С.Одонтуяа зохиосон дуугаа дуулж, Ц.Оюунгэрэл даашинзаар гоёно

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 26

Өнөөдөр УИХ-ын гишүүдийн шинэ жил Их тэнгэрт болно. Сүүлийн хоёр жил парламентын шинэ оны арга хэмжээг эмэгтэй гишүүд зохион байгуулж байна. Энэ жил эмэгтэй гишүүд Шинэ жилийн баяртаа хэрхэн бэлдсэн сонин, сайхныг сонслоо.

С.Одонтуяа: Д.Эрдэнэбат, Л.Эрдэнэчимэг гишүүнд зориулж зохиосон дуугаа дуулна

Энэ жил би олон Шинэ жилийн баярт оролцож амжихгүй байна. Харин Баянгол дүүргийнхээ шинэ жилд оролцсон. Биднийг үргэлж дэмжиж байдаг учраас тэдэнтэйгээ баяраа тэмдэглэсэн. Сүүлийн үед УИХ-д их олон хуулиуд хэлэлцэгдээд зав муутай байлаа. Миний ахалсан Эрүүл мэндийн тухай хууль өнөөдөр анхны хэлэлцүүлэг нь амжилттай батлагдаж, нэлээн том ажил нугарлаа. Өнөө орой УИХ-ын гишүүдийн Шинэ жил болно. Манай эмэгтэй гишүүд зохион байгуулж байгаа. Энэ жил ягаан даашинз өмсөхөөр бэлдсэн. Манай гишүүд дуу дуулна гээд бэлдэж байгаа. Би их ажилтай байсан учраас дуугаа бэлдэж амжаагүй л байна. Харин өнгөрсөн жил Алла Пугочевагийн “Этот мир” гэдэг дуу дуулсан. Энэ жилийн нэг гэнэтийн бэлэг нь Д.Эрдэнэбат, Л.Эрдэнэчимэг хоёрын тухай дуу. Тэр хоёр Тамхины хяналтын тухай хууль дээрээс болж байнга маргалддаг. Тиймээс би энэ хоёртоо зориулж нэг дуу зохиосон. Гишүүд гаднаас дуучин авах дуртай биш учраас өөрсдөө дуу дуулдаг.

З.Баянсэлэнгэ: Өнгөрсөн жил Ч.Сайханбилэг сайдтай хамт дуулсан

Өнөөдөр гишүүдийн Шинэ жил болно. УИХ-ын гишүүдийн Шинэ жилийн баярт төсвөөс мөнгө гаргаагүй. Бид ч гэсэн адилхан хүн л юм болохоор нэг удаа хамт олноороо баярлая гээд өөрсдөө мөнгөө гаргаж байгаа. Сүүлийн хоёр жилийн Шинэ оны арга хэмжээг эмэгтэй гишүүд зохион байгуулж байгаа учраас өөрсдөө орно. Гишүүдийнхээ шинэ жилд аятайхан харагдъя гэж бодоод цэнхэр өнгийн даашинз, туфль, цүнхээр гоёхоор бэлдсэн. Нэг их хээнцэр байх гэж бодсонгүй. Энгийн даруухан байхаар бодож гоёлоо сонголоо. УИХ-ын гишүүд шинэ жилдээ гэр бүлтэйгээ ирдэг. Тиймээс бид нэг өдөр хамт олноороо инээж хөхөрч, баяраа сайхан тэмдэглэхийг зоридог. Мөн бид сугалаа сугалаж, монитагийн бэлэг өгдөг. Өнгөрсөн жил Д.Батцогт гишүүн бид хоёр бие биенээ сугалж алтан монита болсон. Мөн эмэгтэй гишүүд өөрсдийнхөө дуулах дуртай орос, монгол дууг дуулж бэлэг барьсан юм. Би “Амьдрал нулимсанд дургүй” киноны дуу “Александра”-г дуулсан. Энэ жил бас нэг орос дуугаар ая барихаар бэлдсэн. Мөн амьд хөгжим авч ирээд, гишүүдээсээ дуулах дуртай дууных нь саналыг аваад, жижиг гарын авалга хийдэг. Түүн дээрээсээ гишүүд харж байгаад дуугаа захиалаад дуулдаг. Эрэгтэй гишүүдээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг их сайхан дуулдаг юм билээ. Өмнөх хоёр жилийн Шинэ жилийн арга хэмжээн дээр гэр бүлийн хүнтэйгээ болон ганцаараа дуу дуулсан. Дуулах дуугаа хүртэл өөрөө бэлдээд ирдэг юм билээ. Анхны жил Ч.Сайханбилэг сайд бид хоёр Б.Сарантуяагийн “Шүүдэрийн ганцхан дусал” гэдэг дууг огт бэлдээгүй хэрнээ хамтарч дуулж байсан. Ер нь манайд дуулж, хуурддаггүй гишүүн бараг байдаггүй юм билээ.

Ц.Оюунгэрэл: Энэ жил даашинзаар гоёно

Өнгөрсөн жил УИХ-ын гишүүдийн шинэ жилд зориулан “Ирц 76” гэдэг дууны үг бичиж, эмэгтэй гишүүд дуулсан. Манайхан ярьж байгаад хип хоп дуу хийе гэдэг санаа төрөөд, намайг үгийг нь зохио гэсэн. Аяа сонгох гэж караокед очоод янз бүрийн хөгжим сонссон юм. Гэтэл “Намайг дангаад цэнгэ” гэдэг дуу явангуут надад ирцний тухай санаа орж ирсэн. “Ир ир ир гэж Тамгийн газраас дуудна” гэдэг мөр санаанд буусан. Тэгээд л энэ дууны үгийг би хоёр цагийн дотор биччихсэн. Дараа нь Л.Эрдэнэчимэг гишүүн намайг нэг студи дээр дуудаад, би тэнд очиж хоёр удаа үгэлсэн. Энэ жил ч гэсэн нэг дуу дуулахаар бэлдсэн байгаа. Би жил бүр шинэ даашинз аваад өмсөөд байдаггүй л дээ. Зарим жил ямар ч гоё хувцас өмсөх настер байхгүй, зарим жил зориуд цаг гаргаад дэлгүүр яваад, заавал гоё хувцас өмсөнө гэж боддог. Өнгөрсөн жил надад гоёх сэтгэгдэл төрөөгүй учраас би жирийн хувцастай орсон. Энэ жил нэг даашинз авсан байгаа.

Л.Од

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
abadxai(202.55.180.8) 2015 оны 01 сарын 04

shine jileer xench bayrlaxiig xucdeg nuuts bish emegtei gishuud eregtei gishuudiig bodbol arai iluu ex oronch gedeg ni xaragddagch daragdaad baix shig baidag

0  |  0
proletar(150.129.143.156) 2014 оны 12 сарын 30

Bi 15 honogt 150 myangan tug avdag tsalintai bas yolkodmoor ger bulee tejeemeer ....... tenger gazar shig BNA da ENE ih zoruu yund hurgeh bol do

0  |  0
irgen(103.229.123.17) 2014 оны 12 сарын 29

Hyneesee tatgalzaad turduu zytgej byi shig sanagdahiin.

0  |  0
Irgen(202.179.20.113) 2014 оны 12 сарын 29

Goyo shtee Saihan bayarlahaar Saihan energy avdag yum shtee.but av

0  |  0
zochin(184.96.136.4) 2014 оны 12 сарын 29

ard tymen ideh hoolgyi baihad ih hurliin heden teneg maluud,bayasaj tsengeedl,zuvhun taxn 150 myanga bna shu dee

0  |  0
zaya(184.96.136.4) 2014 оны 12 сарын 29

zarim ulsiin parlamentiin gishuudn amrahgyi ajillaj bna shu dee,tegehed manaihan neg negendee duu zohoilooch geh shig yasan ih zavtai um be,heleh yg alga

0  |  0
bid teneg(150.129.140.211) 2014 оны 12 сарын 27

Za za tiim dee hun l yum chin..gehdee l ene tur zasgiig huwiin show.toglolt bolgoj duusch bna shuu dee humuus min..bid oorsdoo l teneg humuus yum.iim yumnuudiig tolgoi deeree togluulj baih ch yu gehew dee /:)

0  |  0
solgoi hooloi(112.72.13.206) 2014 оны 12 сарын 27

duuchingui yaj de yamaa ukhana ishig shig l yum sonsogdono doo ,ontcgui yum bn lee ,manai shine jil shal zavaan bolson

0  |  0
pppp(211.236.205.17) 2014 оны 12 сарын 27

ajilaa sain hiihgui baij ed nar hudlaa hulhi yumnuud

0  |  0
Zochin(76.16.174.6) 2014 оны 12 сарын 27

Huurhiin . Emegtei hun bolhoor setgel ni saihan yu bodsonoo yriad l ... Amjilt huseye .Happy new year!

0  |  0
huuhen guyai(178.192.168.128) 2014 оны 12 сарын 27

hun l yum shini ene bol baih asuudalaa.... Daraa n ajlaa ard tumnee l bodoj baival boloo.. Gehdee emegtei gishuud bas saihan chimeg bolj baigaa ldaa... Dan har yumnuud niileed bayar temdeglevel yamar l uudtei haragdahav... Saihan bayarlaj stresseee tailah heregtei

0  |  0
алтан(112.72.13.202) 2014 оны 12 сарын 26

Оюунгэрэл гишүүний сэтгэл санаа сайхан болоод даашинз өмсөж байгаа байх нээ.Ард түмэн ёолк байтугай байхад дээдэс минь баяжсан сэтгэл санаа сайхан байгаагаа хувцаслалтаараа гаргаад л сайхан л байдаг байх

0  |  0
сс(122.254.98.66) 2014 оны 12 сарын 26

эргүү гудамны хүүхнүүд шүү

0  |  0
Top