ҮЗХ-ны нөхөн сонгуульд 114 хүн өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 19

Ардчилсан нам ҮЗХ-ны гишүүдийн нөхөн сонгууль энэ сарын 10-21-ны хооронд болно. Тус сонгуульд 114 хүн 47 суудлын төлөө өрсөлдөхөөр болжээ. АН-ын ҮЗХ-ны 228 гишүүний 43 нь төрийн албанд ажиллаж байгаа учир ийнхүү нөхөн сонгууль явуулахаар болсон юм.

АН-ын аймаг, нийслэлийн бүх шатанд нөхөн сонгууль болж, эцсийн байдлаар Төв намын Дотоод сонгуулийн хороонд энэ сарын 26-ны дотор мэдэгдэх ёстой. Ирэх сард болох ҮЗХ-ны ээлжит хурлаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчийн  гишүүнчлэлийг баталгаажуулах юм. Нөхөн сонгуулиар сонгогдсон гишүүд 2016 оны УИХ-ын сонгууль хүртэл бүрэн эрхтэй байх аж.

Т.Гэрэл

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.231.250) 2015 оны 01 сарын 19

Энэ Энхболд намыг бүр дордууллаа шүү

0  |  0
иргэн(202.131.231.250) 2015 оны 01 сарын 19

ҮЗХ-ны сонгууль гэж зүгээр л жүжиг, Та нар анхан дунд шатаа хөлдөө чирлээ дээ 16 онд яах санаатай байгаа юм бол, Намын чинь масс та нарыг дэмжихгүй байхад өөр ямар улс төр байдгийм

0  |  0
Top