Тамхины цэг байгуулахыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 26

УИХ-ын чуулганаар тамхины цэг байгуулахыг дэмжлээ. Чуулганаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Гишүүд энэ хуулийг дэмжиж байгаа ч зарим заалтыг эргэн харахыг санууллаа. Тухайлбал О.Баасанхүү гишүүн "Үйлчилгээний байгууллага гэдэгээ тодруулж, нарийвчлах хэрэгтэй байна. Гадаад болон, дотоод орчин гэдэгээ ялгаж гаргах хэрэгтэй. Тиймээс найруулгын засвар оруул. Гадаад гэдэг нь гадаадад юм уу Чингисийн монголчууд гадаадад тамхины цэг байгуулж болох л юм" гэлээ. Ингэснээр уг хуулийн төслийг байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top