Гурван сая дахь иргэн 70 сая төгрөгийн урамшуулал авна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 26

Үндэсний статистикийн газраас Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 он гармагц мэндлэх төлөвтэй байгаа хэмээн мэдэгдлээ.  2013 онд нийт 79780 хүүхэд төрж Монгол Улсын хамгийн их хүүхэд төрсөн жил байсан бол 2014 оны байдлаар энэ үзүүлэлтийг эвдэж 80 гаруй мянган хүүхэд мэндлэх төлөвтэй байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч гурван сая дахь иргэнийг хүлээн авах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд гурван сая дахь иргэнээ хүлээж авахад бэлэн болсон байна.  Түүнчлэн гурван сая дахь иргэн болж мэндэлсэн иргэнд 70 орчим сая төгрөгтэй тэнцэх орон сууц болон түүнтэй адилтгах мөнгөн дүнгийн урамшуулал олгохоор болсон байна. Мөн гурван сая дахь иргэнтэй нэг өдөр төрсөн чацуутангуудад 3 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох бөгөөд аймаг болгоны 3 сая дахь иргэнийг мөн 70 сая төгрөгийн орон сууц болон түүнтэй адилтгах мөнгөн дүнгээр урамшуулна хэмээн мэдэгдлээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах (108.66.135.20) 2014 оны 12 сарын 27

Шал балай юм Хэнийг гэж мэдэх юм бэ Өчнөөн л эхчүүд төрнөш дээ Хүүхдийн мөнгөө л харин нэмэх хэрэгтэй Зөвхөн хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа айл олон байгаа амьдралаас хэт тасархай юм ярьж байна

0  |  0
хариулах(108.66.135.20) 2014 оны 12 сарын 27

3 сая дахь иргэн төрөхөд Нэг сайхан цэцэрлаг бариад олон хүүхэд хүмүүжих боломж хийгээч Тэнэгтээд л байхаа болиоч

0  |  0
монгол(202.179.11.62) 2014 оны 12 сарын 27

нөгөө яс үндэс, шашин шүтлэг нийгмийн гарал харгалзахгүй тэгш эрх хаачсан бэ. ерөнхийлөгч мал нь хүртэл хуулиа зөрчихөөр юу болох вэ. төрсөн хүүхэд бүрт өгвөл яахав, 3 сая дах энэ хүүхдийг 3 сая дах хүүхэд болгохын тулд урд нь төрсөн хүүхдэд энэ мөнгийг авахгүй байх ямар шалтаг байна аа, 3 сая нэгдэх хүүхэд нь бас ямар гэм хийгээд авахгүй байна аа малнууд толгойгоороо бодмоор юм даа

0  |  0
DEMJIGCH(178.192.168.128) 2014 оны 12 сарын 26

SHAL SOLOITOI YUMAA... GADAADAD ZUVHUN END GEHED 250 HUUHED ENE JIL TURSUN MONGOLD BURTGUULEH YAMAR CH BOLOMJGUI.. ENE TOOG HEN CH GARGAJ CHADAHGUI.. DOOR BICHSEN HUNTEI SANAL NEG BAINA

0  |  0
АЙ ХӨӨРХИЙ(203.194.116.82) 2014 оны 12 сарын 26

ХААНА Ч ГАРЧ Л БАЙДАГ ХҮҮХЭД ШҮҮ ДЭЭ. МОНГОЛ 3 САЯ ХҮНТЭЙ БОЛОО Л БИЗ, ТҮҮНД НЭГ ИХ ХӨӨРЦӨГЛӨӨД БАЙХ ЮМ ЮУ БАЙНА. ОДОО БАЙГАА ХЭДЭЭ ӨӨДТЭЙ АВААД ЯВЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХУДЛАА НЭГ ИХ САЙН ТӨР, ЗАСАГ БОЛОХ ГЭЖ БААХАН ХӨРӨНГӨ ЦАЦАХ ЮМ ДАА. МОНГОЛЫН ИРГЭН БҮР ТЭГШ ЭРХТЭЙ, ХЭНИЙХ НЬ ЗУЛБАСГЫГ ИЛҮҮ ҮЗЭЖ ТАТВАРЫН МӨНГӨӨР ТОГЛОНО ВЭ? ТЭР НЬ ТЭГЭЭД ИРЭЭДҮЙД ЗАЯАНЫ ГУЙЛГАЧИН Ч ЮМ УУ ШОРОНГИЙН ХАДААС, ЭСВЭЛ СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ЮМ БАЙВАЛ ЯАХ ВЭ? ТҮҮНИЙ ОРОНД НЭГ САЙХАН ЦЭЦЭРЛЭГ ЮМ УУ ЭМНЭЛЭГ БАРЬЧИХВАЛ НИЙТЭД ХҮРТЭЭЛТЭЙ ЮМ БИШ ҮҮ МУЛГУУ ДАРГА НАРАА???!!!

0  |  0
зочин(202.179.29.58) 2014 оны 12 сарын 26

бөөн шоу, нарийн тоог гаргаж чадахгүй, өөрийхөө хүнд л өгөх юм байна, нэг хүнд 70,0 сая-г өгч шоудаж байхаар 70 ээжид нэг нэг саяыг өгдөг болоосой, улаан шоучид аа

0  |  0
Zochin(37.76.126.140) 2014 оны 12 сарын 26

Burtgelee sain yavyylax xeregtei.gadaadad ajillaj amidarch bgaa xumuusiig bas sain burtgex xeregtei.ted Mgliin irged!!!

0  |  0
Top