Коммент: Ч.Сайханбилэгийн хүсэл буюу “Цомхотгоно, татан буулгана”

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 07

Шийдлийн гэх Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг ажлаа авмагцаа л “Цомхотгоно, татан буулгана” гэх зүйлийг  хуралдаан бүр  дээр ярьж байгаа. Эдийн засаг хүндэрсэн энэ үед илүү зардлаа танаж, хэмнэлттэй амьдрах зарчим барьж буй Ерөнхий сайдын  овоо хараанд одоогийн байдлаар  “Засгийн газрын зарим агентлаг, Цөмийн энергийн газар, Тахарын ерөнхий газар, Шинжлэх ухааны академи гэх зэрэг газрууд өртөөд буй. Гэвч шинэхэн сайдын хүсэл, шийдвэр бүр ногоон гэрлээр давхихгүй нь тодорхой болов. “Тоо томошгүй олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нэгтгэн зохион байгуулах, тэдгээрийг их сургуулиудтай холбох, харьяалалд нь шилжүүлэх ажлыг хийнэ” гэх түүний үг академичдын эсэргүүцэлтэй тулсан. Хэмнэлтээ шинжлэх ухааны салбарт хийх гэж буй нь зөв эсвэл буруу гэдэг яриа баяр дөхсөн энэ өдрүүдийн улстөржсөн сэдэв болж байна. Ингээд “Коммент” булан шинжлэх ухааны академийн асуудлаар өрнүүлсэн эрдэмтэд болоод олон нийтийн 30 байрь суурийг хүргэж байна.    

  • Аливаа улс үндэстэн оюуны бүтээл хийж байгаа хүмүүсээ үймүүлж, дарамт үзүүлэх нь тэр улс үндэстний судалгааны ажил доод цэгтээ хүрнэ гэсэн үг.

Х.Намсрай- Академич 

  • Эрдэмтэд даруу хүмүүс. Түүнийг нь далимдуулж ийм зүйл хийж болохгүй. Тэд улс оронд хэрэгтэй зүйлд хамаг амьдралаа зориулдаг.

Х.Намсрай- Академич 

  • Уламжлал гэж сайхан зүйл бий. Манай академийг ЗХУ-ынхтай адилхан байгуулагдсан хоцорсон, хуучирсан гэж ярьцгаадаг. Тухайн үед манайхан тэдний загвараар байгуулагдсан байж болно. Гэхдээ одоо бол өөр.

Р.Барсболд- Академич   

  • ОХУ-ын академи устлаа, тийм болохоор хоцрогдсон Монголын академийг ч татан буулгах ёстой гэсэн үзэлтэй хүмүүс байна. Энэ санаа буруу юм.

Р.Барсболд- Академич   

  • Шийдлийн, захиргааны журмаар асуудлыг шийдэхэд амархан. Үр дагавар нь ямар байхыг тооцоолсон уу.

Р.Барсболд- Академич  

  • Шинжлэх ухааны салбар бол багахан зардалтай. Үүнд хүний авьяас чадвараас гадна мөнгө хэрэгтэй байдаг. Гэтэл түүнийг нь хэмнэх нэрээр шинжлэх ухаанаа хоол тэжээлгүй болгочихоор хэн хожих вэ.

Р.Барсболд- Академич   

  • Шинжлэх ухааны академийг ахмад үеийнхний хүчээр байгуулсан. Гэтэл одоо манай салбар руу довтолж, шинжлэх ухаан руу дайрч байгаа нь Шийдлийн Засгийн газарт хямралыг даван туулах хамгийн амархан шийдэл гэж харагдсан байх.

Р.Барсболд- Академич   

  • Шинжлэх ухааны академийн харьяанд 20, салбарын 13 хүрээлэн бий. Засгийн газрын тэргүүн 30 гаруй хүрээлэнг тоо томшгүй гэж нэрлэж байгаа нь тун харамсалтай.

П.Баяр  -Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга 

  • Сургуулийн харьяанд байгаа хүрээлэнгүүдийг нэрлэчихээд тулгуур шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгүүдийг их сургуультай нэгтгэх шийдвэр гаргах гэж буйд хамгийн том аюул бий юм.

П.Баяр  -Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга 

  • Өнөөдөр хүрээлэнгүүдийг их сургуультай нэгтгэх цаг нь болоогүй байна.

П.Баяр  -Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга 

  • Манай салбарыг төсвөөс гаргавал Хубилай хааны үеэс эхтэй орчин үеийн шинжлэх ухааны салбар устаж үгүй болно.

П.Баяр  -Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга 

  • Дэлхий дээр шинжлэх ухааны байгууллагаа устгаж алга болгосон нэг ч улс орон байхгүй. Судлаачид хэрэгтэй байхад 1000 хүрэхтэй үгүйтэй хүнээс 100 гаруйг нь цомхотгож, эдийн засгийн хямралыг нөхөх юм гэнэ. Гэтэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамандаа хоёр дэд сайд тавьчихаад байгаа нь хэмнэлт хэрэг үү.

П.Баяр  -Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга 

  • Засгийн газар солигдох бүрт ШУА-ийг татан буулгана, юу ч хийдэггүй хүмүүс цалин аваад сул сууж байна гэдэг. Ийм байдлаар 10 гаруй жилийг үдлээ.

Т.Баясгалан- Доктор, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан 

  • Бидэнд өндөр цалин хангамж аваад ямбалаад суугаа зүйл огт алга. Боломж бололцоогоороо судалгаа шинжилгээний ажлаа явуулж, шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулж явна.

Т.Баясгалан- Доктор, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан

  • Хүрээлэнгүүдийг татан буулгаж, их сургуультай нэгтгэх талаар ярьж байгаад залуу судлаачид бүгд гомдолтой байна.

Т.Баясгалан- Доктор, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан 

  • Бидний хийсэн ажлыг ойлгохыг хүсдэггүй, ойлгосон ч харлуулах бодолтой хүмүүс байгаад үнэхээр харамсч байна.

Т.Баясгалан- Доктор, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан 

  • Орчин үеийн, хорин нэгдүгээр зууны Монгол Улсад шинжлэх ухаанд хандах хандлага эгээ л дунд зууны үеийнхэн шиг байгааг гайхаад барахгүй юм.

Т.Баясгалан- Доктор, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан

  • @saikhanbilegpm Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг цомхотгож Их сургуулиудын харъяалалд оруулна гээд байх юм. Өөрөө зүгээр үү?

Лхагвасүрэн Батбаяр ‏@lkhagva0126 Dec 27  

  • Үрэн таран хийсэн өр бондын мөнгөө олох гэж ШУА-ны эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг татан буулгах нь Монголын ирээдүйд муухай БАЛАГ болно!

Ээс S ‏@SugarbatGalsan Dec 25  

  • Тоо томшгүй олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нэгтгэн зохион байгуулах, тэдгээрийг их сургуулиудтай холбох, харъяалалд нь шилжүүлнэ.

Пүрэв-Очир.Ш ‏@PurevOchirSh Dec 20

  • УБ тойроод хүлэмж, оюутны 70, оросуудын виз, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг Их сургуулиудтай нэгтгэх гээд олон ч санаанууд ажил боллоо дөө...

Т. ОТГОНБАЯР ‏@OtgonbayarT Dec 20

  • Хэрэглээний судалгаа явуулдаг хүрээлэнгүүдийг тус тусынх нь яаманд харъяалуулах нь зүйтэй.

Иргэн С.Батболд

  • Эрдэм шинжилгээний байгууллагуудыг их сургуулиудад харьяалуулдаг нь маш буруу. Чиглэл чиглэлээр нь салбарын яам юмуу, хүрээлэнд хамааруулах нь зүйтэй.

Иргэн О.Аюур

  • Судлаачид судалгааны ажлын үр дүнгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж олгох хэрэгтэй. Ерөнхий сайд хүний үгээр бус зөв гарцыг олох байх гэдэгт итгэж байна.

Иргэн А.Алтанцэцэг

  • Ажлаа хийж байгаа эрдэмтэн,судлаачдаар оролдоод яахав дээ.

Иргэн Н.Хадбаатар

  • Цомтгол нэрээр Шинжлэх ухааныг устгаж болохгүй. Л.Гантөмөр сайд энэ тал дээр анхаарах шаардлагатай.

Иргэн Б.Энхцэцэг

  • Ч.Сайханбилэгийн зөв. Зоригтой хийх хэрэгтэй. Эсэргүүцэх юмнууд зөндөө гарна. Харин дараа нь ард түмэн ойлгоно оо.

Иргэн С.Сарантуяа

  • Шинжлэх ухааны академийг шалгавал их том зүйлүүд гарч ирнэ дээ...

Иргэн Ё.Цэцгээ

  • Шинжлэх ухааны академийг тарааж,  академич гэж насаараа өндөр цалин хангамж эдэлдэг тогтолцоог устгах хэрэгтэй. Ямар үр бүтээл, нээлт, амжилт гаргана түүнийхээ үр шимээр цалинжих хэрэгтэй. Амьдралд огт хэрэггүй үр ашиггүй зүйлээр цол хамгаалж түүгээрээ түрий барьж улсын хөрөнгө мөнгөөс хүртдэг тогтолцоо буруу.

Иргэн М.Мөнгөнтуяа

  • Их, дээд сургуульд харьяалуулна гэдэг хамгийн тэнэг бодлого. Тэгвэл одоо яамдаа, Засгийн газраа бас их сургуульд харьяалуулчих.

С.Нямцэрэн

  • Манайх шиг шинжлэх ухаан, технологоо илт давуу эрхтэйгээр Боловсролын яамдаа хариуцуулчихаад хэдэн юманд дураар нь хорих лагерийн хоригдол шиг хүчиндүүлээд байдаг улс байхгүй.

Иргэн Н.Ганзориг

  • Жасрай гэдэг хүн засгийн эрхэнд гарч ирээд ганц хийсэн ажил нь хэдэн Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг бужигнуулж ажилтнуудыг ажилгүй болгож бантан хутгасан. Түүнээс хойш гадагшаа явсан ажилтнууд буцаж ирж гайгүй тайван ажиллаж байтал дахиад л бужигнуулах тухай яриад эхэллээ.

З.Уртнасан

А.Алтаа

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уур уцаар(112.72.13.27) 2015 оны 01 сарын 09

Сайханбалагийн явуулж буй энэ бодлого 1937 оны хомроглын цагийг санагдуулж бн. Халана. Цомотгоно. Хасана. Танана гэх мэт......

0  |  0
Sall(103.229.121.98) 2015 оны 01 сарын 08

Surgalt shinjleh uhaan hoer tasraad udjee... Neg talaasaa zov shiidver, shinjleh uhaanii unerch bhgui doctor, master ih bolsonii buruu haa bna ? Magadgui ene ni ehlel.

0  |  0
Zochin(150.129.140.40) 2015 оны 01 сарын 07

Hutsaad bai ta nariin buteesen yum yu bnaaa natsagdorj gj zaluug medej bna busad erdemted pizdii nar tetgemj avaxaas uur buteeh yum ygyi

0  |  0
батаа(112.72.13.251) 2015 оны 01 сарын 07

Доривтой ,ашигтай ,амьдралд хэрэгтэй юм хийсэн бүтээл ч юмуу .гээд асуухаар хийсэн зүйл байгаа юу.

0  |  0
зочид(150.129.142.86) 2015 оны 01 сарын 07

ардчилсан намыхан засаг барьж үнэхээр чадахгүй нь тодорхой юм бнаа.ёстой элэг хатаачих юм бнаа

0  |  0
ДЭМБЭРЭЛ(150.129.142.86) 2015 оны 01 сарын 07

АРДЧИЛСАН НАМ ЁСТОЙ ТӨР БАРЬЖ ЧАДАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ ЮМ БАЙНАА. БОЛИОЧ ЭЭ. ТУРЖ ҮХЛЭЭ ДУРАКУУДАА

0  |  0
НАР(150.129.142.86) 2015 оны 01 сарын 07

АРДЧИЛСАН НАМ ОДООХОН БУУЖ ӨГВӨЛ ТААРНА. АРД ТҮМЭН ХЭЦҮҮДЛЭЭ.

0  |  0
гарав(150.129.142.86) 2015 оны 01 сарын 07

ардчилсан нам даруйхан огцорвол таарна. хамаг улс орныг дампууруулчаад одоо бас яах гээд байгаа юм. юуч хийж чадахгүй л юм байна даа.

0  |  0
иргэн(27.123.214.115) 2015 оны 01 сарын 07

Манайх шиг эрдэмтэдийхээ үгийг сонсдоггүй улс орон бн уу.одоо бүүрч бүдүүлэг харанхуй руугаа буцахнь л дээ

0  |  0
Zochin(202.131.247.12) 2015 оны 01 сарын 07

Ene Saikhanbileg gej erunhii said uuriin tolgoi er ni baina uu? tegej ih hemneh geed baigaa bol ta nar uursdiin idej uusan bondiin mungu turuus tursu terbumiin munguu ulsdaa butsaagaad tushaachih tegeed asuudal shiideeskii ternii chini hajuud ene hasah nuraah gej heden yumnii mungu hemnelt hajuud ni ineedtei too sh dee icheechee tiim l mundag yum bol S. Bayar S. Barsbold Ganhuyag Zorigt Bayartsogt Saikhanbileg chi uuruu turuus idsen munguu butsaagaad l ugchih tegvel ard tumen chini talarhnaa hoo

0  |  0
Zochin(202.131.247.12) 2015 оны 01 сарын 07

ene zarim irgen byalduuchlaa baigaa yumuu buu med ard tumen gej chi 1-aaraa bish shuu dee irgen Sarantuya guai yahav shinjleh uhaand hereggui humuus baigaa ni unen ternees bish buhel buten shinjleh uhaanaa nuraadag 2 ch erunhii saidtai baidag manaihaas uur uls oron baina uu harin zarchmiig ni zuv todorhoilood uls eh orondoo heregtei yum hiilgevel tegeed boloo sh dee zaaval nuraana gej baihaar

0  |  0
nivrad(202.55.180.8) 2015 оны 01 сарын 07

ene eronxii caid xemnex bish xoxiroox bodlogo barimtlaad baina . ali ch ulcad shinjlex uxaanaa olon talaar xogjuulexiig zorij baixad manaixan xiicenn buteeven buxniig ni shudargaar unelj dugnexgui demjixgui baigaa ni gadnii ornuudiin toriin bodlogo xeregjij manai mongol ulciig xogjilgui xotsrogdcon ulc bolgoj baylagiig ni tsolmoj afrikiin ornuud shig yduurald xurgex xoron canaa gedeg ni ilerxii baina. ene ni manai ulciin auvlgui baidald xoxirol uchruulj baina. shinjlex uxaaniig toriin bodlogoor xamgaalax xeregtei.

0  |  0
иргэн(202.21.106.165) 2015 оны 01 сарын 07

насаараа буюу хэрэгтэй хэрэггүй зүйлээр эрдмийн зэрэг хамгаалсан,амьдралд тусгалаа олоогүй олон хүн байдгийг нуух аргагүйээ.Гэхдээ Шинжлэх ухааны академийг тараах нь утгагүй.Харин ямар нэгэн байдлаар эрдмийн цол хэргэм олгох,цол хэргэмийн нэмэгдэл дээр анхаарах нь зөв.Энгийн жишээ л хэлэхэд эхийн одонгийн мөнгө гэж 4 хүүхэд төрүүлсэн эхэд олгож байгаа боловч хүүхдүүд нь насанд хүрсэн байхад олгох нь хэр оновчтой вэ? академич ажлаа хийхгүй байхад зэрэг дэвийн нэмэгдэл олгох нь хэр ончтой вэ? гээд Тэгэхээр энэ талаар бодлогын асуудал гаргаж цэгцлэх л хэрэгтэй болохоос,бүр үгүй хийх нь буруу шүү

0  |  0
bb(112.72.13.39) 2015 оны 01 сарын 07

elbegdorjiin gar hul bolson ylgaagui luivarchin min zgr zailj uz

0  |  0
j Bayaraa(174.90.223.118) 2015 оны 01 сарын 07

:-@ Minii bodol anhnaasaa buruu yavaad ideed idehten tuslaad durguigiin munguur tuluud neg bag boltson ulsuud butsaad yanzlan gej baihgui negniigee barij uguhguil bol harin ediin zasgiig zashiin tuld nuguu namiin ulsuudiig oruulah heregtee negt huvitsaa bolgood tendeesee munguu avaj bga ulsuud hezeeech zasahgui uur youm hain gej dahiad 20 jil boloh bahuu

0  |  0
Top