Улаанбаатарыг шүүмжилсэн охины шүлгийг гитарчин Өөжгий дуу болгоно

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 26

Утаатай Улаанбаатарыг бяцхан охин өөрийн биеэр мэдэрсэнээ шүлэглэн бичсэн нь цахим ертөнцөд олон хүний анхаарлыг татлаа. М.Цэвэлмаа гэх зургадугаар ангийн охин хөдөөнөөс хотын сургуульд шилжиж ирээд нийслэлийн өнгө төрхийг тун хэвлүүхэн, үнэнээр нь хэлсэн байна. Тэгвэл энэ охины шүлгийг гитарчин Өлзий-Орших дуу болгож болохоор шүлэг байна хэмээн бичжээ. Ямартаа ч "дууны шүлэг ч болчихоор, дээдсийн ажлыг ч шүүмжилчихээр энэ шүлэг үнэн гэхэд дэндүү үнэн үгтэй юм" гэж цахим ертөнцийн хэрэглэгчид шуугицгааж байна.

Д.Солонго

Миний Улаанбаатар

Асгатай Ууланд манан буусан мэт дүнсгэр

Ажилдаа яарсан хүмүүс догшин бурхад шиг бухимдуу

Авто зам үерлэсэн гол шиг шахамдуу

Арав алхах зайгүй гудамж талбай давчуу

Миний Улаанбаатар

Өдөр бүр нар хиртсэн мэт бүүдгэр

Өвөөгийн гаансны бохь шиг гашуун

Өтгөн утаа хөшилдөн эрхэсийг халхалж

Өндөр байшингийн гэрлүүд оддыг орлоно

Шөнө бүр битүү мэт саргүй

Шинэ цас хярсны сор шиг тортогтой

Хаврын салхинд хог хамхуул мэт хийссэн

Хаашаа ч хамаагүй чихээ таглаад алга болмоор

Миний Улаанбаатар

Нийслэлийн СХД-ийн 105-р сургуулийн 6Д ангийн сурагч М.Цэвэлмаа

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(202.126.90.58) 2014 оны 12 сарын 27

setguulcee jhn tarhiniihaa hemjeeg telj baij medeelel oruulj bai l daa

0  |  0
Mongol(202.126.90.58) 2014 оны 12 сарын 27

Ene shulegnii chin ezen oor hun buur tom zohiolch, yumaa jhn sudalj baij tawij bai l daa setguulch malaa

0  |  0
зүрх судас лекц(202.179.20.66) 2014 оны 12 сарын 26

Тархи-Зүрх судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт, хуян эрүүлжүүлэх, холестрин бууруулах, цус шингэлэх, өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэлтэй бүтээгдэхүүн борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа бөгөөд ЭМЯ, Мэргэжлийн хяналтын зөвшөөрөлтэй. 12-сарын 27-ны Бямба гаригт АУ-ы доктор лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038

Иргэн(202.21.106.131) 2014 оны 12 сарын 26

Дэндүү үнэн бичжээ. Цаашдаа бузар нийгмийн толгой дээр цахиур хагалаарай. Энэ зайл гээд байгаа хүмүүс чинь Улаабаатараа ийм болгосон хүмүүсийн хамсаатнууд шүү. Зоригтой байгаарай. Үнэн үгэнд хүн өшөөтэй байдаг юм

0  |  0
болдд(202.55.180.155) 2014 оны 12 сарын 26

Хөдөө царайлсан новшнууд тэгээд тэр хөдөө нутаг руугаа яваачээ. Энд албатай юм шиг ирчихээд хои муухай пий паа гээд шагшираад байх юм?

0  |  0
Top