Канадын агаарын хүчин ISIS-т цохилт өгнө

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 20

Канадын үндэсний армийн агаарын хүчин Ирак, Сири дэх исламист левантуудад агаараас цохилт өгөх ажиллагаанд нэгджээ. Энэ тухай АНУ-ын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна. Эхний ээлжинд Канадын 600 гаруй нисгэгч бөмбөгдөлтөд оролцохоор Иракт иржээ. 

“Цэргүүд маань Иракийн зэвсэгт босогчдын хуарангаас холгүй зайнд байрлаж буй. Манай тусгай хүчнийхэн хуурай замаар эдгээр босогчдыг цохих болно” хэмээн Канадын армийн Бригадын генерал Майкл Роулэй мэдэгджээ.

 Иракт газардсан канад цэргүүд зөвхөн агаарын тулаанд бус мэргэн буучид хүртэл байгаа гэнэ. Эдгээр цэргүүд ISIS-ын тэргүүлэгчдийг устгах зорилготой юм байна.

Т.Бат

  

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 20

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Top