“Автобус-1”, ”Автобус-3”-ыг татан буулгалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 25

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Автобуснэг”, ”Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ыг татан буулгаж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар  тус байгууллагуудыг нэгтгэж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний чанар соёл,  сахилга хариуцлагыг дээшлүүлж, үйл ажиллагааны өртөг зардлыг бууруулах зорилгоор нийслэлийн өмчит "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ыг байгуулах шийдвэрийг гаргасан.

Энэ ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” А/1053 дугаар захирамж гаргаж, тус газрын бүтэц, орон тоог баталлаа. Уг газар нь 1658 хүний орон тоотой ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top