Аз жаргалтай амьдралын энгийн нууц

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 18

Хүн төрөлхтөн бий болсноос хойш амар тайван аз жаргалтай амьдралыг эрэн хайсаар.Тэрхүү аз жаргал  яг хажууд байхад хүмүүс бид өөр зүйлээс олох гэж хэт холоос хайдаг аж. Энгийн зүйл хамгийн агуу байдаг шиг та өөрөө аз жаргалыг бий болгож болох нь ээ.

1.Өдөр бүр талархсан зүйлээ бичих. Энэ нь та амьдралынхаа юунд сэтгэл хангалуун байна вэ? Тэдгээрийг тэмдэглэн бичнэ. Хэрэв та байгаа нөхцөлдөө сэтгэл хангалуун биш бол тунгаан бодоорой. Амьдрал таныг сорьж байна уу? Хорвоо хатуу санагдаж байна уу? Энэ бүхэнд баярла. Хүнд ухаарал болдог хүчин зүйлс гэж бодох нь зөв.

2.Хэн нэгэнд талархал илэрхийлэн захидал бичих.Та долоо хоногт дор хаяж нэгээс хоёр хүнд талархлын ил захидал,  мэйл шуудан, мэссэж  илгээх хэрэгтэй. Авч байгаа хүнээсээ ч илүү их баяр хөөр, сэтгэлийн тайтгарал танд ирнэ.

3.Ном, сонин сэтгүүл эсвэл интернэтээс сайхан мэдээ, талархууштай мэдээлэл олж үзвэл бичиж тэмдэглэх. Энэ зүйлийг дадал хэвшил болговол  оюун бодлыг тань өөдрөг болгоход нэн тустай.

4.Өдөр бүр өөртөө бэлэг авч өгөх. Заавал ямар нэгэн зүйлийг өөртөө худалдаж авна гэсэн үг биш.Өөртөө зориулж гоё сайхан үгийг хэлж өөрийгөө урамшуулах. Энэ нь таны өөртөө өгч буй сэтгэлийн бэлэг болно.

5.Харьцдаггүй хөрш юмуу ярьж үзээгүй хүнтэйгээ 10 минут орчим ярилцах. Хэдийгээр дургүй хүн чинь байсан ч гэсэн инээмсэглэн мэндэлж заншвал таны харилцаа гайхалтай эерэгээр өөрчлөгдөнө.

6.Өдөр бүр толинд харч 1-2 минут чангаар инээ. Ингэснээр та санаа зовдог асуудлаа мартан , биеэ барих ичих зэргээс бүрэн чөлөөлөгдөж өөртөө итгэх итгэл улам бүр нэмэгдэнэ.

7.Зүгээр л хэн нэгэнд тусал. Найрсаг сайнаар хандаж жаахан зүйлд ч байсан бусдад туслан хүмүүсийг баярлуулах хэрэгтэй. Энэ нь танд өөрт чинь аз жаргалыг авчирдаг. Итгээрэй

8.Удаан уулзаагүй, холбоогүй байсан найзтайгаа уулз. Найз нөхөдтэйгээ уулзан цагийг сайхан өнгөрөөж буу халах нь бас нэгэн жаргал.Эрхэм уншигч та дээрх найман зарчмыг дадал хэвшил болгож чадвал аз жаргал таных боллоо.Та хэрэгжүүлээд л үз танд аз жаргал хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top