МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 25

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцээд нэр дэвшигчдийг дэмжлээ. 

Тус зөвлөлд нийт 7 квот гарсан байгаа бөгөөд үүнд нийт 40 гаруй хүн өрсөлдсөн байна.

Тэдгээрээс  Ерөнхийлөгчийн тамгын газраас нэр дэвшүүлсэн Д.Нямсамбуу

Засгийн газраас нэр дэвшүүлсэн Б.Золбаяр /УИХ-ын даргын зөвлөх асан/

Засгийн газраас нэр дэвшүүлсэн З.Энхболд /Н.Алтанхуягийн багт ажиллаж байсан/

УИХ-ын тамгын газраас нэр дэвшүүлсэн Д.Цэндсүрэн /Хуульч/

УИХ-ын тамгын газраас нэр дэвшүүлсэн Б.Энхмандах /Элчин сайд асан/

УИХ-ын тамгын газраас нэр дэвшүүлсэн Д.Оюун-Эрдэнэ /Өнөөдөр сонины тоймч/

УИХ-ын тамгын газраас нэр дэвшүүлсэн Батж.Батбаяр /УИХ-ын гишүүн асан/ нар нэр дэвшсэнийг байнгын хороогоор дэмжиж УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, санал хэлсний дараа санал хураалт явуулахад олонхийн саналаар тэднийг дэмжсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top