үйлдвэрлэгч, зүүн дээр "Макмахан" үйл ажиллагаа явуулж байна. "Макмахан"-тай таван жилийн гэрээ манай улс байгуулсан. Тэгэхээр энэ гэрээг цуцлаж байж хөрөнгө оруулагчдыг энэ цариг дээр оруулах гэж байгаа юм уу?

-Засгийн газар тогтоол гаргахдаа баруун зүүн цариг дээр том хөрөнгө оруулагчыг оруулъя гэж ярьсан. Дээр нь УИХ экспортын бодлогыг нэг цонхоор үргэлжлүүлэх нь үр ашигтай гэдгийг мэдэж байгаа учраас тогтоол гаргасан. Энэ бүгд хоорондоо уяалдаатай. Гэхдээ хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ. Амжилтад хүрвэл Засгийн газар болон УИХ-д танилцуулж байгаад эцсийн шийд тэнд гарна. Эцсийн шийд гарсны дараа өмнө нь байсан бүх асуудал хүчингүй болно. Дөнгөж хэлэлцээ явагдаж байгаа учраас хүчингүй болгож болохгүй.

-"Эрдэнэс Тавантолгой" компанид "Чалко"-д төлөхөөс гадна дотоодын зах зээлээс авсан өөр өр зээлүүд байгаа. Энэ өр зээл хэрхэн шийдэгдэх вэ?

-"Эрдэнэс Тавантолгой"-д олон өр бий. Бид Тавантолгой гэдэг нүүрсний ордыг ашиглах тухай ярьж байгаа болохоос аж ахуйн нэгжийн өөр үйл ажиллагаатай хамаатай өрийг хөрөнгө оруулагчидад шууд үүрүүлнэ гэдэг хэцүү. Гэхдээ хэрвээ яг энэ ордыг ашиглахтай холбоотой, хөрөнгө оруулагч зайлшгүй зөвшөөрөх шаардлагатай зардал байгаа бол бид үүнийг хөрөнгө оруулагчиддайгаа ярьж шийдвэрлэх арга замыг олох ёстой. Энэ бол хэлэлцээрийн ширээний ард шийдэгдэх ёстой асуудал.

-Хувьцааг яаж шийдэх вэ? Хөрөнгө оруулагчид орж ирээд Тавантолгойн хувьцааг дэлхийн зах зээл дээр гаргана гэсэн мэдээлэл сүүлийн үед яваад байгаа. Энэ үнэн үү?

-Олон нийтэд тараасан 1072 ширхэг хувьцаа Засгийн газрын асуудал. Тавантолгойн орд Монгол Улсын төрийн өмч. Үүнээс Монголын ард түмэн хувьцаалаад эзэмших эрхтэй болсон. Энэ бол зайлшгүй хэрэгжинэ. Чухам ямар зарчмаар, ямар үнийн дүнтэй байх эсэх нь хэлэлцээрийн явцад шийднэ. Шийднэ гэдэг дээр бид тохирсон байгаа.

-Дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалтын 51 хувийг "Энержи Ресус" гаргах юм уу?

-Мега төслийн санхүүжилтийн орчин өөр байдаг. Санхүүжилт нь томоохон банк, санхүүгийн байгууллагаас зээл авч хийгддэг. Энэ тэрбум долларын хөрөнгө оруулалтыг ганцаараа санхүүжүүлдэг нэг ч улс, компани байхгүй. Тиймээс эцсийн санхүүжлилт хэрхэн үүргээ дотроо хувиарлах вэ гэдэг нь хэлэлцээрийн явцад тодорно.

-Санхүүжилт орж ирэхдээ Монголын банкуудаар дамжих уу? Оюутолгойн хөрөнгө оруулалт гадаадын дансад байрших заалт гэрээнд орсноос болоод одоо хүртэл гадагшаа экспортлож байгаа бүтээгдэхүүний мөнгө орж ирэхгүй байгаа гэсэн асуудал бий. Та бүхэн хэлэлцээр хийхдээ үүн дээр анхаарах уу?

-Том төсөл хэрэгжүүлж байгаа энэ нөхцөлд бид бизнесийн нэг хэлтэй байх ёстой. Бизнессийн нэг хэлтэй болж чадаагүй учраас бие биенээ харддаг. Манай улс бизнесийн нэг хэлтэй болох асуудал чухал болоод байна. Өөрөөр хэлбэл, олон улсын нягтлан бодох стандарт гэж бий. Оюутолгой дээр энэ стандартыг хэрэглэдэг. Олон орон том төслийг хэрэгжүүлэх, том хөрөнгө оруулагчидыг татахын тулд үндэснийхээ нягтлан бодох стандартыг олон улсынх руу шилжүүлдэг. Түүндээ асар их бэлтгэл хийж байгаад шилждэг. Бизнесийн хэл нь олон улсын түвшинд байвал мөнгө хаана байрлаж, юунд зарцуулагдаж байна вэ гэдэг нь тодорхой болдог.

-Дөрвөн тэрбум доллар гэдэг хөрөнгө оруулалтыг ямар журмаар тогтоосон бэ? Үүнээс дээш тогтоох боломж байсан уу?

-Энэ бол бидний гаргасан тооцоо. Ер нь техник, эдийн засгийн үндэслэл хийгдэхэд эцсийн дүн гарна.

-Гурван хөрөнгө оруулагч санхүүгийн бүхий л талыг хариуцах юм байна. Харин "Эрдэнэс Тавантолгой" компаний өөрийнх нь үүрэг ямар түвшинд байх вэ? Оюутолгой шиг төрийг төлөөлөх маягтай суух уу, эсвэл тодорхой хэмжээнд нүүрс экспортлох, буруулах, ажлын байр бий болгох чиглэлээр ажиллах уу?

-Тавантолгойн орд төрийн өмчид хэвээрээ үлдэнэ. Энэ нь Эрдэнэс Тавантолгойн лицензийг төрийн нэрийн өмнөөс баригч гэсэн үг. Тавантолгойн боловсон хүчин, манай нүүрсний салбарын боловсон хүчин их бий. Бүгд энэ том төсөлд дайчлагдах нь гарцаагүй. Хэрхэн яаж оролцох вэ гэдэг нь мөн л хэлэлцээрийн түвшинд шийдэгдэнэ. Тавантолгой төрийн нэрийн өмнөөс лиценз баригчийн хувьд хөрөнгө оруулагчид бидэнд төлбөр төлнө. Одоогоор 40 хувиар төлбөр төлөхөд бэлэн байна гэж хөрөнгө оруулагчид хэлсэн. Гэхдээ энэ тоонууд хэлэлцээр хийсэн анхны тоонууд.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gomo(202.179.0.238) 2014 оны 12 сарын 26

Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. 01-51 УНД дугаартаймашин унадаг энэ нөхрөөс аав ээж нар хүүхдэ

0  |  0
зүрх судас лекц(202.179.22.230) 2014 оны 12 сарын 25

Тархи-Зүрх судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт, хуян эрүүлжүүлэх, холестрин бууруулах, цус шингэлэх, өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэлтэй бүтээгдэхүүн борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа бөгөөд ЭМЯ, Мэргэжлийн хяналтын зөвшөөрөлтэй. 12-сарын 27-ны Бямба гариг бүр АУ-ы доктор лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038

0  |  0
зүрх судас лекц(202.179.22.230) 2014 оны 12 сарын 25

Тархи-Зүрх судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт, хуян эрүүлжүүлэх, холестрин бууруулах, цус шингэлэх, өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэлтэй бүтээгдэхүүн борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа бөгөөд ЭМЯ, Мэргэжлийн хяналтын зөвшөөрөлтэй. 12-сарын 27-ны Бямба гариг бүр АУ-ы доктор лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038

0  |  0
Top