2014 он: Дэлхийн үйл явдлын товчоон

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 30

Улирч буй он дэлхий нийт, хүн төрөлхтний түүхэнд өөрийн гэсэн содон өнгө төрхтэй жил болж өндөрлөж байна. Ялангуяа спортын арвин ургацтай жил байв. Үүнд, юуны түрүүнд Бразиль улсад болсон Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нэрлэх учиртай байх. Зиндаа.мн сайт 2014 оны дэлхийн гол гол үйл явдлуудыг сар сараар нь товчоолон танд хүргэж байна.

 Нэгдүгээр сар


 -Кубын хувьсгалын 55 жилийн ойн баярт Рауль Кастро үг хэлэх үеэрээ  "нео-либерал болон нео-колоничлолын сэтгэлгээ"-нээс иргэдээ сэрэмжлүүлэв.

-Сирийн Ерөнхийлөгч Башар Асадад үнэнч цэргийнхэн болон  дайтагч Чөлөөт Сирийн армийн хүчнийхний хооронд  эвлэрлийн гэрээ байгууллаа.

-Шейх Хасина Бангладешийн сонгуульд ялалт байгуулав.

- Японы Mitsubishi үйлдвэрт дэлбэрэлт болж таван хүн амь үрэгдэв.

-Яаяа Туре /Yaya Toure/ Африкийн оны шилдэг хөлбөмбөгчнөөр тодорчээ.

-71 дэх удаагийн Алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслол болов.

-БНХАУ-д хууль бус мөрийтэй тоглоомын танхимд дэлбэрэлт болж  14 хүн амь насаа алдсан байна.

- АНУ-ын сэтгүүлч Дэвид Саттерийг  ОХУ-аас хөөж гаргажээ.

- Кабулд зоогийн газар амиа золиослогч бөмбөг дэлбэлж 21 хүн амь үрэгдэв.

- Одой гариг Ceres дээр усны уур байгааг эрдэмтэд илрүүллээ.

- Грэммийн шагнал гардуулах 56 дахь удаагийн ёслол болов.

-Андаманы болон Никобарын арлуудад аялж явсан 21 жуулчин усан онгоцны ослоор амь үрэгдэв.

- Peter Cosgrove-ийг Австралийн дараагийн Ерөнхий сайдаар нэрлэв.

-Археологичид МЭӨ YI зууны үеийн хамгийн эртний Ромын Ариун сүмийг олж илрүүллээ.

- Бохуслав Соботка Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхий сайд болов

Хоёрдугаар сар


 - Индонезийн Sinabung галт уул дэлбэрч 14 хүн амь насаа алджээ.

-“Super Bowl”  теле нэвтрүүлэгийг 111 сая гаруй хүн үзэж АНУ-д хамгийн хамгийн олон үзэгчтэй хөтөлбөр болов.

-Шотландад ижил хүйстний гэрлэлтийг анх удаа хуульчилсан байна.

-Саудын Арабын Медина  зочид буудалд гал гарч 15 хүн амь үрэгдэж 130 хүн гэмтжээ.

-Норвегийн тамирчин Ole Einar Bjørndalen өвлийн олимпиос нийтдээ 12 медаль хүртэж дээд амжилт тогтоов.

-Австралийн Үндэсний их сургуулийн эрдэмтэд 13.6 тэрбум жилийн настай нь хамгийн эртний од нээж илрүүлэв.

-Пакистаны Пешавар хотын кино театр руу бөмбөг шидсэний улмаас 11 хүн амь үрэгдэв.

-Татьяна Волосочар болон Максим Траньков нар  хос уран гулгалтын төрөлд Олимпийн алтан медаль  хүртэв.

-Италийн ерөнхий сайд Энрико Летта жил хүрэхгүй хугацааны дараа албан тушаалаасаа огцорчээ.

-Британийн Кино  Академийн 67 дахь удаагийн шагнал гардуулах ёслол болов.

-АНУ-ын 44 дэх АНУ-ын ерөнхийлөгч Барак Oбомa Далай ламтай  уулзав.

-Украйны парламент Ерөнхийлөгч Виктор Януковичийн шийдвэрийг хүчингүй болгов.  

-Нигерийн хойт зүгийн нэгэн коллежид Боко Харамын дайчид халдаж  50 оюутан амь үрэгдэв.

-ОХУ-ыг  эсэргүүцэгч  олон зуун хүн Крымын парламентыг хаан бүсэлж Кримын тусгаар тогтнолын талаар бүх нийтийн санал хураалт явуулахыыг шаардав.

-Арсений Яценюк Украины Ерөнхий сайдаар  томилогдов.

-ОХУ  Украины эсрэг ашиг сонирхлыг хамгаалахаар  Крым руу цэргээ хөдөлгөжээ.

Гуравдугаар сар


 -Малайзийн иргэний агаарын тээврийн  239 зорчигчидтой 370М рейсийн Боинг онгоц Бээжингийн чиглэлд  нислэг үйлдэж байхдаа холбоо тасарч сураггүй алга болов. Энэ онгоцыг одоо хүртэл олж  илрүүлээгүй байна.

-БНХАУ-ын төмөр замын Kunming өртөөн дээр хутгатай этгээдүүд зорчигчид руу халдаж 29 хүний амийг бүрэлгэж 130 хүнийг гэмтээсэн байна.

-Крымд болсон санал асуулгаар  иргэдийн ихэнх нь Украины харъяанаас гарч ОХУ-д эргэн нэгдэх саналтай байгаагаа илэрхийллээ.  Мөн сард Крымийн Бүгд Найрамдах Улсыг тунхаглав.

-АНУ Вашингтон дахь Сирийн элчин сайдын яамыг хааж, Сирийн бүх дипломатуудыг хөөж гаргалаа.

-ОХУ Севастполь  хотод тэнгисийн цэргийн баазаа байгуулахаар шийдвэрлэв.

- Угандагийн Альберт нуурт завь осослдож 251 хүн амь үрэгджээ.

- Гвинейд Эболагийн халдвар дэгдэж аль хэдийнэ 59 хүн амь насаа алдав.

-НҮБ-ын Ерөнхий Ассамблей Крымыг ОХУ өөртөө  нэгтгэсэнийг буруушаав.

- Украинд нийлүүлэх хийнийхээ үнийг ОХУ 80 хувиар нэмсэн байна.

-Эбола-гийн  хоёр тохиолдол Либери-д бүртгэгдэв.

- Андрей Kиска Словакийн  Ерөнхийлөгчөөр  сонгогджээ.

Дөрөвдүгээр сар


-НАТО  ОХУ-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан иргэний болон цэргийн бүх хамтын ажиллагаагаа хойшлуулсан шийдвэр гаргалаа.

-Колейро  Преса Мальтын Ерөнхийлөгч сонгогдов.

-Стюарт Паркины соронзон хадгалах нь судалгаа нь Мянганы технологийн шагнал хүртсэн байна

-Европын зөвлөл  ОХУ-ын санал өгөх эрхийг  хойшлуулсан

-Элэгний С вирусыг 90-95 хувийн үр дүнтэй эмчлэх шинэ эм ABT-450-г танилцууллаа.

-Өмнөд Солонгосын гаталга онгоц живснээс  304 хүн амь үрэгдсэний ихэнх нь дунд сургуулийн сурагчид байв.

-Абделазиз  Боутифлик Алжирын Ерөнхийлөгчийн сонгуульд  дөрөв дэх удаагаа ялалт байгуулав.

-Балбын  12 уулчин Эверестийн оргилд авирах үеэрээ  нурангид даруулж амь үрэгдэв.  

Тавдугаар  сар


-Хуан Карлос Варела Панамын Ерөнхийлөгч сонгогдов.

- Африкийн үндэсний конгрессийн  2014 оны сонгууль болж өнгөрөв.

- Хосе Марио Ваз  Гвиней-Бисау улсын  Ерөнхийлөгчөөр  сонгогдсон байна.

-Тайландын эзэн хааны Зэвсэгт хүчний дээд тушаалын офицерууд тус улсад цэргийн эргэлт хийв.

-Орос, Хятад хоёр Сирийн дайны гэм буруутныг шүүх Олон улсын эрүүгийн шүүх байгуулах НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд хориг тавив.

- Бизнесмэн Петр Порошенко Украины Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

-Далиа  Грибаускайт Литва Улсын Ерөнхийлөгчөөр  дахин сонгогджээ

- Энэтхэгийн Ерөнхийлөгчийн суудалд Narendra Modi залрав

-Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага Сьерра-Леон улсыг Эбола вирусын халдварын голомт болж байна хэмээн зарлав.

-PSY-ийн "Gangnam Style" хоёр тэрбум хүн үзэж сонирхсон Youtube-ийн анхны бичлэг болов. 

Зургадугаар  сар


-Мария Шарапова Францын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн теннисний ганцаарчилсан тоглолтод аваргалав.

-БНХАУ-ын  тамирчин Peng Shuai болон  Hsieh Su-wei  нар эмэгтэйчүүдийн одон бөмбөгийн  хос тоглолтын төрөлд Францын нээлттэй тэмцээнд ялалт байгуулав.

-Израилийн өсвөр  насны гурван хүүхэд хулгайлагдсаны бурууг Израилийн удирдлага Хамас бүлэгт тохов.

-Украйны Ил-76  онгоцыг буудаж унагасаны улмаас 49 хүн амь үрэгдэв.

-Александр Стабб Финланд Улсын Ерөнхий сайд болов

- Хуан Мануэль Сантос Колумбийн Ерөнхийлөгчөөр  улиран сонгогдлоо.

-Клод Моне-ийн Усны сараана дуудлага худалдаагаар 54 сая ам.доллараар арилжаалагджээ

-Мохамед өөлд Абдель Азиз Мавритани Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо.

-Газын Баруун эргээс хулгайлагдсан гурван израиль хүүхдийн цогцос олджээ.

Долдугаар  сар


-Евро парламентын даргаар Мартин Шульц дахин сонгогджээ.

-Францын ерөнхийлөгч асан Николя Саркозийг тус улсын прокурор авлигын хэргээр эрүү үүсгэв.

-Израиль  Газын Баруун эрэг дэх ХАМАС  бүлгийн эсрэг үйл ажиллагаа эхлүүллээ.

-Жока Видодо Индонезийн Ерөнхийлөгчөөр сонгогдов.

- Rammasun хар салхины улмаас  151 хүн амь үрэгджээ

- НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Израиль-Палестины зөрчлийг хэлэлцэх тусгай хурал зарлахыг  шаардав.

-Герман баг 2014 оны ДАШТ-ий финалд нэмэлт цагт Аргентинийг 1-0-ээр ялав

-Баруун Африкт Эболагийн дэгдэлтийн улмаас нас барагсдын тоо 500 хүрэв.

-Египетийн засгийн газар Израиль-Газын мөргөлдөөний гал зогсоох хэлэлцээрт зуучлахаар болов.

-Башар Ассад Сирийн Ерөнхийлөгчийн тангарагийг  гурав дахь удаагаа өргөв.

-Малайзийн агаарын тээврийн  онгоц Украины нутагт осолдож 283 зорчигч болон багийн  15 гишүүд  бүгд амь үрэгдэв.

-Фуад Мазум Иракийн Ерөнхийлөгчөөр  сонгогдов.

-НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Израиль болон ХАМАС хоёрын хооронд шууд гал зогсоох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудлаар яаралтай уулзалт зохион байгуулав.

-Израиль, Хамас 72 цагийн хүмүүнлэгийн гал зогсоох хүлээн зөвшөөрөв.

Наймдугаар  сар


- АНУ, НҮБ, Израиль, Палестины хооронд 72 цагийн  хугацаатай гал зогсоосоныг  зарлав.

-Баруун Африкт гарсан Эболагийн дэгдэлтийг ДЭМБ олон улсын асуудал гэж анхааруулав.

- Эбола вирусээр нас барагсдын тоо 1000 давав.

- Сенегал улс Эболагийн халдвар тархсан тав дахь улсаар бүртгэгдэв.

-Израиль Палестины хооронд гал зогсоох гэрээг цаашид 120 цагаар сунгалаа.

-Эбола вирусын халдварыг санаатайгаар хөдөө нутагт тараасан тухай яриа Гвинейд гарчээ.

-Барак Обама Израильд 225 сая ам.долларын  тусламж үзүүлэх гэрээнд гарын үсэг зурав.

Есдүгээр  сар


- Asteroid 2014 RC солир дэлхийд 39,900 км, буюу 24,800 миль зайнд ойртож ирэв.

- Энэтхэг, Пакистанд  үргэлжлэн орсон  бороо,  муссон салхины улмаас 400 гаруй хүн амь үрэгджээ

-Теннисчин Серена Уильямс АНУ-ын эмэгтэйчүүдийн теннисний нээлттэй ганцаарчилсан  тоглолтонд  ялалт байгуулав.

-Өмнөд Африкийн тамирчин Оскар Писториусыг найз бүсгүйнхээ амийг хөнөөсөн хэргээр яллав.

- 2014 оны сагсан бөмбөгийн дэлхийн аваргын цомын төлөөх тоглолтонд АНУ-ын баг Сербийг  129-92 оноогоор ялав.

- Эва Копакз Польшийн ерөнхий сайд болов

- АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Эбола вирусийн тархалттай  тэмцэхэд туслуулахаар  3000 цэрэг илгээхээ зарласан байна.

-Их Британиас салж тусгаар улс болох эсэх асуудлаар Шотландад бүх нийтийн санал асуулга явуулсан ч иргэдийн дийлэнхи үүнийг дэмжсэнгүй.

 -НАСА-гийн сансарын  эрдэм шинжилгээний MAVEN автомат станц  Ангараг гаригийн тойрог замд амжилттай  оржээ.

-Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Либери, Гвиней, Сьерра Леон улсад  Эболагаар  нас барагсдын тоо  3.091-д хүрлээ хэмээн мэдэгдэв.

-Японд Ontake галт уул дэлбэрч 57 хүн амь насаа алдсан байна

-Ашраф  Гхани Афганистаны Ерөнхийлөгч болсон

-Эбола вирусийн халдвар АНУ-ын Техасын Даллас хотод бүртгэгдэв.

Аравдугаар  сар


-Сирийн  Хомс хотын Akrameh аль-Makhzumi сургууль дээр амиа золиослогч  бөмбөг дэлбэлж 41 хүүхэд амь үрэгджээ.

-JP Morgan  Chase & 9  болон бусад санхүүгийн байгууллага кибер дайралтад өртсөний улмаас 83 сая дансны мэдээлэл  алдагджээ.  

-John O”Keefe, May-Britt Moser болон Edvard Moser нар физиологи, анагаах ухааны  салбарт 2014 оны Нобелийн шагналыг хүртлээ.

-Японы  физикч  Isamu Akasaki  Hiroshi  болон Shuji Nakamura  нар цэнхэр гэрэл ялгаруулах диод бүтээсний учир 2014 оны физикийн салбарын  Нобелийн шагнал хүртэв.

-Эбола вирус Баруун Африкаас гадна оношлогдож, Испанийн сувилагч энэ өвчний халдвар авсан нь тогтоогдов.  

-Венийн филармонийн найрал хөгжимд 1.0 сая долларын шагнал олгосон байна.

-Eric Betzig, Stefan Hell  болон  William Moerner нар супер бичил харуурын бүтээлээрээ химийн салбарт  2014 оны Нобелийн шагнал хүртсэн

-Патрик Модиано 2014 оны Нобелийн шагналыг утга зохиолын салбарт хүртлээ.

-Хүний эрхийн төлөө тэмцэгч Малала охин болон Энэтхэгийн Kailash Satyarthi нар 2014 оны Нобелийн энх тайвны шагнал хүртсэн

-ЭвоМоралес Боливийн ерөнхийлөгчөөр дахин сонгогджээ

-Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь 4.447 хүн Эбола вирусээр нас барсныг зарлав.  

-Шинэ Зеланд, Малайз, Ангол, Испани, Венесуэл  улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд сонгогдов.

-ӨАБНУ-ын тамирчин  Оскар Писториусыг  шоронд таван жил хорих ялаар шийтгэв.

-Хатагтай Дилма Руссефф Бразилийн Ерөнхийлөгчөөр дахин сонгогджээ

Арваннэгдүгээр  сар


-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун дэлхийн дулаарлын асуудлаар нийтийг хамарсан арга хэмжээ авахыг уриаллаа.

-Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхаг халдлагад өртсөн 9 сарын 11-ээс хойш 13 жил өнгөрлөө.

-АНУ-ын дунд хугацааны сонгуульд  Бүгд найрамдахчууд олонхи боллоо.

- Нью-Йорк хотын  ихэр цамхагийн буурин дээр Дэлхийн худалдааны төвийн 104 давхар барилга шинээр баригдаж үүд хаалгаа нээв.

-Украины асуудал  Америк, ОХУ-ын хооронд хурцадмал байдал  бий болгож,  шинэ хүйтэн дайны аюулыг бий болгож байна хэмээн Михаил Горбачев анхааруулав.

- АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Исламын улсын зэвсэгт дайчдыг устгахад туслах зорилгоор  Ирак, Курдын цэргийнхнийг сургах үүрэг бүхий  1500 цэрэг нэмж илгээхээр шийдвэрлэв.

-Берлиний ханыг нураасны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.  

-Хятад, АНУ  болон Ази, Номхон далайн орнууд авлигын эсрэг тэмцэлд илүү нягт хамтран ажиллах төлөвлөгөөгөө зарлав.

-Дөрөвдүгээр сард живсэн Өмнөд Солонгосын гатлага онгоцны ахмадад  ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан хэмээн буруутгаж 36 жил шоронд хорих ял оноосон байна.

-Сүүлийн хоёр  жил гаруйн хугацаанд нутаг дэвсгэрийн маргаанаас харилцаа нь хүйтрээд байсан Хятад, Японы удирдагчид уулзаж албан ёсны яриа хэлэлцээ эхлүүлэв.

-Испанийн хойт нутагт Каталоны тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулав.

-Их-20-ын уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцсон ч тэрбээр уулзалтыг дуусгалгүй нутаг буцав. Энэ уулзалтаар дэлхийн эдийн засгийн өсөлтөд голчлон анхаарал хандууллаа.

-Индонезийн зүүн мужид далай дор 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлж цунамийн анхааруулга өгөв.

-Клаус  Иоханнис Румын улсын  Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулав.

-АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама цагаачлалын журамд өөрчлөлт оруулснаа зарлав.

-Мексикт сураггүй болсон 43 оюутнуудын хамаатан садан болон олон  нийт оролцсон өргөн хэмжээний  жагсаал цуглаан хийв.

-Табаре  Хуанли Уругвайн ерөнхийлөгчөөр  дахин сонгогджээ

-Физикч Стивен Хокинг хиймэл оюун ухаан нь хүн төрөлхтөнд заналхийлж байна хэмээн мэдэгдэв.

Арванхоёрдугаар  сар


- Өсвөр насны өнгөт арьстан зэвсэггүй хүү Майкл Брауныг  буудаж амь насыг нь хөнөөсөн  цагдаагийн ажилтан албан тушаалаасаа огцорчээ

-НҮБ албан ёсоор бүртгэж эхэлснээс хойших хамгийн дулаан жил тохиож байгааг анхааруулав.  

-Украины тал Зүүн нутгийн босогчидтой энэ сарын 9-өөс эхлэн гал зогсоохоор тохиролцов.  

-Сирийн хүчнийхэн тус улсын нутагт Израиль хоёр ч удаа агаарын цохилт хийснийг буруутгав.

-Филиппинд нүүрлэсэн хар салхины уршгаар олон мянган хүн орон гэргүй болов.

-Парис хотын дарга 2020 он гэхэд Францын нийслэлд дизель хөдлөлгүүртэй машин явахыг хориглосон шийдвэр гаргарлаа.  

-ТТГ 2001-2006 оны хооронд хоригдлуудыг эрүүдэн шүүж байсан  хэрэг Америкийн хууль тогтоогчдын анхааралд өртөв.

-Хонг Конг-д  200 гаруй ардчиллын төлөөх  идэвхтнүүдийг баривчлав.

-Их Британийн Засгийн газар Ирак, Курдын  зэвсэгт хүчний албан хаагчдыг сургаж дадлагажуулах  зорилгоор  Ирак руу хэдэн зуун цэрэг илгээх болсноо мэдэгдэв.

-Японд болсон сонгуульд  Либерал Ардчилсан нам олонхи болж, Шинзо Абэ Ерөнхий сайдаар дахин сонгогдов.

 П.Булган

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.89.176) 2014 оны 12 сарын 30

Сар сараар нь гаргасан сайн мэдээлэл байна. баярлала

0  |  0
Top