Ч.Улаан: Намайг өрийн хязгаарыг буруу мэдээлсэн гэж байгаа нь худлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 20

УИХ-ын чуулганаарТөсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд Сангийн сайд асан Ч.Улааныг өрийн хэмжээг буруу мэдээлж байсан  хэмээн шүүмжилсэн билээ. Энэ талаар УИХ-ын  гишүүн Ч.Улаанаас тодрууллаа.  

-ДНБ-д эзлэх өрийн хэмжээг буруу мэдээлж байсан гэсэн шүүмжлэлийг УИХ-ын зарим гишүүд өгсөн. Үнэхээр өрийн хэмжээг 39.8 хувьтай гэж буруу мэдээлсэн юм уу?

-Үнэн худлыг шалгахад амархан. Хэрэв би үнэхээр тэгж ярьсан бол бичиг баримт болон хурлын протоколд үлдсэн байгаа. Энэ бол худлаа. Би хуулийн дагуу өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр УИХ-д 2015 оны төсвийн төслийг өргөн барьсан. Тэр төсөлд хэд хэдэн тоо, үндэслэл бий. Тодруулбал, Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ий 48 хувьтай тэнцүү. Тиймээс өрийн хязгаарыг 2015 онд 70 хувь болгож өсгөх хэрэгтэй гэсэн саналыг өргөн барьсан. Өнгөрсөн аравдугаар сарын 16-нд Сангийн сайдын ажлаа өгсөн. Түүнээс хойш УИХ-аар 2015 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Сангийн сайдгүй хэлэлцэж эхэлсэн гэсэн үг. Ингээд анхны хэлэлцүүлэг дээр 2015 оны төсвийг боловсруулсан төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг УИХ хүлээж аваагүй. Ингэж унагаачихаад УИХ-аас Засгийн газарт өрийн хязгаарыг 40 хувиас хэтрүүлэхгүй байх чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл, хуульд заасан 40 хувийнхаа хэмжээг хязгаарла гэсэн.

-Тэгэхээр яамны судалгаа биш, УИХ-аас өгсөн чиглэл гэсэн үг үү?

- Эдийн засгийн өсөлтийг долоон хувь гэж тооцсон нь буруу байна. Харин 12 хувь гэж төлөвлөсөн хэмжээгээр тооцож төсвийнхөө төслийг өргөн барь гэж чиглэл өгсөн. Энэ дагуу УИХ-д өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-нд УИХ-д Засгийн газар өгсөн чиглэлийнх нь дагуу тооцоо хийж, танилцуулсан юм. Хоёр дахь төслөө өргөн барьсан. Тэнд УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу ДНБ-ий 40 хувьтай тэнцүү өртэй  байна гэсэн тооцоо, үндэслэл орсон. Тиймээс намайг УИХ дээр ДНБ-ий 40 хувьтай байсан гэж ярьсан гэж байгаа нь УИХ-ын гишүүд өөрсдөө чиглэл өгч боловсруулуулсан асуудлаа мартсан байгаагийнх. Нөгөө талаас эдийн засгийн үзүүлэлтүүдийг хооронд нь уялдаа, зохицуулалттай, баланстай боловсруулдаг ийм зарчмаас гажуудаж, өөрсдийн санаад тааруулан чиглэл өгчөөд эргээд түүнийгээ эзэнтэй болгох гэж хэн нэгэнд нааж байгаа нь явуургүй, бусармаг үйлдэл гэж хэлмээр байна. Шинэ Сангийн сайд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 10-ны өдөр батлагдсан. Өөрөөр хэлбэл, дунд нь хоёр сар Сангийн сайдгүй төсвийн төслийг хэлэлцэж баталсан. Анх орж ирсэн бодлогыг нэлээд өөрчилсөн. Үзүүлэлтүүдийг нь хооронд нь уялдаа, зохицуулалтгүй байдалд хүргэсэн. Тэгэхээр энэ асуудлыг хэн нэгэн хүнтэй холбож ярих биш, УИХ-ын гишүүдийн өөрсдийнх нь өгсөн чиглэлийн дагуу тооцоо хийгээд ийм үзүүлэлтүүд гарах байсан юм.

-Таныг Сангийн сайдын ажлаа хүлээлгэн өгч байх үед өрийн хэмжээ хэд байсан вэ?

-48.9 хувьтай байсан.

 Л.Од

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
xuxucucuv(112.72.13.136) 2015 оны 01 сарын 20

Mongoliin ard tumnii huzuun deer olon jil zalarsan ene hulgaich populist gemt heregten etgeediig uls turuus zailuulah tsag bolson

0  |  0
санхүүч(202.179.20.111) 2015 оны 01 сарын 20

Энэ муу хамилон юу ч гэж бурж мэдэх новш сайдын суудалда үлдэхийн тулд юу ч гэж худал хэлж улсаа хохироож мэднэ

0  |  0
зочин(50.97.94.3) 2015 оны 01 сарын 20

Улаан хэмээх улаан луйварчныг эрүүгийн хариуцлагад татах шаардлагатай

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 20

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Top