Шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 27

 "Дэрст тохой" ХХК 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар жилд 300 мянган тонн антрацитын утаагүй шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээ Улаанбаатар хотоос 42 км, Төв аймгийн Сэргэлэн суманд ашиглалтад оруулжээ.  Нийслэлийн гэр хороололд жилд 600-700 мянган тонн сайжруулсан утаагүй шахмал түлшний хэрэгцээ байдаг аж. Энэ хэрэгцээний тал хувийг бүрэн автоматжсан энэ үйлдвэр дангаар нийлүүлэх боломжтой юм байна.

    Ирэх онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт шахмал түлшний хоёр үйлдвэр нэмж үүдээ нээнэ. Эдгээр үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор нийслэлийн гэр хорооллыг сайжруулсан шахмал түлшээр бүрэн хангах боломж бүрдэх юм. Бүрэн шаталттай, илчлэг өндөртэй энэ түлшний 2,5 тонн нь Багануурын 4 тонн нүүрстэй дүйцнэ. Нэг тонн түүхий нүүрсний дундаж ханш  нийслэлд 130,000 төгрөг байгаа бол сайжруулсан түлш 125,000 төгрөгийн үнэтэй ажээ. 
    Шахмал түлшийг ямар ч зууханд шатаахад амархан асдаг, дулаанаа удаан барьдаг, бутарч хогшихгүй гээд олон давуу талтай гэнэ. Сайжруулсан шахмал түлшийг энгийн нүүрсний адилаар 25-30 кг-аар шуудайлан нийслэлийн гэр хороололд жижиглэнгээр борлуулна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
otg(119.40.97.61) 2015 оны 01 сарын 01

zuv

0  |  0
Top