Коммент: Тангуд шиг цээжлэх ёстой Шилэн дансны тухай хууль

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 08

 Шилэн дансны тухай хуулийг мөрдөж эхлээд долоо хонож байна.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан уг хууль нь төсвийн үзэгддэггүй, харагддаггүй бүхнийг ил болгох эргэлзээ, хардлагыг халах зорилготой.  Өөрөөр хэлбэл төрийн байгууллагуудын  өдөр тутмын үйл ажиллагаа, хөрөнгө мөнгөтэй холбоотой бүхий л ажлууд яг л шилэнд байгаа мэт ил тод, нээлттэй болно гэсэн үг.

 Өнгөрсөн хугацаанд улсын төсөвт хуримтлагдсан татвар төлөгчдийн мөнгийг хэн, юунд, хэрхэн зарцуулж байгаа нь тодорхой бус байсаар ирсэн.  Мөн төсвөөс хутгаж, төрөөс төрсөн тэрбумтануудын тоо хэрээс хэтэрлээ. Тиймээс дээрх хуулиас олон нийт их зүйлийг хүлээж байгаа.  Ингээд  Шилэн дансны тухай хуультай холбоотойгоор өрнөж буй хэвлэл мэдээллийнхэн болоод иргэдийн 50-нь байрь суурийг  “Коммент” булан тодотгож байна.  

 

  • Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэллээ л бол шууд хариуцлагын асуудал яригдана. Би мэдээгүй, намайг гадаадад явж байх хойгуур гэсэн ямар ч шалтаг тоочихгүй шүү.

Ц.Элбэгдорж- Монгол Улсын Ерөнхийлөгч 

  • Шилэн дансны хуулийг Тангуд шиг өглөө бүр санаж бай.

Ц.Элбэгдорж - Монгол Улсын Ерөнхийлөгч  

  • Шилэн данс бол монгол төрийн уламжлал. Чингисийн Монголын үед ч гэсэн төрийн мөнгийг завшсан ноёд, түшмэлийг ажлаас нь халж, ял шийтгэл ногдуулдаг байсан. Тийм учраас Монгол төр уламжалаа сэргээж байгаа болохоос биш шинэ зүйл хийж байгаа юм биш.

Ц.Элбэгдорж- Монгол Улсын Ерөнхийлөгч 

  • Төсөв байгууллагын үйл ажиллагаа яг л шилэн стакан шиг тунгалаг байх ёстой.

Ч.Өнөрбаяр- Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх

 

  • Шилэн дансны тухай хууль нь цомхон, асуудлаа онож шийдэж чадахуйц хууль.

Ч.Өнөрбаяр- Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх 

  • Энэ тогтолцоо томоохон шинэтгэлийг авчрахаас гадна зөвхөн тендер бараа бүтээгдэхүүн худалдан авах ч биш төрийн, ард түмний мөнгийг тухайн байгууллага хэрхэн юунд зарцуулж байгааг хянаж болно гэсэн үг гэсэн байгаа юм.

Ж.Төмөрбаатар- ТӨХ-ны орлогч дарга 

  • Энэ хуулиар төсвийн байгууллагуудын дотоод, гадаад аудитыг тодорхой болгож өгсөн. Мөн иргэний хяналт, иргэний хүсэлт, өргөдлийн дагуу аудит хийх боломжийг тусгаж өгсөн.Татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтад хувьсгал авчирна.

Ж.Батзандан-УИХ-ын гишүүн

  • “Шилэн данс” гэдэг нэрийг юу гэж ойлгох юм бэ? Өөр нэр олж болоогүй юм уу?”

Л.Цог- УИХ-ын гишүүн 

  • “Ийм нэртэй хуультай улс хаана байна? Энд чинь төрийн хэрэг явж байна шүү дээ. Орчуулгыг нь УИХ-ын гишүүдэд гаргаж өг. Төсвийн дансыг ил тод болгох шаардлагыг ойлгож байна. Харин нэр томъёо нь ямар байх юм бэ? “Шилэн данс” гэсэн үгийг ойлгохгүй байна”

Ц.Нямдорж- УИХ-ын гишүүн 

  • Энэ хуулийг эртхэн дэмжих байсан юм. Шилэн дансны хууль гарчихсан байсан бол Бразил руу тэр 18 төлөөлөгч явахгүй л байх байсан. Гурван сая төгрөгөөр авдаг зүйлийг 15 саяар авахаа болино. Хаана татвар төлөгчдийн хөрөнгө буруу зүйлд зарцуулагдаж байгааг энэ хуулиар мэдэх боломжтой болно. Бидэнд Ил тод мэдээллийн тухай хууль гэж бий. Тэр нь мэдээлэл хүсвэл 14 хоногийн дараа гаргаж өгөх агуулгатай.

Ч.Хүрэлбаатар-УИХ-ын гишүүн

  • Төсвийн хөрөнгийг өмнөх шигээ шамшигдуулсан хүн төрийн алба хашиг эрхгүй болно. 

А.Саруул-“Шууд ардчилал хүрээлэн” ТББ –ын тэргүүн 

  • Энэ хууль нь улсынхаа “авдар”-ын түлхүүрийг атгадаг хэдхэн хүний дур зоргоороо хулгайлдаг, үрэн таран хийдэг үйлдлийг таслан зогсоох иргэдийн эрх мэдлийг хүчирхэгжүүлж өгч буй хүчтэй зэвсэг юм.

А.Саруул-“Шууд ардчилал хүрээлэн” ТББ –ын тэргүүн 

  • Байгууллагын дотоод аудит, хяналтын үйл ажиллагаа шилэн дансны хуулийн хэрэгжилтэд голлох нөлөөтэй.

А.Зангад- Монгол Улсын Ерөнхий Аудитор 

  • Энэхүү хууль амьдралд мөрдөгдөж, хэрэгжсэнээр төсвийн сахилга сайжирч, хөрөнгө оруулалтын үр ашиг дээшилнэ.

П.Цагаан- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 

  • Татвар төлөгчдийн мөнгө, зээл тусламж юунд зарцуулагдаж байгаа нь олон түмний өдөр тутмын хараа хяналтад орно. 

П.Цагаан- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 

  • Зарим эрх мэдэлтэн, албан тушаалтан буруу замаар будаа тээх боломж ч эрс хумигдана. 

П.Цагаан- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 

  • Эдийн засаг, хөрөнгө, санхүү, авлигатай холбоотой гэмт хэрэг, зөрчил ч эрс буурна гэж үзэж байна. 

П.Цагаан- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 

  • Монголын нийгэмд ужгирч, хуримтлагдсан олон асуудал шийдлээ олж, цэгцэрнэ.

П.Цагаан- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 

  • Шилэн дансны тухай хууль бол хувь хүн, албан тушаалтан, улс орны нийтлэг эрх ашигт нийцсэн амин чухал хууль юм.

 

Battsetseg Shagdar ‏@BShagdar   

  • Шилэн дансны тухай хууль хэрэгжсэнээр төсвийн хөрөнгө зарцуулалт ил тод болно.

BloombergTVM ‏@BloombergTVM  

  • Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнгөрсөн онд санаачлан батлуулсан маш том, дэвшилтэт хууль нь яах аргагүй Шилэн дансны тухай хууль.

Eagle.mn 2015.01.05

  • Ил, тод, нээлттэй, хариуцлагатай төрийг буй болгоход шилэн дансны тухай хууль, түүний хэрэгжилт зохих үр дүнгээ өгөх учиртай. 

Eagle.mn 2015.01.05

  • Бодит байдал дээр шилэн данс цэс рүү ороход мэдээллүүд яг хуульд тусгагдсанаар өдөр бүр, долоо хоног бүр шинэчлэгдэх үү, үгүй юу?

Eagle.mn 2015.01.05

  • Төрийн яам, агентлагуудын ажилтнууд уг хуулийг хэрэгжүүлж эхлэх бүрэн ойлголт, мэдээлэлтэй байна уу, үгүй юу. Бас л асуудал.

Eagle.mn 2015.01.05

  • Шилэн дансны хууль хөрсөн дээрээ бууж, жинхэнэ утгаараа хэрэгжиж эхлэх эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ. 

Eagle.mn 2015.01.05

  • Шилэн дансны тухай хууль хэрэгжээд эхэлвэл төрийн албанд ажиллаж сонирхол илүү буурах юм байна.

Дүрэмгүй! ‏@chinbaa_b   

  • Шилэн дансны тухай хууль цаагуураа арай л биш шүү л гэж бодно. Надад сонирхолын эрх ашиг байхгүй л дээ. Гэхдээ л…

С.ГОНЧИГСУМЛАА ‏@Gonchigsumlaa_S

  • "Шилэн дансны" тухай хууль хэрэгжсэнээр төрийн мөнгө хяналттай болно гэх, тэгвэл өнөөг хүртэл хяналтгүй байсан юм байна.

Сүүдрийн ЗГ ‏@MGP_SZG  

  • Шилэн дансны тухай хууль батлаж хэрэгжих хугацаа хүртэл хэдэн сар өгсөн нь бүх ноогоо арилга гэсний дохио юм.

Шударга Ёс Эвсэл ‏@Tseg5  

  • Шилэн дансны тухай хууль байгааг өглөө бүр сана.

Сүхболд ‏@sukhbold11  

  • Шилэн дансны тухай хууль хэрэгжих болвол жиргээчид бүгд аудитор болохын байна ккк #шилэнданс

СОДОО нь It”s SODO ✒ ‏@impressme1nce  

  • Шилэн дансны тухай хууль бол амин чухал хууль юм.

24Tsag.mn 2014.12.17

  • "Шилэн дансны тухай" хууль сайн хэрэгжиж чадвал ард иргэдэд терийн емч, тесвийн менгийг байнга хянах маш том бодит эрх мэдэл ирнэ дээ!

T.Naran ‏@Naran_t  

  •  Шилэн дансанд хөндлөнгийн хяналт сайн тавих хэрэгтэй. Иргэн, ИТХ, ИНХ, Аудитын байгууллагууд оролцох нь чухал байна.

МАЗААЛАЙЧИН ‏@D_Batbold  

  • Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлснээр Эбэ-с өөр хүн идэж уух эрхгүй болж байгаа юм даа.

Sunderiya ‏@Mercimardi  

  • Шилэн дансны тухай хууль хүлээж байсан хууль болж. Хэрэгжсэнээр дарга сэтэртэнгүүдийн дураар дургилт эрс багасна.

Happy New Year-2015 ‏@citizenmn  

  • Худалдан авалтын гэрээ ил байх ёстой. 2015 оны 1 сарын 1-ээс Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхлэхээр тайлагнах хэлбэр тодорхой болно.

Батчимэг Мигэддорж ‏@mbatchimeg  

  • Төрийн байгууллагын дансны мэдээллийг ил болгох Шилэн дансны тухай хууль батлагджээ ашгүй...

Zolbadral ‏@zolbadral  

  •  Энэ хууль их том рэформ болно доо уг нь.

Аанхаа ‏@Aanxaa  

  • Энэ хууль хэрэгжээд явбал татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалдаг нь багасах нь.

Ariunselenge ‏@Ariunselenge  

  • Төрийн тэргүүн нь Шилэн дансны тухай хууль санаачлаад байдаг, Засгийн газрын  тэргүүн нь тендергүй л гусчих гээд байдаг! 

Баттөмөрийн ЭНХБАЯР ‏@Enkhbayar_bat  

 

  •  “Төсвийн ерөнхийлөн захирагчдыг хариуцлагажуулж, төсвийн мөнгө, хөрөнгийн зарцуулалт иргэдэд ил тод харагдах болно" гэж зааснаас нь  харахад л зайлшгүй батлах шаардлагатай хууль байсан гэдгийг харуулж байна. 

Mminfo.mn 2014.05.14 

  • Эхэндээ эрх мэдлийг нь хаах, идэх уухыг нь багасгах хуулийн төсөл дээр сайдуудаас эхлээд гишүүд дургүй байсан.

Mminfo.mn 2014.05.14 

  • Шилэн данстай болчихвол шоронд явах, цалингаа тавьж чадахгүй бие бие рүүгээ буруугаа чихэх асуудал алга болно.Тэр хэрээрээ нийгэм эрүүлжиж, төсвийн үргүй зардал багасна. 

Mminfo.mn 2014.05.14 

  • Алдагдалтай баталчихсан төсвөөрөө албан байгууллагаа тохижуулж, тансаглаж байна уу гэдгийг ил тод хянадаг болчихно.

Mminfo.mn 2014.05.14 

  • Зам барилгын мөнгийг нь шилжүүлчихсэн байхад замаас нь идэж уугаад байна уу гэдгийг хянадаг болчихно гэсэн үг.

Mminfo.mn 2014.05.14 

  • Шилэн данс нийгэмд хариуцлагын тогтолцоо, шударга ёсыг бэхжүүлэх, төрийн хэрэгт иргэдийн оролцоог тэлэх TOM хүчин зүйл болж байгаагаараа ялгарна.

Undesten.mn 2014.05.05

  • Нийгмийн захиалга гэж хэлж болохуйц хууль.

Khongornutag.mn 2014.08.04  

А.Алтаа

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gomo(202.179.0.238) 2015 оны 01 сарын 08

Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. Цагаан өнгийн раум унадаг энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” н

0  |  0
Top