С.Бямбацогт: Өрийн хэмжээг нэмэхгүй гэсэн байр сууриа өөрчлөхгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 19

МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга С.Бямбацогт “Манай улсын өрийн хэмжээ 58.3 хувьд хүрсэн байна. МАН-ын бүлэг өрийн хэмжээг нэмэхгүй гэсэн байр суурь дээрээ байхаар шийдсэн. Мөн төсвийн алдагдлыг ДНБ-ний хоёр хувиас хэтрүүлэхгүй гэсэн заалт байдаг. Энэ оны төсвийн тодотголоор таван хувьд хүргэнэ гэж оруулж ирсэн. Үүнээс өөр арга бидэнд байхгүй байна. Төсвийн алдагдлаа хоёр хувьд баривал цалин тэтгэвэр нэмэх, алдарт эхийн одонтой ээжүүд, хүүхдийн мөнгийг өгөх боломжгүй болно. Төсвийн хөрөнгө оруулалтууд царцах эрсдэлтэй байна. Тиймээс төсвийн алдагдлыг таван хувьд аваачих нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улс нэг л төсөвтэй байх ёстой. Төсвөөс гадна Хөжглийн банк, Самуурай, Чингис бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд төсвөөс гадна санхүүжилт явж байгаа нь хууль зөрчиж байна. Энэ мөнгийг юунд зарцуулж байгаа нь тодорхой бус байсан. Харин энэ оны төсвийн тодотгол дээр Монгол Улсыг нэгдсэн төсөвтэй байлгах дээр зарчмын хувьд тохиролцож чадлаа. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны үйл ажиллагаа ил тод болно. Хөгжлийн банкны санхүүжилт Монгол Улсын төсөвт хамааралгүй болно” гэлээ.

Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Өрийн хэмжээг энэ жилдээ ДНБ-ний 55.8 хувьтай байлгана гэлээ. Тэгэхээр нэмж зээл авах уу?

- Өнөөдөр байгаа өрийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй бол Засгийн газар хууль зөрчөөд өрийг нэмэгдүүлээд байх боломжтой учраас үүнийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Харин цаашдаа үе шаттайгаар бууруулж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлнэ. Энэ жил эдийн засгийн хямралтай байгаа учраас  төсвийн алдагдлыг таван хувь байлгахаас өөр арга алга байна.

-Өр 58.3 хувьтай байна гэсэн нь яг хэдэн их наяд төгрөгийн өртэй байна гэсэн үг вэ?

-Засгийн газрын өргөн барьсан тодотголд Монгол Улсын өр нэрлэсэн үнээрээ 15 их няд 959 тэрбум, өнөөгийн үнээр 13 их наяд 980 тэрбум гэсэн байгаа. Энэ өрийг багасгахын тулд улс төржилгүй, эх оронч сэтгэлээр хандаж, итгэлцэлтэй ажиллах хэрэгтэй.

-58.3 хувь гэдэгт Хятадаас авах 1.5 сая юанийн зээл орсон уу?

-Гаднаас авах зээл ороогүй байгаа. УИХ-аас батлагдсан зээлүүд орсон юм. УИХ-аар батлагдаагүй, цаашид авах зээлүүд ороогүй.

Л.Од

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(31.33.41.104) 2015 оны 01 сарын 19

Zail hogiin chaaraa

0  |  0
худлаа шоудахаа боль(202.55.191.76) 2015 оны 01 сарын 19

Тэгээд нэмэхгүйгээр яаж улсаа хямралаас гаргах юм тэр төлөвлөгөөгөө танилцуулаач худлаа улс төржихөөс өөр юу хийж чаддаг юм МАН-ынхаан олон юм хуцалгүй манай намд ийм төлөвлөгөө байна гээд харуулчих чадахгүй шүү дээ та нар

0  |  0
Top