Савласан цэвэр усны шалгалтаар 68 зөрчил илэрчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 25

Савласан цэвэр усны чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шинжилгээний дүнг хэлэлцжээ. Өөрөөр хэлбэл, савласан цэвэр уснаас авсан 78 дээжийн 43,5 хувь нь нянгийн тоо нормоос их, 3,8 хувьд 100 мл усанд Е.coli илэрсэн нь үйлдвэрүүд бэлэн болсон савыг угаах автомат тоног төхөөрөмж суурилаагүй. Лонх, савыг зааврын дагуу ариутгал, халдваргүйтгэлийн бодис хэрэглэж угаадаггүй, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын хугацааг баримталж угааж хэвшээгүйгээс зөрчил илэрсэн байна. Савласан цэвэр усны чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шинжилгээгээр 68 зөрчил илрүүлэн 75.6 хувийг арилгуулсан байна.

Мөн дээжний 9,09 хувьд ерөнхий хатуулаг, 10,9 хувь нь хлорын ион, 2,5 хувьд усны орчин РН, магнийн ион, гидрокарбонатын ион, 6,4 хувьд сульфатын ион, 16,8 хувьд нитратын ион стандартад заасан хэмжээнээс их гарсан нь үйлдвэрлэлийг технологийн дагуу явуулдаггүйг харууллаа. Савласан ус үйлдвэрлэх тоног төхөөрөмж,  мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдаагүй, ус цэвэршүүлэхэд хэрэглэж байгаа шүүлтүүрийг хугацаанд нь сольдоггүй, сэргээдэггүйтэй холбоотой байдаг байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(183.177.105.6) 2014 оны 12 сарын 25

ali uildwerin ymr us gedgiin helchiheech dee humuus awahaa bolichihwol chanar ni saijirna shu dee

0  |  0
зүрх судас лекц(202.179.22.230) 2014 оны 12 сарын 25

Тархи-Зүрх судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт, хуян эрүүлжүүлэх, холестрин бууруулах, цус шингэлэх, өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэлтэй бүтээгдэхүүн борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа бөгөөд ЭМЯ, Мэргэжлийн хяналтын зөвшөөрөлтэй. 12-сарын 27-ны Бямба гариг бүр АУ-ы доктор лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038

0  |  0
Top