Обама тамхины рекламанд тогложээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Тамхи хорт хавдрыг анагаадаг гэвэл та итгэх үү? Мэдээж үгүй. Хүн бүр л ингэж хариулах биз ээ. Арга ч үгүй. Учир нь "Тамхи таван нас хорооно, архи арван нас хорооно". Хүн төрөлхтөн тэдний тухай ингэж л ярьж, ингэж л ойлгодог шүү дээ. Гэтэл Индонезийн нэгэн эмнэлэг нано технологиор бүтээгдсэн divine sigarettes хэмээх тамхиар хорт хавдрыг эмчилж эхэлжээ. Анх гарсан цагаасаа л олны анхаарлыг татсан divine sigarettes тамхины утаа хорт хавдрын тархалтыг удаашруулдаг болох нь батлагдсан гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг хүртэл сурталчилгаандаа тоглуулаад (Тамхинаас гарахыг уриалсан мэдэгдлийг нь ашиглажээ) амжсан уг тамхиар уушгины зарим өвчлөл, бие организмын хөгшрөлтийг сааруулах эмчилгээ хийж болох гэнэ. Олныг гайхшируулаад буй уг эмчилгээг нээсэн эмч Грета Захар Пажаржараны Их сургуульд химийн шинжлэх ухааны эрдмийн зэрэг горилоод байгаа ажээ. Жакарта хотод байрлах тамхины эмчилгээний эмнэлэгт одоогоор 60 мянга орчим өвчтөн эмчлүүлээд байгаагийн нэлээд хэсэг нь европчууд юм байна. 

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top