Р.Жигжид: Гацууртын уурхайг ашигласан ч орчныг нь химийн бодисоор бохирдуулахгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 19

Уул, уурхайн сайд Р.Жигжидээс Гацууртын ордын талаар тодрууллаа.

- Гацууртын ордыг ашиглахыг Засгийн газар дэмжих үү?

-УИХ, Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу энэ ажлыг хийж байгаа. Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах эсэх талаар яригдаж байна. Эхний хэлэлцүүлэг дууссан. Уул уурхайн яам энэ асуудлыг хариуцан ажиллаж байгаа боловч шийдвэрийг УИХ гаргана. Хэрвээ стратегийн ордод оруулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргавал, түүний хэдэн хувийг төр эзэмших вэ гэдгийг дахин боловсруулж оруулна. Тусгай зөвшөөрөл эзэмшиг талтай энэ талаар хэлэлцээр явуулж байна.

-  Хэдий хэмжээний алтны нөөцтэй гэсэн судалгаа гарсан юм бол?

- Гацууртын орд бол үндсэн орд. Дээд шороон ордыг 1992 оноос хойш ашиглаад дууссан. Одоо олборлолт явуулах гэж байгаа талбайн 70 хувь нь эвдрэлд орсон. Баталгаатай алтны нөөц 50 тонн. Тодорхой нөхцөлд ашигтай байх нөөц нь 26 тонн. Хоёр хэсэг ордод нийт 76 тонн алтны нөөц байна гэсэн үг. 9-10  жилийн хугацаанд ашиглаж жилд таван тонн орчим алт олборлоно. Үүгээр нийт гурван их наяд төгрөгийн борлуулалт хийгдэж, улсын төсөвт 70 тэрбум төгрөгийн орлого олох төлөвлөлгөөтэй байна. Татвар хураамжаар 50 тэрбум төгрөг төлнө. Хэдий хэмжээний хувийг төр эзэмших вэ гэдгээс хамаараад энэ тоо наашаа, цаашаа болно. Эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед энэ ордыг хурдан эргэлтэд оруулах нь зүйтэй гэж салбар яамны зүгээс үзэж байгаа. Монголбанк тусгай зөвшөөрөл эзэмшигч талтай ярилцаад урьдчилсан хэлэлцээр хийгээд алтыг нь Монголбанкны эрднэсийн санд бүртгэж авснаар манай эдийн засагт шууд эерэг нөлөө үзүүлнэ. Алтыг нь Монголбанк бүртгэж авснаар манай гадаад валютын хэмжээ нэмэгдэнэ.

- Гацууртын ордод түүхийн дурсгалт газар байдаг учраас олбоорлолт явуулах ёсгүй гэж шүүмжлэх хүн байна. Та салбарын сайдын хувьд газар дээр нь очиж үзсэн үү?

- Үзсэн. Ер нь бол "Брогоулд"-ын ордоос 45 км орчим, Ноён уулын бэлд байдаг. Өмнө нь олборлолт хийж байхдаа газрыг нь нэлээн эвдсэн байна лээ. Шороон орд олборлож байхдаа уулын горхийг нь доош оруулсан юм билээ. Одоо олборлох гэж байгаа компани хоёр нуур үүсгэж, уулын горхийг нь  сэргээгээд нуурийг нь тойруулан урсгаж, эвдэгдсэн байгаа 6,7 га газрыг нөхөн сэргээнэ гэсэн. Үндсэндээ тэнд аялал, жуулчлал хөгжих аятайхан орчин бүрдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй юм билээ. Гацууртын орчинд хүдэртэй шороогоо зөөгөөд "Брогоулд"-ын ордод байгаа баяжуулсан уурхайд ашиглах юм. Тиймээс Гацууртын уурхай орчмыг химийн бодисоор бохирдуулах явдал байхгүй. Тус ордыг ашиглахтай холбоотойгоор 40 гаруй км зам барьсан.

 

Л.Од

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(122.201.31.1) 2015 оны 01 сарын 23

Ene humuus ih hemjeenii mongo avsan bh uvaigui uildelee zogsoo

0  |  0
ЗОЧИН(112.72.13.65) 2015 оны 01 сарын 19

САЙДЫНХ НЬ ЦАРАЙ НЬ Л ӨӨРЧЛӨГДӨЖ АРАЙ ЦАЙВАР БОЛСОН ЮМ УУ ХАРИН ДОТОР НЬ БҮР ИЛҮҮ ХАР ХАРАГДААД БАЙХ ЧИНЬ

0  |  0
zochin(70.198.192.186) 2015 оны 01 сарын 19

Yandaa ene buunii nohoinuudiig tsadaj hanana gej bhgyi...hahuulandaa hahaj yheesei!!! 8-X

0  |  0
noyn uul(122.201.22.3) 2015 оны 01 сарын 19

Saidtan henii duu hooloi boloodl bna da

0  |  0
007(112.72.13.94) 2015 оны 01 сарын 19

Ноен ууланд бгаа булш дурсгалт газарыг Жигжид гуай та яах гээд бна тэнэг гар юун химийн бодис яриад бнаа юу хэлж бгаагаа мэдэж бгаа юмуу мал чин

0  |  0
Zochin(150.129.140.170) 2015 оны 01 сарын 19

Mongolbank altiig ni burtgene gej ilt tolgoi erguulsen um yarih um, mongol bankind altaa tushaahguig ingej budliulj yarij bna.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 19

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР , МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Ноен уул(43.242.243.237) 2015 оны 01 сарын 19

Жигжид чи хуцаарай хэдэн vеэрээ тамд тонил

0  |  0
Top