Манай улс тоон системд бүрэн шилжлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 19

Монгол Улсад өргөн нэвтрүүлгийн сувгийг тоон системд шилжүүлэх ажил дууслаа. Өөрөөр хэлбэл аналоги системээс тоон системд Монгол Улсын есөн аймгийн 141 сум шилжсэн байна.

Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий,Орхон, Дархан-Уул зэрэг есөн аймгийн нийт 141 сумд болон Улаанбаатар хотын Багануур, Налайх, Багахангай, Гачуурт, Бэлх, Чингэлтэй, Телевизийн төв станц, Өлзийт, Био комбинат, Төмөр замын 61-ийн гарам, Партизан, Баянхошуу зэрэг газарт тоон телевизийн дахин дамжуулах станцын иж бүрдэл, ажиллагааны чанар байдлыг шалган, орон нутгийн хамрах хүрээг хэмжин тодорхойлжээ.  

Түүнчлэн аймгийн төвүүдэд суурилагдсан тоон телевизийн дахин дамжуулах станцад төрөөс дамжуулах зургаан телевизийн сувгаас гадна, туршилтаар хоёр телевизийн сувгийг нэмж, дамжуулах туршилтыг хийжээ. Мөн тоон телевизийн сигналын тархалтыг эргэн шалгасан бөгөөд хангалтгүй үзүүлэлт үзүүлсэн газруудад телевизийн нэвтрүүлэх станцын байрлалыг өөрчлөх шаардлага гарсан байна.

Д.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
б(118.46.215.49) 2015 оны 01 сарын 19

Дууслаа, 9 аймаг. Ухаан хүрдэггүй ээ!

0  |  0
А(118.46.215.49) 2015 оны 01 сарын 19

Орос дээр Монгол гэчихсэн л

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 19

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top