Ээжийгээ баярлуулах эрхэм бэлэг

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 19

     Хамгийн сайхан гэгээлэг баярын нэг бол яахын аргагүй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний хэлж заншсанаар эмэгтэйчүүдийн баяр байдаг билээ. Чухам энэ өдөр л бидэнд амьд бурхан болсон ээжүүдийнхээ ачийг өчүүхэн ч гэсэн хариулж баярлуулах боломж олгодогоороо онцлогтой. Энэ л өдөр, хүн бүр дор бүрнээ нэгийг сэтгэж, ээжүүд эхчүүдийгээ баярлуулах  чин хүслээр хөглөгддөг.

    Гэвч ээжүүддээ барих бидний бэлэг хамтлаг дуучдын тоглолт, цэцгийн баглаа, оройн зоог гэх мэтхэнээр хязгаарлагдаж эргээд үлдэх, дурсагдах үлдэц багатай болдог нь анзаарагддаг.

   Тэгвэл эрхэм таны сонорт нэгэн сайхан мэдээг дуулгахад RED PRINTING компани нь Монголын сайхан ээжүүдийн үр хойч, ач, зээ нарт нь үнэт судар болон өвлөгдөх "БИ ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ" хүндэтгэлийн хөрөг номыг бүтээх сайхан санаачлага гарган ажиллаж байгаа юм байна.

   "БИ ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ" хүндэтгэлийн хөрөг ном нь таны ээждээ хэлэх сэтгэлийн үг, нандин дурсамжаас бүтэх ба Эмэгтэйчүүдийн баяраар ээжийдээ барих эрхэм бэлэг болох нь дамжиггүй юм.

    Энэхүү номын бүртгэл хязгаартай ба бүртгэлийн эцсийн хугацаа 2015 оны 02 сарын 18 өдөр дуусах юм байна. Номын талаар RED PRINTING компанийн продюссер Э. Содмагнайгаас тодруулахад:

- Хүн бүр л эхийнхээ ачийг  хариулах өчүүхэн ч болов боломжийг хайсаар л байдаг. Арга хэлбэр болоод сэтгэх нь өөр өөр ч ачийг нь хариулах гэсэн чин хүсэл нь угтаа нэг юм. Яг ийм л хүслийн үүднээс манай компани "БИ ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ" хүндэтгэлийн хөрөг номыг бүтээхээр ажиллаж байна. Тус ном нь ээжийгээ баярлуулах бэлэг төдийхнөөр хязгаарлагдахгүй юм. Номыг бүтээхдээ бид тухайн ээжийн үр хүүхдийнх нь ээжийгээ гэх сэтгэл, үлдэх үр хойчид нь дурсагдах гэгээн бүхнийг шингээсэн судар байгаасай гэсэн зорилго тавьсан. Тийм ч учраас бид номын чанар, дизайны шийдлийн хувьд онцгой анхаарч байна. Ном гэдэг бол хүн төрөлхтний соёлын үнэт өв, үе дамжин үлдэх түүхийн гэрч болохоос гадна хамгийн сайхан бэлэг болох юм. Энэ утгаараа аль аль талаас нь бодолцсон энэ ажил маань үр бүтээлтэй буянтай сайхан үйл болох байх гэж найдаж байна.

 - Номонд ээжийгээ залах бүртгэлийн хугацаа, төлбөр  ямар байх вэ? 

- Энэ удаад бид төлбөр мөнгийг урьтал болгосонгүй. Хамгийн гол нь ээжүүдээ баярлуулах талыг барьж чанартай сайн бүтээл хийхийг гол зорилго болгож байна. Мэдээж зардал мөнгө гарч байгаа ч хамгийн бага үнийг барихаар хичээж 60,000 төгрөгний үнэтэй байхаар тооцсон.

     Бүртгэлийн хувьд цөөн тооны ээжүүдийг 2015 оны 02 сарын 18 өдөр хүртэл бүртгэх тул та ээждээ бэлэг барих энэ сайхан боломжийг алдалгүй амжиж бүртгүүлээрэй. Бүртгүүлэхдээ ээжийнхээ тухай нандин дурсамж, сэтгэлийн цацлаа А4 хэмжээнд Ariаl шрифтээр 10 хэмжээтэй бичиж, өнгө дүрсний чанарын шаардлага хангасан 2ш зургийн хамт  файл-р бидэнд өгнө.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/eejdee цахим хаягаар болон 99083143, 88119831 дугааруудаас асууж лавлах боломжтой.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.117.227) 2021 оны 02 сарын 12

сайхан бүтээл хийж байгаа юм байна амжилт хүсэе

1  |  0
Top