”Шинжлэх ухааны хүрээлэн их сургуулиудтай нэгдэх цаг нь болоогүй”

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 25

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шинжлэх ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нэгтэх, заримыг нь их сургуулиудын харьяа болгож шинэчилнэ гэж мэдэгдсэнийг Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

Шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач, академич нарыг цомогтгож буй нь эрдэм шинжилгээний судалгаа шинжилгээг цалгардуулсан хэрэг болж байгаа талаар Академич Р.Барсболд хэллээ.  Мөн "Тоо томшгүй олон хүрээлэн, түүнд ажиллагсдыг цөөлөх төсвийг танах гэж байгаад дургүй байна. Үүнийг тайлбарлахдаа 1997 оны 31 дүгээр тогтоолоор 60 байсан Шинжлэх ухааны хүрээлэнгийн тоог цөөлж 30 болгосон. Гэтэл энэ тоог ахин цөөлж, их сургуулийн харьяанд нэгтгэх гэж буй. Чухамдаа МУИС-ийн харьяанд Эдийн засаг, Хууль зүйн сектор, Математикийн хүрээлэн байдаг бөгөөд нэгтгэсний улмааас дээрх байгууллагууд үүд хаалга барьсан. Аль хэдийнээ нэгтгэсэн байгууллагуудыг ахин холбоно гэж байгаад шүүмжлэлтэй хандаж байна.Тиймээс ШУ-ны хүрээлэн нь дээрх их сургуулиудыг судалгааны үйл ажиллагаа явуулдаг,и хууль эрх зүй, санхүү, эрх үүргийн хуваарилалт зэрэг асуудлаа зөв шийдэж бэлтгэсний дараа элдэв шахалтгүй өөрсдөө их сургуулийн харьяанд нэгдэнэ" гэж Академич Р.Барсболд тайлбарласан юм.

Түүнчлэн МУ-ын их сургуулиуд нь сургалтын үйл ажиллагаа явуулдаг, бусад улс орон шиг судалгааны буюу магистр, докторын сургалтыг цөөн явуулдаг тул цаг нь болохоор элдэв шахалтгүй өөрсдөө их сургуулийн харьяанд нэгдэнэ гэж тайлбарласан юм.

П.Баяр: Цомхотгох байтугай нэмж судлаач авах хэрэгтэй байна

Шинжлэх ухааны хүрээлэнгийн Үйлдвэрчний Эвлэлийн дарга П.Баяраас тодрууллаа.

- ШУ-ны хүрээлэнд нийт хэдэн судлаач ажилладаг вэ?

- Манай хүрээлэнд нийт 1000 судлаач ажилладаг.

- Улсаас жилийн санхүүд хэдэн төгрөг төсөвлөдөг вэ?

- 24 тэрбум төгрөг санхүүжилтээр орж ирдэг. Үүний 60 орчим хувь нь ажилчдын цалин, нийгмийн даатгалд зарцуулагддаг. Үлдсэн хэсгийг судалгаа шинжилгээний ажил, болоод бусад зүйлдээ хуваарилдаг. Гэхдээ энэ нь тун бага байдаг бөгөөд судалгаа шинжилгээний ажилд хүрэлцдэггүй,  

- Сангийн яамнаас танай ажилчдын тоог цомхотгоно гэсэн. Танай судлаачдын цалин хэд байдаг бол?  

- Манайхааас 60 орчим ажилчдын орон тоог хассанаар 600 сая төгрөгийг хэмнэнэ гэсэн тооцоо гаргасан байсан. Судлаачдын цалин 350-600 хооронд байдаг.

- Архелогич Д. Цэвээндоржид яагаад Академич цол өгөөгүй юм бэ? Үүнийг тайлбарлахгүй юу?

- Академич цол тэмдгийг олгохдоо тодорхой шалгууртай байдаг. Шинжлэх ухааны хүрээлэнд ажиллаж буй судлаач, эрдэмтэд эх оронд чухал хувь нэмэр бүхий судалгаа шинжилгээ хийсэн гэж үзэх, хийсэн бол түүнийгээ шалгаруулалтаар үнэлүүлдэг. Ингэхдээ дотроосоо нууц санал хураалт явуулдаг. Энэ бүтээл нь Монгол улсад хувь нэмэртэй, Академич цолонд хүрэхээр бүтээл мөн үү, гэдгийг нягталсны дүнд үнэлгээ өгнө. Нийт саналын гуравны хоёр нь буюу 75 хувь нь зөвшөөрч байвал тухай хүн Академич цолонд хүрсэн гэсэн үг. Тухайн хүн маань саналаар бага байсан учраас Академич аваагүй хэрэг.

- Шинжлэх ухааны хүрээлэн нийт хэдэн Академичтэй вэ?

- Манай хүрээлэн нийтдээ 40 Академичтэй.

- Танайх хүрээлэнгийнхээ ажилтнуудыг цомхотгох талаар шийд гаргаж байв уу? Бүтцийн өөрчлөлт хийж төсөвөө танаж болохгүй юу?

- Хүн цомхотгох биш харин ч нэмж судлаач авах туйлын чухал хэрэгцээтэй байгаа. Улс орны хөгжил, шинжлэх ухаантайгаа шууд хамааралтай байдаг. Судалгааны ажил нь хэдхэн хоногийн дотор хийгдээд үр дүнд хүрдэг юм биш. Хэдэн сар, жилээр хийгдэж байж тодорхой, өгөөжтэй үр дүн, шийдвэрт хүргэдэг. Ганц хоёр судлаач бус хэд хэдэн хүний бодол санаа судалгааны ажилд томоохон ахиц болж өгдөг юм.

- Хүрээлэнд ажиллаж буй судлаачид 500 мянган төгрөгийг цалин дээрээ нэмж авдаг гэсэн. Энэ тухай мэдээлэл өгөөч?

- Бүгд 500 мянган төгрөгийн нэмэгдэл авдаггүй. Энэ нь зөвхөн Академич цолтой улс эх орныхоо эрдэм шинжилгээ судалгааны ажилд том хувь нэмэр оруулсан хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж өгдөг мөнгөн урамшуулал юм.

Б.Энхзаяа

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сүхээ(81.213.40.115) 2014 оны 12 сарын 26

ямар тэнэг хүмүүс вэ шинжлэх ухаангүй улс орон гэж африкт ч байхгүй. Сайханбилэг ч гадны хүмүүссийн хатгаасаар, эсвэл гадаадад сургууль төгсөөд академид орж чадаагүй хорссон сэтгэлтнүүдийн, эсвэл академитай өрсөлдөх гээд тачаадад явдаг цөөхөн хүмүүсийн шургаа хатгаасаар хийж байна даа. Магадгүй энэ бүгдийн хатгаасаар хийж байгаа байх. Арчаагүй амьтад

0  |  0
Aлтан(103.229.123.137) 2014 оны 12 сарын 25

Cайханбилэгийн чухал шийдвэрийг дэмжиж байна. Бодит зvйл бvтээхгvй байгаа ШУА-ийг бvр татан буулгах хэрэгтэй. Социализмын vеийн бvтэцтэй, ардчиллын салхи ороогvй, ард тvмний татвараас сордог хувалзнуудын цуглуулга юм шvv!

0  |  0
Зочин(86.69.16.162) 2014 оны 12 сарын 25

Эрдэмтэд, судлаачдынхаа үгийг сонсдог, судалгаа нээлтийг улс орныхоо хөгжилд ашигладаг байж л улс хөгждөг. Манай улс хаашаа л яваад байна даа.

0  |  0
Дорж(122.201.21.46) 2014 оны 12 сарын 25

Хөөе, найзуудаа наад ШУА чинь юу хийдэг юм вэ, ямарч төсөв хэрэггүй, өөрсдөө амьдраг... Ашиг (мөнгө) өгдөггүй судалгаа хийгээд хэргэгүй ш дээ, ккк

0  |  0
shavtuya(150.129.141.134) 2014 оны 12 сарын 25

Shine yurunhii said maani soyol, shinjleh uhaandaa uneheer halgaantai hun yumaa, yandaa manai ornii busdaas yalgarah zuil bol yurduu l uv soyol, hamgiin bodlogoor demjih yostoi salbar shinjleh uhaan bsan.

0  |  0
Top