Шинэ жилийн орой нийтийн тээвэр гурван зогсоолоос үйлчилнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 27

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас жил бүр иргэддээ зориулан “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг  арванхоёрдугаар сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулдаг. Цэнгүүний дараа нийслэлийн Нийтийн тээврийн газраас шөнийн 00:00-01:00 цагийн хооронд 28 автобус иргэдэд үйлчилэхээр болжээ.

А зогсоол буюу Ленин клубын түр зогсоолд тав,  Хэлмэгсдийн хөшөө буюу B зогсоолд 12, Хас банкны С зогсоолоос зургаан автобус үйлчилгээнд явах юм байна. Тодруулбал, А буюу Ленин клубын түр зогсоолоос III, IV хороолол – Шархад, Улиастай-Чингис Хааны талбай, Бэлх-ДарьЭх-Возкал, 5 шар-БЗШБТовчоо, ОУЭЗБДС-Жанжин клуб чиглэлд,

B зогсоол буюу Хэлмэгсдийн хөшөөний түр зогсоолоос III, IV хороолол-ХӨСҮТ , Баянхошуу-Ард кинотеатр, Их наран-МУБИС, МТ ШТС-Орбит-Тэнгис кино театр,  Толгойт-ХӨСҮТ, Зүүн салаа-ХӨСҮТ, 5 шар-БЗШБТовчоо, Согоотын гудамж-Дэнжийн 1000-Зайсан, Нисэх-МУБИС-Ард, Яармаг -МУБИС-Ард чиглэлд,

С зогсоол буюу Хас банкны түр зогсоолд ТЭЦ 3-Долоон буудал-СБД-ийн 20-р хороо, Баруун салаа-МУИС-БЗД-ийн 6 хороо, Монелийн 38-МУИС-100 айл, Хайлааст-МУБИС, Зүрх уул-Чингэлтэй-МУБИС чиглэлийн нийтийн тээвэр иргэдэд үйлчлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top