Анхны Ерөнхий сайд Н.Осорын үзэсгэлэн гаргажээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 27

 Богд хаант Монгол Улс 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд  тусгаар тогтнолоо зарласан өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар оны тогтнолоо сэргээсний баярын өдөр болгоссон билээ. 

Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ой, Монголын төр засгийн анхны гадаад айлчлалын 100 жилийн ойд зориулан “Монгол Улсын анхны Ерөнхий сайд Намнансүрэн Оросын эзэнт улсад” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээгдлээ.

Ард олноо "Ягаан ноён" хэмээн хүндлэгдэж ирсэн Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн умард хөршид 1913-1914 онд хийсэн төрийн айлчлал манай орны гадаад харилцааны түүхэнд тод мөр үлдээжээ.

Үзэсгэлэнд Монгол төрийн анхны Ерөнхий сайдын айлчлалтай холбоотой ховор гэрэл зураг, дүрс бичлэг, баримт эх хэрэглэгдэхүүнийг Оросын Түүхийн архив, Эрхүүгийн Улсын архив, Санкт-Петербургийн Гэрэл зураг, дуу дүрсний архив зэргээс шинээр илрүүлж, судалгааны эргэлтэд оруулан дэлгэсэн байлаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(108.162.139.157) 2014 оны 12 сарын 28

Ийм улсуудтай шууд хариуцлага тооцвол зохино. Тэгэж байж ажил чинь сайжрана шүү дээ.

0  |  0
Очир(112.72.13.31) 2014 оны 12 сарын 28

МУ-ын анхны ерөнхий сайд Осор гээд зиндаа ч нээлт хийжээ.

0  |  0
Bnbn(150.129.140.40) 2014 оны 12 сарын 28

Ee chaavaas gj iim setguulch bh gj yu genev ee soliotoi yum bishuu

0  |  0
Zochin(203.194.114.41) 2014 оны 12 сарын 27

Osoryn gene uu?

0  |  0
Top