”Хүүхэлдэй” аймшгийн кино тун удахгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 19

"Кино цамхаг" студийн 2015 оны шинэ уран бүтээл "ХҮҮХЭЛДЭЙ" адал явдалт аймшгийн уран сайхны кино 1-р сарын 22-ноос үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Яг нэг жилийн өмнө "Кино цамхаг" студийн залуус "Зоорь" 3D уран сайхны аймшгийн киног хийж байсан. Энэ удаагийн "Хүүхэлдэй "кино ч гэсэн үзэгчидийн хамгийн их хүсэн хүлээж буй кинонуудын нэг болоод байна. Киноны зохиол нь аймшгийн төрлөөр бичдэг цорын ганц зохиолч гэж болох Ц.Ууганбаярын "Зоорь2" номд багтсан бөгөөд уншигч залуусын талархлыг хүлээж борлуулалтаараа тэргүүлсэн юм.

Жүжигчдийн багийн хувьд гол дүрд "Мөрдөгч"," Хүүгүй ломбард", "Улаан дөрвөлжин","Фейсбүүк од"зэрэг киногоор нь үзэгчид сайн мэдэх болсон жүжигчин Н.Мөнхсоёл, "Хэцүү анги" киноны Сүнжид багш буюу жүжигчин М.Саранцэцэг/МУСТА/ мөн жүжигчин Ө.Мөнгөнтулга/МУСТА/ зэрэг 30 гаруй авьяаслаг жүжигчид оролцон тогложээ.

Киноны найруулагчаар "Зоорь" киног найруулсан Б.Цогт-Эрдэнэ, зураглаачаар "Ээжээ надтай гэрлээч","Мөрдөгч" зэрэг олон кинонд тоглосон авьяаслаг жүжигчин Б.Анхбаяр / МУСТА/, зураач Т.Гэлэгжамц, хөгжмийн зохиолчоор "Нисванис "хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан,компьютер графикчаар "Аравт", "Бодлын хулгайч " зэрэг кинонд ажиллаж байсан Ч.Түвшинтөгс, зургийн даргаар жүжигчин М.Саранцэцэг /МУСТА/, нүүр хувиргалтаар "Hoze”s makeup" студи ажиллажээ. Мөн уг кино хоёр дуутай бөгөөд дуучин Б.Солонго "Хүүхэлдэй" ost, "Rec on" хамтлаг "Хар тэнгис" ost юм. Кино багийнхан нүүр хувиргалтын тал дээр залуусын дунд нэлээн нэрд гараад байгаа "Hoze`s make up" студийг ажиллууснаар кинонд олон сонирхолтой нүүр хувиргалтууд гарах ажээ.

 "Хүүхэлдэй" адал явдалт аймшгийн киноны бас нэгэн сонирхууштай хэсэг бол хотын төвд том оврын цемент зуурагч машин зорчигч дүүрэн автобусыг мөргөж буй ослын хэсэг юм. Ослын зураг авалтыг бодит зураг, компьютер график хослуулан хийсэн бөгөөд яг л бодит мэт болжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uka(192.82.82.242) 2022 оны 12 сарын 18

goy\n

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 19

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР , МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top