Коммент: Өглөө нь генсек, өдөр нь захирал

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 06

“Хална, солино, цомохтгоно” гэх үг хэдийнэ дасал болсон энэ цаг үеийн шилдэг жишээгээр МҮОНРТ-ийн захирлын халаа сэлгээний асуудалыг нэрлэж болохоор байна.  АН-ын генсек Ц.Оюундарь өглөө нь намын Ерөнхий нарийн бичгийн даргынхаа албыг өгөөд өдөр нь МҮОНРТ-ийн захирлын суудалд тухлав. Тэрээр нэгэн цагт “телевизийнхээ дарга нь болмоор байна” хэмээн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга асан Х.Чилаажавт шууд хэлсэн зоригтой бүсгүй. Харин Ц.Оюундарь өчигдөр дээрх мөрөөдлөө биелүүлж төсвийнхөө тэн хагасыг тануулсан МҮОНРТ-ийн захирлаар ажиллах болов. Гэсэн ч тэр сэтгэл тун хангалуун байгаа. Энэхүү томилгоог олон нийт янз бүрээр харж байгаагийн дотор  МҮОНРТ Ардчилсан намын “халаасанд” бүрэн орлоо гэх нь олон байна. Ямартай ч “Коммент” булан шинэ оны ажлын анхны өдрийн сенсааци буюу МҮОНРТ-ийн захирлын томилгооны тухай  хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр гарсан мэдээлэл болоод иргэдийн сэтгэгдэлийг хүргэж байна. 

  • МҮОНРТ-ийн захирлаар томилогдохын тулд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаа өгсөн нь гайхал төрүүлж байна.

 Gereg.mn 2015.01.05

  • “АН-ын засаг солигдох үед УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлсэн манай найзуудын эсрэг яаж травля зохион байгуулж, энэ ажилдаа намын аппарат, төв орон нутгийн намын байгууллагууд, хэвлэл мэдээллийг яаж дайчилж байв, энэ авгай.

Б.Рэнцэнтавхай -ҮХЭАХ ТББ-ын тэргүүн

  • Хэлэх байх л даа генсек хүн намын даргын тушаалаар явсан гэж? Оюундарьд би ийм тушаал биелүүлж чадахгүй гээд ажлаа өгөөд гарах гарц нээлттэй байсан ш дээ? тэгээгүй л байхгүй юу.

Б.Рэнцэнтавхай -ҮХЭАХ ТББ-ын тэргүүн

  • Ц.Оюундарийг олон нийтийн эрх ашгийг хамгаалах бүр чухал газар аваачиж тавьж болно гэж намын дарга Зандаахүүгийн Энхболд та яаж бодож чадав аа?”

Б.Рэнцэнтавхай -ҮХЭАХ ТББ-ын тэргүүн

  • Эрх баригч гол намын генсекийн суудлаас МҮОНРТ-ийн захирлын суудал үнэтэй байж таарах нь уу.

Gereg.mn 2015.01.05 

  • Ц.Оюундарь АН-аас хараат бус байж чадах уу

Eagle.mn 2015.01.05 

  • М.Наранбаатарыг чиглэсэн улс төрийн дарамт тодорхой хэмжээнд байсныг үгүйсгэхгүй.

Eagle.mn 2015.01.05

  • Тэрээр улс төрийн элдэв ашиг сонирхлоо хаяж, Үндэсний олон нийтийн радио, телевизийн ажлыг сэтгүүлчийн нүдээр харж, шинэчилж, өөрчлөхийн төлөө явж байвал сайн л хэрэг.

Eagle.mn 2015.01.05

  • Улс төрийн ашиг сонирхол, АН-ын ашиг сонирхлын үүднээс МҮОНРТ-ийн ажлыг хараад эхэлбэл, шинэчлэлийг хийж чадахгүй л болов уу.

Eagle.mn 2015.01.05

  • Ц.Оюундарь АН-аас хараат бусаар, зөвхөн үндэсний олон нийтийн радио телевизийн хөгжлийн төлөө ажиллаж чадах эсэхийг цаг хугацаа харуулна.

Eagle.mn 2015.01.05

  • Олон жилийн турш “бугшсан” МҮОНРТ-д “салхи” орлоо.

Eagle.mn 2015.01.05

  • Генсек МҮОНТ захирал болж байгаа нь намгүй зүйл гэж байхгүй шетттт

SМАНДАХ® ‏@ManigaShine 

  • АН-ын генсекд А.Гансүх, МҮОНТ-д Оюундарь нь яригдаад 2 чихний хооронд холхих хов живээр тасрахгүй гайхалтай үед амьдарч байна даа, бид

 Ч.Амаржаргал ‏@Amarjargal_ch 

  •  МҮОНТ ерөнхий захирлын цалин хэд байдаг юм?

 Altansukh ‏@Suhee83

  •  МҮОНТ олон нийтийх л юм бол нийтийн санал асуулгаар захирлыг нь томилчихооч. Одоо бол эрх баригч нам өөрийн хүнээ тавихгүй бол азанд муу биз?

 П.Амармэнд ‏@AmarmendP 

  • АН МҮОНТ-ийг 16 оны сонгуульдаа бүрэн ашиглахын тулд нарийн бичгийн даргаа аваачиж тавих нь ээ. Олон нийтийнх гэдэг бол ҮЛГЭР ш дээ.

 П.Амармэнд ‏@AmarmendP

  • Одоо тэгээд МҮОНТ-ийн дарга ямар хүн болсон юм,бөөн хэрүүл,будлиан, яг олон нийтийн статус ч байдаг юм уу,чааваас..

 unuruu ‏@Unur99 

  • Би тэр 20 тэрбумын төсөвтэй МҮОНТ-ийн дарга болъё оо. Тийм мөнгөөр ийм юм үзүүлээд байхаар гомдоод байх юм. Дээрээс нь айл бүрээс хураамжтай.

Арилжаа судлаач ‏@odbayare  

  • Зовлон жаргалыг нь ойлгодог @tvdaria туйлшрахгүй тулхтай шинэчлэх байх аа.

Ч.Лодойравсал @Lodoiravsal  

  •  Та МҮОНТ ийн захирал болвол төрөл жанр бүр дээр тендэр зарлаж шилдэгүүдээр ТВ гээ бүрдүүлээрэй. Амжилт хүсье.

George Dorj @DorjGeorge  

  • Кластер гэх тэр л хөгжлийн суурь болсон онолыг хэрэгжүүлэх цаг хугацааны тохиол таньд ирж буй. Амжилт хүснэм.

Purevsuren Erdenebat @Suren_2994  

  • Ц.Оюундарь генсекийн ажлаа өгч МҮОНРТ ийн захиралд нэр дэвшлээ @tvdaria Оюуны өмчийг дээдэлж ажиллаарай бүсгүй!

dolguun ulaankhuu @dolguun  

  • МҮОНРТ Захирал болбол блог дээрээ бичсэн шигээ БҮТЭЭЛЧ САЛБАРыг хөгжүүлэхэд голлон анхаарна гэж итгэж байна. Маш чухал санаа

Journey Man @lutaa01

  • @tvdaria дээрээс нь чадалтай, мөнгөтэй өвөрлөгч, бурят, халимаг, бусад элэг нэгтнүүдийг татаж чадах бол бүр ч түргэн хөгжих #ХөхГэрэгэ

Аз жаргал ‏@baldan12 

  • @tvdaria хуссэн суудалдаа хурсэн хун хунийрхэж бус хөгжүүлэх үүднээс хандаасай...Амжилт ивээг!

erdene ‏@lkerdene

  • @tvdaria "Халуун тогоо" одонд төрсөн бүсгүй юм золиг гэж...
  • Маргааш үндэсний ТВ-н ажилчид НАМЫН БАТЛАХАА бариад ажилдаа явцгаах нь дээ мартсан нь тэгээд ОЮУНДАРЬ генсек-д тас цавцуулна биз

Mashaa ‏@Nuutsaa

  • Оюундарь дотоод сэтгэлийн дуудлагаар үндэсний телевизийн ерөнхий захиралд очлоо #гэнэ шүү.

Б.СЭЛЭНГЭЭ ‏@billy_selina

  • 90-ээд оны ТВ-ийн сэтгүүлзүйг Гантуг, Пүрэвням, Ц.Оюундарьгүйгээр ч бичихгүй л дээ. Одоо л харин ирэх ёстой газраа ирлээ. Оройхон л ирлээ.

танхай банди ‏@nyamochirg 

  • Ц.Оюундарь АН-ын генсекээр  ажиллахдаа 3 сонгуульд ялууллаа. Удирдсан бүх сонгуульдаа ялж байсан шигээ ОНРТ-ээ босгоорой. Амжилт @tvdaria !

Oyungerel Tsedevdamb ‏@oyunlt

  • @oyunlt @tvdaria Улс төрийн томилогоо гэж харагдах ч хүнээ олоод тавьсан юм шиг. Одоо шинэчлэл хүлээлт. Гэхдээ орон тооны бус технологийн...

Г.Батжаргал Дадин ‏@Dadka6

  • @oyunlt @tvdaria Олон нийт тv чинь нам гэдгээс шал өөр биз дэ. Юун сонгууль нтр. Бүүр нэг намын телевиз сонгууль гэж сонсогдоод эхэллээ.

Enkhjargal ‏@Enkheebio 

А.Алтаа

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.142.105) 2015 оны 01 сарын 09

харин ч зөв хүн нь ҮОНРТ-д очлоо.

0  |  0
шизо сосо(202.179.20.107) 2015 оны 01 сарын 08

сосорбарам солиотой өвгөн шизотой хэзээ ч эрүүл байгаагүй хэ хэ

0  |  0
чи өөрөө жонхуу(202.179.20.107) 2015 оны 01 сарын 08

Ард түмний ТВ ингээд Ардчилсан намынх болвоо хөөрхий жонхуу жонхуу

0  |  0
Khuuk(150.129.143.6) 2015 оны 01 сарын 06

Amjilt husie busgui mini

0  |  0
Ганаа(150.129.141.140) 2015 оны 01 сарын 06

Шинээр байгуулагдсан засгийн газарт орсон шинэхэн сайд нар сонгуулийн үлдэж байгаа жил хагаст дараачийн сонгуулиар гарч ирэхээ бодож шинэчлэл нэрийн дор халаа сэлгээ хийж туйлширч, хууль зөрчиж эхэллээ гэж болохоор байна. Ан хууль бус ажиллагааны тэргүүн эгнээнд З.Энхболд,Дорлигжав нар манлайлсан бол гутгаар эгнээнд Оюундарь орж эхлэх байх даа. Өнгөрсөн хоёр жилд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэгч гэгдсэн МАН хаана явна вэ? Засгийн газарт ороод албан тушаал авч дуугаа хаалгачих ву

0  |  0
zochin(150.129.142.57) 2015 оны 01 сарын 06

Mongold maani yul bolood baina daa. Undesnii TV AN-h bolloo.

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 01 сарын 06

Хамгийн бүдүүлэгээр хэлэхэд З.Энхболд сонгуулийн сурталчилгаагаа хийх гэж Оюундарийг захиралаар тавьсан Угаасаа Оюундарь Отгонбилэгийг яаж байлаа МАН-ханыг түүнийг дэмжигчдийг тарчилаана даа тэр бол ойлгомжтойш дээ Эрх ямба албан тушаалын төлөө яахаас буцахгүй дээ Гадаад нөхөртэй ээ мэдэхгүй

0  |  0
xuts(202.55.191.130) 2015 оны 01 сарын 06

t1 avgai

0  |  0
purev(103.229.123.239) 2015 оны 01 сарын 06

Sosorbaram umnuh dargiig ni MEND ~deeree ajlaa ug gej daramtalsan gel uu. Neeren amid mend salsan ni deer bhaa daa

0  |  0
Top