Оросын сайд нар шинэ жилээр амрахгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 27

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Засгийн газрын сайд болон бусад албан хаагчдад шинэ жилийн уламжлалт урт хугацааны амралтыг авахгүй байхыг хүсчээ. Тэрээр улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учир ийнхүү сайд, дарга нараа шамдан ажиллахыг уриалсан байна.

В.Путин “Засгийн газар болон яам, агентлагууд энэ жил урт хугацааны амралт авах боломжгүй болж байна. Та бүхэн миний юу хэлэх гээд байгааг ойлгож байгаа байх” хэмээн пүрэв гарагийн Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгджээ.

Уламжлал ёсоор бол ОХУ-д шинэ жилийн баярын үеэр буюу нэгдүгээр сарын 1-12-ны хооронд бүх нийтийн амралт тохиодог юм байна. Харин энэ жил уг амралтыг багасгаж нэгдүгээр сарын 7-ныг хүртэл амрахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top