Коммент: “Орилоо” Ганбаагийн олон өнгийн онцлох байр сууриуд

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 26

Монголын шинэ үеийн улс төрийн босгыг ямар нэгэн татаа түлхээсгүйгээр давж, хууль тогтоох дээд байгууллагад орон зайгаа эзэлсэн цөөн хүний нэг бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар. “Фэнг шүй” гуншингаа “Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч”-өөр сольсон түүний ажлыг иргэд өндөр үнэлдэг.

Тухайлбал, ерөнхийлөгчөөр нь ажиллах хугацаандаа Үйлдвэрчний эвлэлийг нөлөө бүхий “арми” болгож чадсан. Тус байгууллагын оролцоогүйгээр төр, засгийн түвшинд иргэдийн амьжиргааны аливаа асуудлыг шийдэхээ больсон. Мөн Оросууд биднийг шатахуунаараа боож, үнэ нэмж чангалахад төрийнхөн рүү тэр л “орилсон”. Тухайн үед С.Ганбаатар Засгийн газрыг атгандаа оруулсан шатахуун импортлогчдын өөдөөс хашилт үзүүлээгүй бол “Роснефть”-тэй хуйвалдан сүйдэлж өгөх байсан биз. 

Тэр мөн монголынхоо газар шорооны бүрэн бүтэн байдлын манаач. Оюу толгой, Таван толгойн асуудалд анхнаасаа хатуу байр суурьтай зогссон нэгэн. Одоогийн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогттой хийсэн түүний мэтгэлцээн, түүний дараа хийсэн мэдээллүүд нь үндсэндээ хоёр толгойн гэрээний далд хуйвалдааныг ил болгосон гэж хэлж болно.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын “Орилсон”-ны ач гавъяа энэ мэтчилэн олон гэж ард түмэн дүгнэдэг. Монголын улс төрийн амьдралд хэзээд сонихон “орилоо” Ганбааг нам байгуулах гэж байна гэх шуумтай зэрэгцэн “Коммент” булан түүний төр, нийгмийн тухай дуугарсан олон өнгийн, онцлох байрь сууриудыг хүргэж байна. 

Оюу толгойн тухай...

С.Ганбаатар:  Монголын төр, төрийн зүтгэлтэн байдаг юм гэдгийг Монголын Засгийн газар, сайд нар өөрсдөө үгүйсгэчихлээ.

Nud.mn 2014.10.03 

С.Ганбаатар:  “Рио тинто” группэд шалгалт хийж, татвар ногдуулсан мэргэжилтнүүдийг би үнэхээр хүндэлж байна. Харин тэдний удирдлага ийм арчаагүй байж болохгүй гэж хэлмээр байна.

Nud.mn 2014.10.03 

С.Ганбаатар:  Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт дээр буулт хийж, олон тэрбум ам.долларын зээл авахыг “Рио тинто” группэд зөв­шөөрснөөрөө Монголын Засгийн газар Монгол Улсыг дэлхийн 16 банкинд барьцаанд тавихыг зөвшөөрсөн хэрэг боллоо.

Nud.mn 2014.10.03

С.Ганбаатар:  Хэд дахин өссөн анхны хөрөнгө оруулалт гэдэгт монголчуудын тархийг угаахад зарцуулагдаж байгаа мөнгө гэсэн үг.

Nud.mn 2014.10.03

С.Ганбаатар: “Оюутолгой” ард түмний өмч.

Mongolianeconomy 2014.10.07

 С.Ганбаатар: Оюутолгойн гэрээг зөвхөн С.Баяр, Д.Зоригт, С.Баярцогт, Л.Гансүх гэж хувь хүмүүс сайн дураараа хөрөнгө оруулагчид дээр очоод хийчихээгүй шүү дээ.

Baabar.mn 2014.11.25

 С.Ганбаатар: Оюутолгойн гэрээг хийх үед  чиглэл гаргаж, зөвшөөрөл өгдөг хоёр субьект нь бие биеийнхээ барьцаанд орчихсон, хоёр толгойтой сиамын ихрүүд л байсан байхгүй юу.

Baabar.mn 2014.11.25

 С.Ганбаатар: Оюутолгойн гэрээний алдаа бүхэн нь “давхар дээл”-ийн толь.

Baabar.mn 2014.11.25

 С.Ганбаатар: Хөрөнгө оруулагч “Рио Тинто” компани 2013 оны санхүүгийн тайлангаа тавьсан. Тэнд нь тархи угаасан зүйлүүд, тоо баримт маш олон бий.

Baabar.mn 2014.11.25

 С.Ганбаатар: Оюутолгой, Тавантолгой дэндүү нөлөөтэй, дэндүү чухал. Би ч тэгж итгэдэг. Гэхдээ ийм том уурхай манай орны эдийн засагт туслана дэмжинэ гэж амалж ард түмнийг хуураад байна. Туслахгүй, дэмжихгүй, оролцохгүй байгаа учраас бидний эдийн засаг унаж байгаа юм.

Shuud.mn 2014.11.25

С.Ганбаатар: Яг өнөөдөр монголын усны мэргэжилтнүүд бүгдээрээ шахуу биеэ үнэлэгчид болчихоод, дуугарч чадахгүй байна.

Shuud.mn 2014.11.25

С.Ганбаатар: Ардчилал үнэтэй олддог нь үнэн.  Гэхдээ Оюутолгойн үнээр олдмооргүй байна.

Shuud.mn 2014.11.25

С.Ганбаатар: 300 тэрбум ам.долларын үнэтэй баялгаа өгчихөөд, өөрсдөө өрөнд ороод өдөр болгон 3 сая ам.долларын хүү төлдөг монгол шиг ийм сайхан сэтгэлтэй ард түмэн энэ хорвоо дээр хаана ч битгий байгаасай.

Shuud.mn 2014.11.25

С.Ганбаатар: Намайг Оюутолгой, байгаль орчны талаар ярихаар популист, хэвлэлийн хурал хийхээс өөр юм хийдэггүй гэж доромжлох нь их юм. Оюутолгой ямар ч бяртай юм.

Shuud.mn 2014.11.25

С.Ганбаатар: Намайг популист гэнэ үү, тэнэг гэнэ үү хамаагүй. Олон нийтийн эрх ашиг, Монгол Улсын ирээдүйн тулгуур хүч болох орд газрын тухай Оюу толгойн удирдлагуудтай ярихдаа хэзээ ч би хаалттай ярилцахгүй.

"Улстөрийн тойм" сонин 2014.12.19

С.Ганбаатар:Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд “Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэд хяналтын зөвлөл байна” гэж заасаар байтал үүнийг үгүйсгэнэ гэдэг доромжлол.

"Улстөрийн тойм" сонин 2014.12.19

С.Ганбаатар:Оюу толгойгоос ашигт малтмал дээдийн дээдээр олборлож байгаа. Гагцхүү Монголд орж ирэх үр өгөөж нь л харагдахгүй  байна, Тийм учраас манай эдийн засаг сүйрээд байгаа юм.

"Улстөрийн тойм" сонин 2014.12.19


С.Ганбаатар:“Рио Тинто" Монгол Улсын дотор улс байгуулья гэсэн санал ирүүлсэн байна лээ. Та нар зөвшөөр. Зөвшөөрөхгүй бол маш хүнд байдалд оруулна шүү гэсэн санал тавьсан байсан.

"Улстөрийн тойм" сонин 2014.12.19

С.Ганбаатар: “Рио Тинто" Монгол Улсын газар нутгийг дэлхийн 16 банкны барьцаанд тавих саналаа давтаж ирүүлсэн байсан.

"Улстөрийн тойм" сонин 2014.12.19

 

С.Ганбаатар: "Та нар илүү муу санал оруулж ирээч. Би тэгвэл монголчууддаа сайн гэрээ гэж тайлбарлаж чадна аа” гэж Монголын талаас захиалаад, тэр дагууд нь Оюу толгой гэрээг өөрчлөх санал оруулж ирж байгаа юм биш биз. Надад ингэж хардах эрх бий. Хэрэв тийм бол би ёстой сайн үзэлцэнэ. Шүүхээр явна.

"Улстөрийн тойм" сонин 2014.12.19

С.Ганбаатар: Оюутолгойн 34 хувиа зарах тухай ярьж эхэлж байгаа бол би Монголын улстөрчдийг их л сандарч, мөнгөний хомсдолд орж дээ гэж хэлэх байна.

"Улстөрийн тойм" сонин 2014.12.19

С.Ганбаатар: Өнөөдөр роялтийг нэмэхгүйгээр 34 хувиа зарна гэх юм бол байж болохгүй хувилбар.

"Улстөрийн тойм" сонин 2014.12.19

С.Ганбаатар: Ер нь 34 хувиа тэрбум ам.доллараар зарчих санаа байх бий вий гэсэн болгоомжлол надад байна. Хэрэв ийм дээрээ тулах юм бол 17 хувийг 500 сая ам.доллараар бид худалдаад авчих хэрэгтэй.

"Улстөрийн тойм" сонин 2014.12.19

С.Ганбаатар: Шийдлийн гэх Засгийн газрын бүрдэл  бүтцийг "Рио Тинто”-гийн даалгавраар хийсэн гэж олон хүн хардаж байгаа. Мөн зохиолыг "Рио Тинто” бичиж, найруулгыг нь төрийн өндөрлөгт байгаа нэр бүхий хүмүүсийг хийсэн гэж ч харж байна.

"Улстөрийн тойм" сонин 2014.12.19

С.Ганбаатар: Би ард түмэндээ үнэн бодит мэдээлэл өгөх замаар тэр бүхний эсрэг тэмцэнэ, Тэмцэл минь үр дүнд хүрнэ гэж итгэж байна.

"Улстөрийн тойм" сонин 2014.12.19

С.Ганбаатар: Улстөрчдийн булхайг олон нийтэд чадлаараа илчилнэ. Заримдаа надад их хэцүү байдаг. Болдог бол алгадаад авмаар санагдах үе ч бий.

"Улстөрийн тойм" сонин 2014.12.19

 МАНАН-гийн тухай...

 С.Ганбаатар: Товчхондоо бол сонгогчид биднийг УИХ-ын гишүүнээр сонгохдоо хууль батлаж шийдвэр гаргаарай гэж сонгосон болохоос хуулийг хэрэгжүүлээрэй гэж сонгоогүй юм.

MNB.mn  2014.04.18  

 С.Ганбаатар: Өнөөдөр УИХ залуур нь, Засгийн газар сэлүүр нь баймаар байна. Залуур, сэлүүр хоёр нэг гарт байж болохгүй.

MNB.mn  2014.04.18  

С.Ганбаатар: Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийсэн болж, цаг үеийн асуудлыг аргалах гэж байгаа маягаар хандаж болохгүй шүү дээ.

Nud.mn 2014.10.03

С.Ганбаатар: Бүлэглэл хоорондын үл ойлголцол, шуналыг дарах зарчмаар ажиллаж байсан Ерөнхий сайд маань тухайн үед брокерчин шиг л харагдаж байсан.

Nud.mn 2014.10.03

С.Ганбаатар: Засгийн газрын зорилго юу юм бэ гэдгийг тодор­хойлоод ард түмний бэрхшээл, улс орны өмнө тулгамдсан асууд­лыг хэрхэн шийдэх арга замаа тодорхойлсноор Засгийн газрын бүтцийг ярих ёстой байсан юм.

Nud.mn 2014.10.03

СС.Ганбаатар: Ерөнхий сайд бүлэглэл хоорондын энх тайвныг сахин хамгаалагч наймаачин төдий хүн байх ёсгүй.

Nud.mn 2014.10.03

С.Ганбаатар: Ардчилсан намынхан хөл толгой нь мэдэгдэхгүй мөн ч их самуурч байна даа.

New.mn 2014.11.10

 С.Ганбаатар: Эдийн засгийг унагах, хямраахад 100 хоног хангалттай хугацаа шүү. Харин эдийн засгийг 100 хоногт сэргээж эрчимжүүлнэ гэж байдаггүй юм.

Baabar.mn 2014.11.25

С.Ганбаатар: Одоо Засгийн газарт шинэчлэх, тэр амандаа хүрэх ганц л юм үлдэж байна. Энэ нь эдийн засгийн хямрал, хүндрэлээс үл хамааран мөнгө зарахгүйгээр хийж болох улстөрийн хямрал, 20 жил явж ирсэн алдаагаа бага боловч засах боломж юм.

Baabar.mn 2014.11.25

 С.Ганбаатар: Гуйлгын, шантаачны Засгийн газар байгууллаа.

Zindaa.mn 2014.12.15

С.Ганбаатар: Ерөнхий сайдыг багаа бүрдүүлэх явцад нь УИХ-ын 73 гишүүн хойно, урд нь гүйж явсаар сайдын суудал авлаа. Хэрэв Ч.Сайханбилэгийн Загсийн газар муу ажиллавал энэ 73 хамтдаа хариуцлага үүрэх ёстой.

Zindaa.mn 2014.12.15

С.Ганбаатар: Өнөөдөр дахиад л “бялуу”-гаа хуваагаад дэд сайдын судлаа яриад л сууж байна. Биднийг тийм зүйл яривал “биеэ үнэллээ” энэ тэр гээд сүйд болно.

Zindaa.mn 2014.12.15

С.Ганбаатар:Намайг юу гэж хэлэх нь хамаагүй ээ, Харин миний эсрэг талд суугаа төрийн гурван өндөрлөг, нэр бүхий УИХ-ын гишүүд жинхэнэ утгаараа популист болчихоод байна.

"Улстөрийн тойм" сонин 2014.12.19

 С.Ганбаатар: Зул бөхөхийн өмнө бадамладаг шиг МАНАН үндсэндээ үхсэн гэсэн үг.

Info.mn 2014.12.23

С.Ганбаатар:МАНАН зөвхөн сайд, албан тушаал, тендерийг хувааж иддэг бүлэглэл болтлоо жижгэрсэн байна.

Info.mn 2014.12.23

С.Ганбаатар: Өнөөдөр МАН, АН сиамын ихэр шиг болж байна. Тэд албан тушаал хувааж идэж, уудаг аюултай дээрмийн бүлэг боллоо.

“Зууны мэдээ” сонин  2014.12.24

С.Ганбаатар: АН бүхэлдээ хүнд хэцүү болжээ. Ер нь тэд дуусч байна.

“Зууны мэдээ” сонин  2014.12.24

С.Ганбаатар: Харин МАН-ын залуучууд сайн сайхан амжилттай яваасай гэж хувьдаа хүсдэг байсан. Бага зэрэг найддаг байсан. Харамсалтай нь МАН нүд улаан, мөнгө цагаан гэдгээр МАНАН-гийн Засгийн газарт уралдан орж байна.

“Зууны мэдээ” сонин  2014.12.24

“Давхар дээл”-ний тухай...

С.Ганбаатар:Давхар алба хашна гэдэг бол хууль болон зарчмаа зөрчиж байгаа явдал.

MNB.mn  2014.04.18

С.Ганбаатар:  “Давхар дээл” буюу Засгийн газрын гүйцэтгэх эрх мэдлийг, хууль тогтоох эрх мэдлээс салгаж чадах эсэх нь энэ удаа манай гишүүдийн улстөрийн эр зориг, эх орон ард түмнээ гэсэн хувь хүний мөн чанарыг илтгэнэ.

Baabar.mn 2014.11.25

 С.Ганбаатар: Хэрэв бид Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан өдрөөс нь эхэлж хэрэгжүүлж чадвал дарангуйлал, хүчирхийллийн дунд хавчуулагдах аюулаас аврагдаж, эрх мэдэл, мөнгө хоёрыг салгаж чадна.

Baabar.mn 2014.11.25

 С.Ганбаатар: Хэрвээ УИХ нь Засгийн газартайгаа холилдоогүй, хоёр засаглал харилцан хяналттай байсан бол Оюутолгой дээр ийм алдаатай гэрээ батлагдахгүй байсан.

Baabar.mn 2014.11.25

  “Bank of China”-гийн тухай...

С.Ганбаатар: Хэрвээ “Bank of China” салбарын хэмжээнд, банкны үйл ажиллагаа явуулахаар орж ирэх гэж байгаа бол энэ нь УИХ, Засгийн газрын төвшинд нэлээд нухацтай, магадгүй хаалттай ярих сэдэв байх.

Baabar.mn 2014.11.25

 С.Ганбаатар: Том хөршийн, дэлхийн хэмжээний том банк орж ирнэ гэдэг ердийн нэгэн хөрөнгө оруулалт биш. Эдийн засгийн хамгийн чухал дэд бүтэц, жинхэнэ стратегийн салбар болох банкны  систем маань бүхлээрээ гаднынхны гарт орж болзошгүйг үгүйсгэх аргагүй.

Baabar.mn 2014.11.25

 С.Ганбаатар: Банкны зээл, хөрөнгө оруулалтаар дамжаад манай улсын эдийн засгийн зохистой харьцаанд өөрчлөлт гарах, бүр цаашлаад эдийн засгийн тусгаар тогтнолын асуудал ч сөхөгдөж болзошгүй.

Baabar.mn 2014.11.25

 А.Алтаа

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 06

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
ganbaa amjilt(178.192.168.128) 2014 оны 12 сарын 27

zuv yum heldeg ganz hun

0  |  0
зүрх судас лекц(202.179.20.66) 2014 оны 12 сарын 26

Тархи-Зүрх судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт, хуян эрүүлжүүлэх, холестрин бууруулах, цус шингэлэх, өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэлтэй бүтээгдэхүүн борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа бөгөөд ЭМЯ, Мэргэжлийн хяналтын зөвшөөрөлтэй. 12-сарын 27-ны Бямба гаригт АУ-ы доктор лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038

0  |  0
gomo(202.179.0.238) 2014 оны 12 сарын 26

Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. 01-51 УНД дугаартаймашин унадаг энэ нөхрөөс аав ээж нар хүүхдэ

0  |  0
болд(202.55.180.155) 2014 оны 12 сарын 26

ХИНШҮҮ зүгээр битгий улс орны хөгжилд гай болоод бай. Зүгээр зайлаад өг.

0  |  0
Top