Найман хувийн хүүтэй зээлийг 2015 онд үргэлжлүүлэн олгоно

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 26

Иргэдийн дунд найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгох үгүйг нь анхаарлыг нь татаад байсан. Тэгвэл найман хувийн хүүтэй зээл олгох ажил ирэх онд ч мөн үргэлжлэх аж. Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн нийт үлдэгдэл хоёр их наяд төгрөг давснаас 44 орчим хувийг багцлан үнэт цаас гаргасан байна. Бондын төлбөрийг улирал бүр төлөх хуваарийн дагуу 38,2 тэрбум төгрөг хүүгийн төлбөрт 17,8 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдад эргэн төлсөн аж. Ингээд дөрөв дэх ээлжийн бонд гаргах хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн бөгөөд жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн санхүүжилт тасралтгүй үргэлжлэх боломж бүрдэж байгаа юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top