ҮЗХ-ны зарим шинэ гишүүд тодорчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 19

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны 46 суудлын төлөө нөхөн сонгууль зарлаад байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Говь-Алтай, Архангай, Завхан, Дундговь, Өмнөговь, Ховд, Дорнод зэрэг найман аймаг намын хорооны хурлаа хийж Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээ сонгожээ.

Завхан аймгийн тухайд намын хорооны хурлаа хийж ҮЗХ-ны гишүүнээс сонгохоос гадна энэ хурлаараа намын даргаараа УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг сонгосон байна. Намын даргаар ажиллаж байсан З.Нарантуяа нь төрийн албанд шилжин ажиллах болсонтой холбогдуулан намын гишүүн, намын даргын ажлаасаа түдгэлзээд байсан юм.
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 19

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top